Австралид очвол хийж болохгүй зүйлс!

Австралид бүх зүйл бидний харж дассан зүйлээс эсрэгээрээ байдаг мэт санагдах нь бий. Энд дүн өвлийн хүйтэн жавар тасхийж байхад Австралид халуун зун айлчилж, гудамжинд нохойны оронд имж зугаалж явах жишээтэй. Түүгээр ч зогсохгүй хоёр метрийн урттай могойтой тааралдах нь энгийн үзэгдэл. Бид Австралийг халуун орон, өвөрмөц олон төрлийн амьтан, дайвинг болон аяллаараа алдартай гэдгийг мэднэ.  Гэхдээ энэ оронд мэдээж өөрийн гэсэн хууль дүрэм бий. 

Австралид очвол хийж болохгүй зүйлс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрөө гэрлийн чийдэн солих

Хачирхалтай журам мэт санагдаж байгаа биз. Австралид гэрлийн чийдэнг зөвхөн мэргэжлийн цахилгаанчин л солих ёстой. Хэрвээ та өөрөө гэрлийн чийдэн солих оролдлого хийж байгаад баригдвал 10 долларын торгууль төлөх хэрэгтэй болно.

Өөрөө гэрлийн чийдэн солих

2 Австралийн газрын зургийг харж төөрөлдөх

Бид Австралийг газрын зураг дээрээс зүүн өмнөд хэсэгт харж сурсан билээ. Харин тус улсын иргэд Австрали болон Шинэ Зеландыг газрын зургийн дээд хэсэгт байрлуулсан байдаг бөгөөд бусад тивүүд доор нь харагддаг.  Үүнээс  үзэхэд австраличуудын хувьд хойд хэсэг нь доор, харин өмнөд зүг нь дээр оршдог.

Ийнхүү эсрэг тэсрэг байгаагийн гол шалтгаан нь Цагаан оддын байршлаас хамаарч байгаа гэнэ.  Учир нь энэхүү Цагаан одыг зөвхөн дэлхийн хойд бөмбөрцгөөс харах боломжтой бол өмнөд зүгийн хувьд загалмайгаар чигээ баримжаалдагт оршино. Цагаан од нь хөдөлдөггүй учир газрын зураг зохиох үед хойд зүгийн “гол цэг” болж байсан юм. Тиймээс Хойд зүг дээд хэсэгтээ гарах нь элбэг тохиолдоно. Энэ төрлийн газрын зураг зөвхөн Австралид төдийгүй бусад оронд ч бий.

Австралийн газрын зургийг харж төөрөлдөх

3 Өвсөн дундуур хөл нүцгэн явах

Австралийн өвсөн дунд явж байхдаа та олон төрлийн шавьж, могойтой таарах нь энгийн үзэгдэл. Жишээлбэл хаа сайгүй элбэг байдаг тойргийн аалзанд хазуулахад ямар ч хор хөнөөл учруулдаггүй бол тарантула маш хортой учир үхэх ч магадлалтай. Харин торон хэлбэрт болон тайпан төрлийн могойтой таарсан тохиолдолд хурдхан холдох хэрэгтэй. Учир нь тэдний багахан хэмжээний хор 100 хүний амь насыг авч явахад хангалттай байдаг. Азаар хотуудад үзэгддэггүй тул илүү тайван байж болно.

Өвсөн дундуур хөл нүцгэн явах

4 Бусдын өмнүүр орж серфинг хийх

Австрали далайн давалгааны орон бөгөөд серфинг дээд зэргээр хөгжсөн. Тиймээс ч жил бүр дэлхийн серфингийн аваргын тэмцээн болж, орон орны мэргэжлийн тамирчид болон сонирхогчид ирж оролцож, эсвэл үздэг байна. Хэрвээ та серфинг сонирхож байвал тусгай багш хөлсөлж авах боломжтой. Тэд танд серфингийн үндсэн арга, техникийг зааж өгөх болно.  Бусад серфингчдийн замыг таглаж огт болохгүй.

