Бээжингийн засгийн газар өнгөрсөн зуунд Манж Чин улсын хуучин нутаг дэвсгэрт хамаарах ихэнх хилийн маргааныг зохицуулж чадсан байхад Тайванийн үндсэн хуульд эх газрын Хятадыг нэгтгэсэн 1911 оны нутаг дэвсгэр нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байдаг аж.
Энэхүү нэр төдий эзэмшил газрууд нь ОХУ-ын Тувагаас Зүүн өмнөд Азийн жижиг арлууд хүртэл нийт 18 улсын нутгийн 5300 км урт газрыг дамнан үргэлжлэх бөгөөд өдгөө Тайванийн де факто эзэмшил болсон арлаас даруй 36600 хувиар том хэмжээтэй.
1
Тува
1911 онд Монголын хамт тусгаар тогтносон ч 1944 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон өөртөө засах орон.
2
Хан Тэнгэр уул
Киргиз болон Хятадын хил дээр байрлах энэ уулын 30 км2 талбайг Тайвань өөрийнх гэж үздэг.
3
Горно-Бадахшан
Тажикистан улсын өөртөө засах аймаг болсон тус нутгийг хуучин цагт Чин улс, Оросын эзэнт гүрэн, Афганы эмир өөрийн харьяат гэдэг байв. 1890-ээд оноос Чин, Орос, Афганы гурван талын гэрээ байгуулагдаж Бадахшаныг өөртөө засах орон болгосон юм.
4
Казахстаны хилийн нутгууд
Хуучин Манжийн нутагт байсан Казахстаны хэд хэдэн хилийн зурвасыг Тайвань өөрийнх гэж үздэг.
5
Ваханы хоолой
Афганистаны газар нутагт орших энэхүү жижиг нутаг нь эрт цагаас хойш өрнө дорнын аялагч нарын явж өнгөрөх ёстой газар байсаар ирсэн юм. Зүүн хязгаар нь Чин гүрний захирч байсан Шинжаанд хамаардаг байжээ.
6
Гилгит-Балтистан
Пакистаны хойд хязгаарын энэхүү муж нь өнөөг хүртэл маргаан дагуулж буй Кашмир нутгийн нэг хэсэг юм. Ганцхан Тайвань гэлтгүй Энэтхэг, Пакистан, Хятад зэрэг орнууд 1950-иад оноос хойш тус нутгийг өөрсдийн хэмээн мэдэгдэж, мөргөлдөөн гарсаар ирсэн юм.
7
Аксай Чин
Мөн Кашмирийн бүрэлдэхүүнд ордог энэ нутаг 50-иад оноос хойш Хятад болон Энэтхэг хоорондын олон маргааны сэдэв болсон юм.
8
Энэтхэгийн хилийн нутгууд
Казахстаны нэгэн адил хуучин Манжийн хэд хэдэн хилийн зурвасыг Тайвань өөрийнх хэмээн Энэтхэгт тулгадаг аж.
9
Кула-Кангри
Бутан, Төвдийн хил дээрх далайн түвшнээс дээш 7500 м өндөр энэхүү уулыг бүхэлд нь Тайвань өөрийн гэж үздэг.
10
Хаа муж
Бутаны Хаа муж нь Төвдийн нэг хэсэг байсан учраас мөн БНХУ-ын нэг хэсэг гэж үзэх болжээ
11
Аруначал Прадеш
Энэтхэг улсын харьяа, зүүн хойд хязгаарын муж Аруначал Прадеш нь мөн уг гарлаараа Төвдтэй холбоотой учраас Гоминьданы зүгээс Хятадын нэг хэсэг гэж тооцогддог байна.
12
Качин муж
Мьянмарын нэг хэсэг болсон тус мужийг 18-р зууны үед Манж цэргийн хүчээр эзэлж байжээ. Тиймээс өнөө хүртэл БНХУ өөрийн нэг хэсэг гэж үздэг гэнэ.
13
Спратлын арлууд
Өмнөд Хятадын тэнгис дэх олон маргаантай арлуудын нэг. Тус арлуудыг ганцран Тайвань гэлтгүй БНХАУ, Малайз, Бруней, Филиппинь, Малайз, Вьетнам өөрийн хэмээн тунхагладаг.
