Ким Кардашьян шиг болохын тулд бүхнээ золиослосон хүмүүс

Өдгөө реалити шоуны од Ким Кардашьяныг дуурайдаггүй хүн гэж ховор болж дээ. Эхээс төрсөн дахин давтагдашгүй биеэ хэн нэгэн хүний хуулбар болгох хэрэг юу билээ. Ямартай ч та бүхэндээ Ким Кардашьян шиг болохыг хүсдэг 10 хүнийг танилцуулж байна.

Ким Кардашьян шиг болохын тулд бүхнээ золиослосон хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жордан Жеймс Парк (Жордан Жеймс Parke)
Зөвхөн бүсгүйчүүд Кардашьян шиг болохыг хүсдэг гэж та бодож байна уу? Үгүй дээ, эрчүүд ч мөн адил түүн шиг болохын тулд нүдээ ч ухаад өгөхөөс буцдаггүй ажээ. Үүний нэгэн жишээ болсон Английн иргэн Жордан Жеймс Парк биеийнхээ бүхий л зүйлийг мэс заслын тусламжтайгаар засуулсан гэхэд үнэнээс нээх хол зөрөхгүй бизээ. Урууландаа гел шахуулах, хөмсөг шивүүлэх, ботокс тариулах, биеийнхээ илүүдэл үсийг лазердуулах, гэх мэт ойролцоогоор 150.000 долларыг эдгээр хагалгаандаа зориулжээ. Харамсалтай нь амжилтыг үл олсон харагдана. Түүнчлэн түүний барьдаг бүхий л бренд цүнх, хувцас хунарыг авахаас хэзээ ч мөнгө татдаггүй гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.



2. Марлен Чинеа (Marlene Chinea)
Бразилийн 36 настай бүсгүй Марлен Чинеа мөн л Кардашьяны үнэнч шүтэн бишрэгч болоод багагүй хугацааг үджээ. Тиймээс ч түүнтэй ижилхэн болох хагалгаандаа 10.000 доллар төвөггүйхэн зарцуулчихсан гэдэг. Эдгээр хагалгаануудаа овоо хэдэн жилийг зарцуулсан боловч өдгөө ч өөртөө сэтгэл дундуур байгаа гэдэг шүү. Тэрээр уйгагүй дасгал хийсний дүнд Кардашьян шиг супер том өгзөгтэй болж чаджээ. Ямартай ч хүсэл байгаад хөдөлмөрлөж чадвал, хүрч чадахгүй амжилт гэж үгүй биз ээ. 



3. Клэр Лисон (Claire Leeson)
Английн иргэн өдгөө 25 настай Клер Лисон, Кардашьяны ихэр болохын тулд 30.000 долларыг мэс засалд зарцуулжээ. Тэрээр цаашид ч өөр олон зүйлээ түүнтэй адилхан болгохын тулд хичээх бодолтой байгаа гэнэ. Түүний зүс царай гэлтгүй, өмсдөг хувцас, цүнх, ярих хэмнэл, нүүр будалт, царайны хувирал гээд л болж өгвөл Кардашьяан болно гэнэ. Эхээс төрсөн зүс царайгаа ингэж эрэмдэглэх хэрэг юун билээ. Ээ дээ энэ хүмүүс үү?



4. Верити Сэндфорд (Verity Sandford)
Верити Сэндфорд хэмээх эмэгтэй реалити шоуны од Ким Кардашьян шиг биетэй болохын тулд 15 сарын турш уйгагүй хөдөлмөрлөсний дүнд ойролцоогоор 50 кг жин хаяж чаджээ. Учир нь тэрээр илүүдэл жингээсээ ихэд санаа зовдог байсан бөгөөд хэрхэн яаж турахаа мэдэхгүй, зориг зүрх нь хүрэхгүй байсан гэдэг. Гэвч тэрээр Кардашьян болоход зүрх сэтгэлээ зориулаад зогсохгүй, гадаад байдал, эүүр будалд үс засалт зэргээрээ түүнийг дууриах болжээ. Хөдөлмөр гэж үүнийг л хэлнэ дээ.



5. Камила Осмон (Kamilla Osmon)
Кардашьянтай хамгийн адилхан болсон хүмүүсийн нэг бол Камила Осмон юм. Тэрээр Инстаграмд 150.000 дагагчтай бөгөөд хэдийн өөрийн шүтэн бишрэгчтэй болоод амжсан юм. Зэрвэсхэн харсан хүмүүс түүнийг Кардашьян хэмээн андуурах нь ч бий. Онцлог нь тэрээр ямар ч хагалгаа хийлгээгүй гэдгээр бусдаас ялгардаг. Эхэндээ тэрээр Кимийг огтхон ч дуурайдаггүй байсан бөгөөд хүмүүс түүнийг адилхан гэх болсны үүднээс ийнхүү Кардашьянтай адилхан хувцаслаж, нүүрээ будаж, зургаа авахуулдаг болсон ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.



6. Жоржина Бертон (Georgina Burton)
Кардашьяны үнэнч шүтэн бишрэгчдийн нэг хоёр хүүхдийн ээж Жоржина Бертон, “ Keeping Up With The Kardashians” реалити шоуг гарч эхэлсэн мөчөөс хойш ийнхүү түүнд эргэлт буцалтгүйгээр шүтэх болсон гэдэг. Тэрээр Кимтай адилхан болохын тулд хэрэндээ л хичээсэн гэнэ шүү. Жин хасаж, шүдээ цайруулан, дасгал хөдөлгөөн хийх мэт...



7. Талия Альмодовар (Thalia Almodovar)
Хүйсээ сольсон гоо сайхан ч Талия Альмодовар, Кардашьянтай адилхан болохын тулд хагалгаандаа 100.000 долларыг зарцуулжээ. Зөвхөн зүс царай гэлтгүй, хувцаслалт, зургаа авахуулахдаа хүртэл түүнтэй аль болох адилхан болох гэж хичээдэг аж. Тэрээр толинд харах бүртээ өөрөөрөө бахархдаг гэнэ. Өөртөө л таалагдаж байвал болоо доо.



8. Татьяна Уильямс (Tatiana Williams)
Таны харж байгаачлан энэхүү бүсгүй Кимтэй адилхан өгзөгтэй болохын тулд асар их мөнгө зарцуулан, тун чиг олон хагалгаанд орсон гэнэ. Ойролцоогоор бараг 100 хагалгаанд оржээ. Тэр ч утгаараа зургаа авахуулахдаа ихэнхдээ арагшаа харж, өгзгөө зурган дээр гаргахыг хүсдэг ажээ. Түүнчлэн эдгээр мэс заслуудаасаа болж амиа алдахаа шахсан гэдэг.



9. Кристл МакГилл (Krystle McGill)
Австралийн иргэн Кристл МахГил, Кардашьянтай үнэхээр адилхан арьсны өнгө, үстэй ажээ. Тэрээр Кимийн нүүр будалт, үс засалт зэргээс санаа авч өөртөө хэрэгжүүлдэг ажээ. Бусдыг бодвол эд эрхтнээ өөрчлүүлээгүй нь бахархууштай.



10. Кайли Женнер (Kylie Jenner)
Өдгөө 18 настай, Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайлигийн хувьд эгчээсээ үлгэр дуурайлал авдаг, түүнийг дуурайдаг хэмээн цахим ертөнцөөр шуугидаг. Энэ нь ч үнэн юм. Түүний хуучны зургуудыг хараад байхад танихын аргагүй өөр бөгөөд, хувцаслалт, нүүр будалтын хувьд эгчтэйгээ үнэхээр адилхан ихэр гэмээр дуурайдаг.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()