Их сексээс их улс төрд орохыг оролдсон арван порно од

2012-03-16, 07:00
34,119

Уншигч та бүхэнд порно ертөнцөөс улс төрийн хүрээнд хөл тавих оролдлогыг хийж байсан Насанд хүрэгчдэд зориулсан киноны од 10 бүсгүйг танилцуулж байна. Тэд урин тачаангуй байдлаа ашиглан, эмэгтэй хүний нэр хүндээ зоригтой гишгэлэн байж секс киноны ертөнцөд од болж, маш олон хүний танил болж чадсан хэдий ч улс төрийн ертөнцөд хөл тавьж чадсан болов уу?...

Их сексээс их улс төрд орохыг оролдсон арван порно од
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (10 фото)
1. Фредерика Зарри
Италийн алдартай порно од Фредерика Зарри нь насанд хүрэгчдэд зориулсан бүтээлд дүр бүтээхээс гадна иргэний нийгмийн хатуу байр суурь илэрхийлэгч гэдгээрээ алдартай. Нэг хэсэг Сильвио Берлускони-гийн найз бүсгүй, төдийгүй “Эрх чөлөөт ард түмэн” намын даргаар ажиллан, порно киног хууль ёсоор хүлээн зөвшөөрөх талаар хуулийг санаачилж байжээ. Ямартай ч маш хэцүү боловч тааламжтайд тооцогдох энгэр султай бүсгүйчүүдийн мэргэжлийг илүү хүндлүүштэй, улс төрийн мэргэжлээр сольж болдог гэдгийг тэрээр олон бүсгүйчүүдэд харуулж, урам өгчээ.


www.caak.mn (10 фото)
2. Милли Д’Аббрачч
Италийн бас нэгэн алдартай порно дива Д’Аббрачч нь (энэ Итали бүсгүйчүүд үү?) 1978 онд Италийн Миссээр шалгарснаасаа хойш телевизээр нилээн алдаршсан бөгөөд эцсийн эцэст, 1984 онд порно зах зээлд оржээ. 2008 онд Италийн социалист намын гишүүнээр элссэнийхээ дараа Ромын 10-р тойргоос парламентын сонгуульд нэр дэвшсэн боловч хангалттай санал авч чадаагүй байна. Түүний шүтэн бишрэгчид парламентын суудалд суухад нь яагаад санал өгөөгүй нь хачирхалтай. Дараа нь тэрээр Монц хотын захирагчийн суудалд Чиччолин мэтийн супер одуудтай өрсөлдөх боломжоосоо татгалзан, Торре болон Греко хотуудын захирагчийн сонгуульд мөн өрсөлджээ.


www.caak.mn (10 фото)
3. Доли Бастер
1969 онд мэндэлсэн Долли Бастер хэмээх алдартай порно од, продюссер, сценарист, найруулагч тэрээр Европ даяар алдартай хэдэн зуун мянган порно кинонд тоглосон бөгөөд хэрэг мөрдөж байгаа порно од бүсгүйн талаар хэд хэдэн детектив роман гаргажээ. 2004 онд тэрээр Европын парламентад Чехийн улс төрийн намыг төлөөлж, суудал авахыг оролдсон боловч ердөө 0,71%-ийн санал авсан байна.


www.caak.mn (10 фото)
4. Мери Кери
Алдартай порно од Мери Кери-г улс төрч гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Түүний гаргасан санаануудыг ч гэсэн горимын санаа гэж нэрлэхэд хэцүү. Силиконон хөхтэй хүмүүсээс татвар авах, гэмт хэргийн тоог бууруулахын тулд порно киноны зураг авалтад буу зэвсэг оролцуулахгүй байх гээд түүний санаанууд олныг инээлгэж байсан ч тэрээр 2003 онд Калифорни хотын захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн байна. Тэр үедээ Шварцнеггертэй өрсөлдөх шаардлага гарчээ. Калифорнийн хүмүүс порно кино дээрхи зэвсгийг хориглож байснаас, итгэл даасан нэрт жүжигчин эрэгтэйг сонгосон нь дээр гэж үзсэн байх.


