10
Блэйк Лайвли, 7.5 мянган доллар
"The Age of Adaline" киногоороо нэрд гарсан жүжигчин Блэйк Лайвли аливаа гоо сайхны мэс засалд орсон эсэхээ хэзээ ч ярьж байгаагүй. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэрээр хэд хэдэн жижиг "засвар" хийлгэсэн нь яах аргагүй үнэн аж. Тодруулбал Блэйк Лайвли хамраа өндөрсгөж, зовхины таталт хийлгэсэн аж. Гэхдээ эдгээр мэс заслын өмнө ч, дараа ч жүжигчин бүсгүй сайхан харагддаг хэвээр гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.
9
Меган Фокс, 8 мянган доллар
Дэлхийн хамгийн халуухан жүжигчин бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох Меган Фокс хүртэл өөртөө сэтгэл хангалуун бус байдаг байжээ. Тэрээр хамрын үзүүр богиносгох, хөх томруулах, хацарт имплант суулгах, урууланда ботокс шахуулах "засвар"-уудыг хийлгэсэн байна.
8
Донателла Версаче, 25 мянган доллар
Загварын ертөнцийн бахархал, алдарт "Versace"-ийн эзэн энэхүү хатагтай залуу төрхөө хадгалж үлдэхийн төлөө маш их мөнгө зарцуулжээ. Донателла ердөө ботокс, лазер, филлерт хамгийн багадаа 25,000 доллар гаргасан байна.
7
Микки Рурк , 36 мянган доллар
Залуудаа ямар ч бүсгүйн харцыг булаам төрхтэй байсан жүжигчин эрийн хувьд үнэндээ өөрийн хүслээр бус, зайлшгүй шаардлагын улмаас нүүрэндээ олон мэс засал хийлгэж, танигдахын аргагүй болсон билээ. Залуудаа бокс болон бөхийн спортоор хичээллэдэг байснаас үүдсэн гэмтлүүдийг засуулахын тулд тэрээр багагүй мөнгө зарцуулсан аж. Дээр нь зарим мэс заслуудыг дахин хийх шаардлагатай болсны улмаас түүний царай ингэж өөрчлөгдсөн байна.
Хэдий жүжигчин эр толинд харах бүртээ сэтгэл нь өвддөг хэмээн гунигтай нь аргагүй ярьж байсан ч кинонд тоглох санал түүнд тасралтгүй ирсээр байгаа нь сайшаалтай.
6
Пит Бернс, 38 мянган доллар
"Dead or Alive" хамтлагийн гоцлол дуучин, 80-аад оны поп урсгалыг тодорхойлогчдын нэг Пит Бернсийн хувьд төрөлхийн өвөрмөц төрхтэй байсан байна. Мөн алдартай болохынхоо өмнө тэрээр эхнэрийн хамт үсчин хийдэг байсан тул үс засалт, нүүр будалтын өвөрмөц хэв маягийг байнга өөр дээрээ туршдаг байжээ.
Тэрээр цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэйлэг хэв шинжийг сонирхдог болж, эцэст нь бүсгүй хүнээс ялгаагүй төрхтэй болжээ. Дуучин дөнгөж 56 настай байхдаа буюу 2016 оны 10-р сард зүрхний шигдээсээр нас барсан юм.
5
Том Жонс, 46 мянган доллар
"She's a Lady", "Sex Bomb" зэрэг дуугаараа хүмүүсийн сэтгэлд хоногшсон, 20-р зууны Их Британийн хамгийн алдартай дуучдын нэг Том Жонс өдгөө 81 хүрч байна.
Алдар нэрийн оргилд байсан үе нь хагас зууны турш үргэлжилж, өдгөө бөхсөн болохоор ч тэр үү, Сэр Том Жонсын хувьд залуу харагдахыг хүсэх нь аргагүй байх. Үнэхээр ч түүний залуугийн зургийг одоо үеийнхтэй нь харьцуулж харвал тэс өөр хүмүүс мэт харагддаг билээ.
4
Румер Уиллис, 100 мянган доллар
Деми Мур, Брюс Уиллис нарын хамгийн том охин Румер Уиллисд ээж аав хоёрынх нь гоо сайхан хангалттай өвлөгдөн үлдсэн гэж хэлэхэдхэцүү. Гэхдээ орчин үеийн мэс заслын хүчийг тэрээр ашиглаж чаджээ.
Румер эрүүнийхээ хэлбэрийг засуулан царайгаа зөв харьцаатай болгосны дээр хамар болон уруулаа ч янзлуулсан байна.
3
Шер, 750 мянган доллар
75 настай дуучин, жүжигчин бүсгүйн хувьд өөрийнхөө гадаад үзэмжинд яг л 40 жилийн өмнөх шигээ сэтгэл хангалуун явдаг байна. Одоо ч гэсэн тэрээр тайзан дээр гарахдаа задгай хувцас өмсөхөөс огтхон ч санаа зовдоггүй.
Унжсан зовхийг засах блефаропластикаас эхлээд хавиргаа авхуулах зэрэг 10 гаруй мэс заслыг тэрээр сүүлийн жилүүдэд хийлгэсэн байна. Энэ бүх хүнд мэс заслуудыг хийлгэсэндээ Шер хэзээ ч харамсаж байгаагүйгээ хэлжээ.
2
Крис Женнер, 1 сая доллар
Реалити шоуны од хатагтайг 65 настай гэж хэн ч хэлэхээргүй түвшинд гоо үзэсгэлэнгээ хадгалж, наснаасаа хамаагүй залуу харагдахад нь чухам мэс заслын эмч нар тусалдаг байна. Хөхний суулгац, хамар өндөрсгөх, нүүрний арьс татуулах, төрөл бүрийн ботокс, шүд засах ажилбарууд зэрэг түүний өмнө нь хийлгэсэн бүгдийг тооцож үзвэл сая доллар давдаг аж.
1
Деми Мур, 4 сая доллар
Хөгшрөлтийг тэвчиж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн үзэсгэлэнт жүжигчин Демми Мур бүхэл бүтэн 4 сая доларыг гадаад төрхийнхөө өөрчлөлтөд зарцуулжээ.
Тэр хөхөө томруулж, нүүрнийхээ арьсыг татуулж, ботокс тариулж, хацрын ясныхаа хэлбэрийг ч өөрчлүүлсэн байна. Хэдий ийм олон мэс засал хийлгэсэн ч тэрээр залуугийнхаа төрхөөсөө бага зэрэг л өөр болсныг эс тооцвол үнэхээр гайхалтай харагдсан хэвээр байгаатай бүгд санал нийлэх байх.