14
Маклсфилдын арлууд
Маклсфилдын арлуудыг Филиппинь, БНХАУ, Тайвань зэрэг орнууд булаацалддаг байна.
15
Параселийн арлууд
Өмнөд Хятадын тэнгисийн хамгийн маргаантай бүст тоцоогддог Параселийн арлуудын төлөө БНХАУ, Вьетнам, Тайвань нар бараг дайн эхлүүлэх дөхсөн аж. Гэхдээ БНХАУ энэхүү бүст өөрийн нөлөөгөө бүрэн тогтоогоод байгаа.
16
Хонконг
Хонконг нь мэдээж Хятадын салшгүй нэг хэсэг учраас Тайвань ч энэхүү бүс нутгийг өөрийнхөө гэдэг байна.
17
Сенкакугийн арлууд
Энэ арлууд нь Тайвань, БНХАУ, Японы хоорондох хилийн маргаантай бүс юм. Япон энд нөлөөгөө тогтоогоод байгаа нь БНХАУ-ын зүгээс байнгын эсэргүүцэлтэй тулгардаг.
18
Пэгдү-сан уул (Өндөр Цагаан Уул)
Энэхүү уул нь эрт цагаас эхлээд Хятад болон Солонгос хоорондын маргаантай бүс байсаар иржээ. Монголын Эзэнт Гүрний үед тус уулыг Өндөр Цагаан гэж нэрлэх болсон байна.
Өнөө үедХойд Солонгос улсын эзэмшилд байдаг тус нутгийг Тайвань болон Өмнөд Солонгос өөрсдийн хэмээн зарласан гэнэ.
19
Түмэн гол
Хятад, ОХУ, Хойд Солонгосын хил дагуу урсдаг тус гол нь мөн нэг Манжийн мэдэлд байжээ.
20
Кутузовын арал
Кутузов арал нь Уссури мөрний хамгийн том арал юм. Өмнө нь Дашинтунг гэх нэрээр Хятадын эзэмшилд байсан энэхүү арлыг 1945 оны Чөлөөлөх дайнаар ЗХУ өөрийн болгожээ. Үүнийг БНХАУ хүлээн зөвшөөрсөн ч Тайвань зөвшөөрөөгүй аж.
21
Уссурийн арлууд
1800-аад оноос эхлэн Манж, Оросын эзэнт гүрэн энэ нутгийн төлөө тоймгүй олон зэвсгийн мөргөлдөөн хийсэн юм. Эцэст нь 2005 онд ОХУ, БНХАУ-ын хэлэлцээрээр хилийн Уссурийн арлуудыг хувааж авсан ч үүнийг Тайвань хүлээн зөвшөөрөөгүй.
22
64 тосгон
64 тосгон нь Амар мөрний зүүн эрэгт буюу Оросын талд суурьшсан Манж, Хан үндэстний суурин байжээ. 1800 оноос эхлэн Оросын тал тэднийг хөөж явуулах тал дээр олон арга хэмжээ авсан ч бүтэлгүйтсэн байдаг бөгөөд эцэст нь цэргийн хүчээр эзэлсэн юм. Өнөөг хүртэл Тайванийн зүгээс энэхүү явдлыг буруутгаж, нөхөн олговор олгохыг шаарддаг байна.
23
Монгол
1911 онд Манж Чин улсаас тусгаар тогтносон Монгол улсыг Гоминдан хүчээр өөртөө нэгтгэх үүднээс цэрэг хүртэл оруулж байсан билээ. Энэ явдлаас хойш хоёр тал харилцаа үүсгэлгүй 70 гаруй жил болсон юм. 90-ээд он гарсаар нөхцөл байдал аажмаар сайжирч, 2002 онд албан бусаар дипломат харилцаа тогтоосон байдаг. Ийнхүү тэр жилдээ Тайванийн тал Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч газрын зурагтаа оруулахаа больсон юм.
24
Эх газрын Хятад
Тайванийн засгийн газар албан ёсоор эх газрын Хятадыг босогчдын гарт буй БНХУ-ын нэг хэсэг гэж үздэг бол Бээжингээс мөн адил Тайванийг түр хугацаанд босогчдоор удирдуулж буй Хятадын эзэмшил хэмээн үздэг.