Дэлхийн хамгийн том 11 хөлөг онгоц

Урт хугацааны аялал хийхийн тулд тав тухын байдлыг дээд зэргээр хангах хэрэгтэй билээ. Харин аялалын байгууллагууд энэ тал дээр нэлээд анхаарал хандуулдаг учир, хөлөг онгоцнууд яг л хөвөгч байшин мэт тансаг зэрэглэлийн байдаг байна. Ингээд дэлхийн хамгийн том, хамгийн сайхан 11 хөлөг онгоцтой танилцацгаая.

Дэлхийн хамгийн том 11 хөлөг онгоц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

11 Disney Fantasy

Урт: 339 метр
Эзлэхүүн: 128,000 тонн
Зорчигч: 4000
«Disney Fantasy» Карибын тэнгисээр аялал хийдэг байна. Хөлөг онгоцон дээр олон төрлийн усан гулгуур, усан оргилуур байрлах бөгөөд диснейн гүнжүүдтэй цай уух боломжтой гэнэ.

Disney Fantasy

10 Disney Dream

Урт: 339 метр
Эзлэхүүн: 128,000 тонн
Зорчигч: 4000
20-р зууны үеийн хөлөг онгоцны загвартай. Багама-аар аялал хийдэг бөгөөд хүүхдэд болон өсвөр насныханд  зориулсан долоон төрлийн хөгжөөх хэсэгтэй юм байна.

Disney Dream

9 Carnival Breeze

Урт: 306 метр
Эзлэхүүн: 130,000 тонн
Зорчигч: 4724
Томоохон хошин үзүүлбэрүүд болдог бөгөөд “Guy’s Burger Joint” ресторан болон 3D кино театр, ром, текила-бартай аж.

Carnival Breeze

8 Carnival Magic

Урт: 306 метр
Эзлэхүүн: 130,000 тонн
Зорчигч: 4724
“Carnival Magic” хөлөг онгоцон дээр “SportSquare”-ын хэсэг байрлах бөгөөд гольф болон бусад экстрем спортын уралдаан зохиогддог байна. 

Carnival Magic

7 MSC Fantasia

Урт: 333 метр
Эзлэхүүн: 133,500 тонн
Зорчигч: 3959
Спа төвөөрөө алдартай бөгөөд 12 бассейн, усан массаж болон 4D кино театртай бөгөөд 150 гэрлээр гэрэлтүүлсэн усан оргилууртай юм байна. 

MSC Fantasia

6 MSC Splendida

Урт: 333 метр
Эзлэхүүн: 133,500 тонн
Зорчигч: 3959

Онгоцны нэрийг алдарт жүжигчин Софи Лорен өгчээ. Энэ хөлөг онгоц нь байгалийг бохирдлоос хамгаалах төхөөрөмжтэй бөгөөд “Эко-хөлөг онгоц” нэртэй байсан байна. 11-ээс доош насны бүх хүүхдүүд MSC хөлөг онгоцоор үнэгүй аяладаг аж. 

MSC Splendida

5 MSC Divina

Урт: 333 метр
Эзлэхүүн: 139,400 тонн
Зорчигч: 4363
Итали гал тогоо, Газрын дундад тэнгис болон Техас-Мексикийн гал тогооны амтат хоолоороо алдартай бөгөөд уран зургийн галлерейтэй юм байна.

MSC Divina

4 Norwegian Breakaway

Урт: 329 метр
Эзлэхүүн: 144,017 тонн
Зорчигч: 4000
13 тавцантай бөгөөд 3 хоолны газар, 17 ресторан, 12 бар болон усан гулгууртай юм байна. Энэ бүхнийг нийт 1700 ажилчид ажиллуулдаг аж.

Norwegian Breakaway

3 Norwegian Epic

Урт: 325 метр
Эзлэхүүн: 153,000 тонны
Зорчигч: 4228
Уг хөлөг онгоцон дээр боулингийн өрөө, театр байх бөгөөд үйлчлүүлэгчид амрангаа хошин шог, мюзикл үзэх боломжтой. Үүнээс гадна “Blue Man Group” хамтлагийн тоглолтйг үзэж болно.

Norwegian Epic

2 Oasis of the Seas

Урт: 360 метр
Эзлэхүүн: 220, 000 тонн
Зорчигч: 5400

Дэлхийн хамгийн том хөлөг онгоцны хоёрт багтах энэ хөлөг 16 өөр төрлийн тавцантай юм байна. Жишээлбэл, нэг тавцан дээр нь гар ажиллагааны хүүхдийн гинжин тоглоом бий. Үүнээс гадна “Starbucks”-ын ресторан, каток, хөлөг онгоцны хамгийн том казино болох “Casino Royal”, 750 хүний суудалтай амфи-театр болон усан оргилуур, "Cupcake Cupboard" кафе байдаг байна.

Oasis of the Seas

1 Allure of the Seas

Урт: 360 метр
Эзлэхүүн: 222,900 тонн
Зорчигч: 5400

Дэлхийн хамгийн том хөлөг онгоц  болох “Allure of the Seas”-ийн хэмжээг төсөөлөхөд ч бэрх бөгөөд мянга орчим халимыг хөлбөмбөгийн 4 талбай дээр байрлуулсантай тэнцэх гэнэ. Ой мод бүхий талбай болон гольфийн талбай, серфинг, катоктай бөгөөд энэ каток дээр мөсөн болон циркийн шоу болдог аж. 

Allure of the Seas

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()