Сэтгэцийн асуудалтай хүнийг нүдээр нь таньж болох уу? (Санпаку нүдний тухай...)

Нүд гэдэг хүний сэтгэлийн толь гэдэг билээ. Тэгвэл үүнийг дагаад тухайн хүний хувь заяаг хүртэл нүдээр нь тодорхойлж болох тухай олон онол бий. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь "Санпаку нүд" юм. 

Сэтгэцийн асуудалтай хүнийг нүдээр нь таньж болох уу? (Санпаку нүдний тухай...)

1 Санпаку нүд гэж юу вэ?

"Санпаку ган" (三白眼) эсвэл зүгээр "Санпаку" (三白) гэдэг нь "гурван цагаан" гэж шууд орчуулагдах япон нэр томьёо бөгөөд нүдний цагаан хэсэг буюу цөцгий дээд болон доод талдаа ил гарсан байхыг тэгж нэрлэдэг аж.

Ихэнх хүмүүсийн зүүн болон баруун талын нүдний цөцгий ил харагддаг бол цөөн хүмүүсийн дээд эсвэл доод талын цөцгий нь ил гарсан байдаг гэнэ. 

Сонирхуулахад, Солонгосуудын хувьд үүнийг самбэган нүд хэмээн нэрлэдэг аж.

Энэхүү биеийн онцлогийн тухай онолыг дэлхий дахинп дэлгэрүүлсэн хүн бол макробиотикийн үүсгэн байгуулагч, алдарт эрдэмтэн Жорж Озава юм. 

Санпаку нүд гэж юу вэ?

Түүний 1965 онд бичсэн "Та нар бүгд Санпаку" хэмээх ном дээр тус онолыг ингэж тайлбарласан байна:

"Олон мянган жилийн турш Дорнын иргэд хүний нүднээс энэхүү аюулт тэмдэг байгаа эсэхийг ажиглаж ирсэн юм. Өчүүхэн төдий санпакугийн шинж илрэх юм бол тухайн хүний бол бие махбодийн, физиологийн болон оюун санаа гээд бүх зүйл нь тэнцвэрээ алдсан байна гэсэн үг. Учир нь тэрхүү этгээд орчлон ертөнцийн эсрэг нүгэл үйлдсэн учраас үйлийн үрээ дааж чадалгүй өвчин зовлон, уйтгар гунигт автаж бүр эрүүл ухаанаа алдахад хүрсэн байна. Баруунд ийм хүнийг "осолд өртөмтгий" хэмээн нэрлэдэг. Санпаку тухайн хүнд илэрч байна гэдэг нь нас чинь нь богиносож байна шүү хэмээн байгалиас өгсөн анхааруулж байгаа хэрэг юм."

Озава мөн макробиотик буюу тэнцвэртэй амьдралын хэв маягийн хэвшүүлснээр Санпакугаас ангижирч чадна хэмээн зөвлөсөн аж. 

2 Санпакугийн утга

Өмнө нь хэлсэнчлэн Санпакутай хүний амьдралын тэнцвэр алдагдсан байдаг хэмээн эртнээс япончууд үзэж ирсэн байна. 

Харин ил гарсан цөцгий нь нүдний дээр эвсэл доор байгаагаас шалтгаалан тухайн хүний "онош" өөрчлөгддөг гэнэ. 

Санпакугийн утга

"Билгийн" Санпаку нүд

Нүдний доод хэсгийн цөцгий ил гарч байвал үүнийг "Билгийн Санпаку нүд" гэж нэрлэдэг.

Энэ шинж чанар нь согтууруулах ундаа, хар тамхинд донтсон хүмүүст түгээмэл байдаг гэж үздэг. Мөн билгийн санпаку нүдтэй хүмүүс өөрсдийгөө аюултай нөхцөл байдалд оруулах нь элбэг бөгөөд түүнийгээ даван туулж чаддаггүй гэнэ. 

"Аргын" Санпаку нүд

Нүдний дээд хэсгийн цөцгий ил гарч байвал үүнийг "Аргын Санпаку нүд" гэж нэрлэдэг.

Аргын Санпаку нүдтэй хүмүүсийн хувьд учирч болох аюулыг тэд өөрсдөө бий болгодог. Иймэрхүү нүдтэй хүмүүсийг харгис хэрцгий, цочмог ууртай, сэтгэцийн эмгэгтэй байх магадлал өндөр байдаг.