www.caak.mn (10 фото)
5. Мерилин Чемберс
Зар сурталчилгаанд тоглодог охиноос кино жүжигчин, цаашлаад насанд хүрэгчдэд зориулсан дэлгэцийн бүтээлийн од хүртлээ Мерилин Чемберс маш урт замыг туулсан. Өнгөрсөн үе нь маш олон тооны садар агуулгатай кинотой холбоотой байсан явдал нь энэ түүнийг улсынхаа дэд ерөнхийлөгчийн оффист ажилд ороход нь саад болсонгүй. Гэхдээ садар самуун үйлдэл хийж буй байдлаараа маш олон хүний танил болсон эмэгтэйн хувьд үүнийг маш том амжилтад тооцох байх. Тэрээр 2009 онд тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас байраагүй байсан бол бүр илүү амжилтад хүрэх байсан гэж мэргэжилтнүүд үздэг.


www.caak.mn (10 фото)
6. Мими Мияги
Мими Мияги бол Филиппинээс гаралтай порно од юм. Тэрээр залуу насандаа сурах дургүй байсан бололтой. Хоёр коллежийг хаясныхаа дараа ямар ч мөнгөгүй болсон болохоор порно кинонд тоглох болжээ. Тэрээр маш богино хугацаанд америкийн алдартай порно оддын нэг болсон байна. Энэ боломжоо ашиглаад боловсрол эзэмшээгүй ч гэсэн 2006 онд Невада мужийн захирагчийн сонгуульд оролцсон байна. Үүний тулд тэрээр өөрийн порно зах зээл дэхь ажлаа хүртэл орхижээ. Харин сонгуульд ялагдсаныхаа дараа хуучин ажилдаа баяртай нь аргагүй орсон байна.


www.caak.mn (10 фото)
7. Елена Беркова
Оросын “Дом 2” реалити шоуны дуулиант оролцогч Елена Беркова 2007 онд Сочи хотын захирагчийн сонгуульд оролцоно гэдгээ хэлжээ. Ямартай ч насанд хүрэгчдэд зориулсан киноны од байсан болохоороо өөрийгөө дутуу үнэлсэн үү, эсвэл олны зүгээс ирэх дарамтад гутарснуу, ямартай ч сонгуулиас сайн дураараа нэрээ татаж авсан байна.


www.caak.mn (10 фото)
8. Литтл Жоди
Австралийн алдартай порно дива Жоди Мур буюу Бяцхан Жоди 1996-2001 онуудад тайчигчаар ажиллаж байгаад өөрийнхөө мэргэжлийн дадал зуршлыг гүнзгийрүүлэхээр шийдэж, порно кинонд тоглох болжээ. Харин 2001 онд Квинсленд мужийн сонгуульд оролцож ялагдсаныхаа дараа Брисбен хотын захирагчийн сонгууль, 2004 онд Австралийн сенат зэрэгт нэр дэвшжээ. Түүний тууштай байдал эцсийн мөчид үр дүнгээ өгөөгүй нь харамсалтай.


www.caak.mn (10 фото)
9. Чиччолина
Порнодива нарынхаа дунд хамгийн тодоор гялалзах оддын нэг болон Чиччолина нь «Lista del Sole» хэмээх Италийн анхны ногоон намд 1979 онд элсэн, улс төрийн гараагаа эхлүүлжээ. Түүний улс төр дэхь байр суурь 6 жилийн дотор хурдацтай өсч, «Partito Radicale» намд элссэн байна. Харин өөрийн “Хайрын нам”- аа тэрээр 1991 онд үүсгэжээ. Өнөөдөр мятрашгүй Чиччолина нь Монц хотын захирагчийн суудалд санаархаж байгаа аж.


www.caak.mn (10 фото)
10. Сторми Даниелс
Stormy Waters гэдгээрээ алдартай Сторми Дениелс хэмээх америкийн порно од, найруулагч нь 17 настайгаасаа насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглох болжээ. Ажлын гараагаа амьдардаг хотынхоо клуб-т тайчигчаар ажиллаж эхлүүлжээ. Сторми бол зүгээр ч порно од биш, маш олон тооны шагнал хүртэж байсан, олон нийтийн арга хэмжээнд ихээр оролцдог, олон алдартай эротик сэтгүүлд зурагаа авахуулж, алдартнуудын шоу цэнгээнд байнга зочилдог нэгэн ажээ. 2009 онд тэрээр “Би шударгаар сексддэг” гэсэн уриатайгаар сенатад нэр дэвшжээ. Мэдээж сонгогчид түүнийг шударгаар дүгнэж, улс төр бол сайхан бүсгүйн байх газар биш гэдгийг харуулжээ. Ингээд Сторми сенатын суудалд гарч чадаагүй байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()