3 Санпаку нүдтэй алдартнууд

Санпаку нүд нь мэдээж хэвийн үзэгдэл гэдгийг дурдах хэрэгтэй. Гэсэн хэдий ч ийм төрлийн нүд бусдаасаа юугаараа ялгаатай вэ гэж зарим хүмүүс гайхдаг. Үнэнийг хэлэхэд, зарим нэг эрүүл мэндийн шалтгаанаас болж Санпаку нүд үүсдэг бөгөөд энгийн нүднээс ганцхан харагдах байдлаараа ялгардаг аж. 

Доорх зурган дээр санпаку нүдтэй гэдгээрээ алдартай Диана гүнж, дуучин Билли Айлиш нар харин доор нь энгийн нүдтэй Кортни Кардашиан, Кейт Бланшетт нарыг харуулсан байгаа. 

Ерөнхийдөө Санпаку хүмүүсийн тухай судалгаа бараг байдаггүй учраас хэр олон хүн ийм нүдтэй вэ гэдгийг тодорхойлох хэцүү юм. Гэхдээ та эргэн тойрноо анзаарвал Санпаку тийм ч ховор биш гэдгийг ойлгоно. 

Санпаку нүдтэй алдартнууд

Билгийн Санпаку нүдтэй хамгийн нөлөө бүхий хүн бол Диана гүнж байсан юм. Хэрвээ та түүний амьдралын түүхийг сонирхвол дээр дурьдсан билгийн нүдтэй хүмүүсийн тайлбартай үнэхээр адилхан байгаа нь анзаарагдана.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди ч бас билгийн санпаку нүдтэй байсан бөгөөд хачирхалтай нь Озава 1963 онд түүний үхлийг урьдчилан таамаглаж байжээ. 

Кеннеди үүнээс ч өмнө өөрийгөө аюултай нөхцөлд байдалд оруулж байсан нь гарцаагүй үнэн юм. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед живж буй хөлөг онгоцноос хүмүүсийг аврах зэргээр олон тооны амь өрссөн зүйлс хийж баатар болсон гэдэг. 

Үүний дээр Кеннеди мөн Аддисоны өвчин хэмээх бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа тасалддаг дотоод шүүрлийн эмгэгээр шаналж байсан бөгөөд нас барсны дараах задлан шинжилгээгээр бамбай булчирхайн эмгэгтэй байсан нь мөн тогтоогджээ.

Түүн шиг Билгийн санпаку нүдтэй хүний эрүүл мэнд нь тун муу байгаа хэмээн япончууд үздэг байв. 

Харин аргын Санпаку нүдний тод жишээ бол цуврал алуурчин Чарльз Мэнсон юм.

Түүний зургуудаас нүдний цөцгий нь дээгүүрээ ил гарсан байгааг илэрхий харж болно. 

Дээрх тайлбар дээрх шиг Чарльз үнэхээрийн харгис, догшин, сэтгэцийн асуудалтай нэгэн байсан учраас хамсаатнуудынхаа хамтаар 1967 онд олон хүний аминд хүрч, дэлхий дахиныг цочроож байв.

Санпаку ба сэтгэлзүй

Мэдээж хүний нүд тухайн хүний сэтгэл санааны байдлыг хамгийн түрүүнд илтгэдэг билээ. 

Тиймээс зарим судлаачид Санпаку нь сэтгэлзүйн байдалтай холбоотой байх гэсэн үзлийг гаргасан аж. Харамсалтай нь энэ талаар судалгаа хийгдээгүй хэдий ч зарим нэг үнэнд нийцэх онол бий.

Мөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс инээх, уурлах гэх мэт сэтгэл хөдлөл үзүүлэх үед нүд нь нь огт хөдлөлгүй, Санпаку хэлбэрээ хадгалж үлддэг гэнэ. 

Санпаку ба сэтгэлзүй

Гэхдээ тийм байлаа гээд шууд нүдний цөцгийгөөр нь хүнийг дүгнэж болохгүй. Энэ нь яг л номыг хавтсаар нь дүгнэж буйтай адил хэрэг юм. Тухайн хүн өвчний улмаас, мэс заслаас, эсвэл зүгээр л зургийн өнцөг тэгэж таарснаас болоод санпаку нүдтэй харагдаж болно.

Тиймээс тухайн хүний сэтгэл зүйн байдлыг олон талаар шинжилж үзсэний эцэст дүгнэх хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()