Бусдын өмнүүр орж серфинг хийх

5 Кофег оригоор нь уух

Үнэндээ кофе найруулах тодорхой жор байхгүй. Финландад кофег бяслагтай, Сенегалд чинжүүтэй, Ирландад дарстай өгдөг. Харин Австралид кофеноос нь жүрж үнэртдэг. Кофе чанагчийн ёроолд улаан лиш цэцэг болон бэрсүүт жимс болох жүрж эсвэл нимбэгний хальс хийдэг байна.

Кофег оригоор нь уух

6 Зөвшөөрөлгүй газар сэлэх

Номхон далайд аварга загас төдийгүй хорт медуза, элдэв төрлийн загас амьдардаг.  Зарим далайн амьтны өчүүхэн хор л таны амь насыг авч явах аюултай. Жишээлбэл Австралийн далайд тунгалаг зөгий гэх амьтан байдаг бөгөөд зургаан сарвуу нь маш их хор ялгаруулдаг. Үүнээс гадна аюулт далайн урсгал ихтэй учир сэлэх хориотой газрууд бий. Энэ газрын тоонд ЮНЕСКО-гийн соёлын өвд орсон үзэсгэлэнт Фрейзер арал багтана. Ихэнх тохиолдолд “Ус руу орохыг хориглоно” гэсэн шар тэмдэг бүхий анхааруулга тавьсан  байдаг. Аюулт амьтантай газар анхны тусламжийн хайрцаг байх нь түгээмэл. 

Зөвшөөрөлгүй газар сэлэх

7 Олон нийтийн газарт тамхи татах

Нэг хүнд ногдох тамхины хэмжээгээрээ Австрали дэлхийд 70 дугаарт жагсдаг.  Гэхдээ сүүлийн 15 жилийн дотор тамхи татдаг хүний тоо 30 хувиар буурсан байна. Засгийн газар нь тамхины эсрэг ухуулга сурталчилгаа байнга явуулдаг аж. Нийтийн тээвэр, явган хүний зам, дэлгүүр, хүүхдийн орчинд болон спортын цогцолборт тамхи татах нь хуулиар хориотой. Харин зочид буудлуудад тусгай тамхины өрөөнд л тамхи татаж болно. Үүнээс гадна Австралид тамхины үнэ маш өндөр бөгөөд хамгийн аймшигтай зурагнууд тамхин дээр нь бий.

Олон нийтийн газарт тамхи татах

8 Хэт албан харилцаатай байх

Австраличууд амралтаа эрх чөлөөтэй өнгөрүүлдэг. Наснаас үл хамааран австраличууд сонгодог англи хэлээр бус харин хар ярианы хэллэгээр ярьдаг бөгөөд тэд үүнийгээ “strine” гэж нэрлэдэг байна.  Тэд англи үгийг ердөө л хоёр үетэй болгодог гэнэ. Жишээлбэл: breakfast-brekkie, barbecue-barbie, service station- servo, afternoon-arvo, Квинсленд мужийн захиргааны төв болох Брисбен (Brisbane)- Brissie гэдэг. Нэг нэгэнтэйгээ албан байдлаар харилцах нь ховор тохиолдол бөгөөд зөвхөн ажил хэрэгч уулзалтан дээр л албан байхад хангалттай гэж үздэг.

Хэт албан харилцаатай байх

9 Тэвчээргүй байх

Таны юу хийдэг, хэн болох чинь таны л асуудал. Харин жил бүр Австралид бэлгийн цөөнхийн жагсаал болдог. Австралид нүцгэн биеийг алдаршуулах зорилготой маш олон арал байдаг гэнэ. Үүнээс гадна жил бүрийн гуравдугаар сарын 21-нд арьс өнгөөр болон бэлгийн чиг хандлагаар ялгаварлах үзлийг эсэргүүцсэн жагсаал болдог.

Тиймээс ч австраличууд хүний хувийн орон зайг ихээхэн хүндэтгэж, автобусны буудал дээр хүртэл нэг нэгнээсээ зайтай зогсдог байна. Гэхдээ хэрвээ та хэн нэгэнд хаалга барьж өгөх юм уу, урдуураа оруулбал хэн ч танд уурлахгүй.

Тэвчээргүй байх

10 Имжтэй зодолдох

Хэдийгээр хүн бүрийн анхаарлыг татсан өхөөрдөм амьтан мэт санагдавч тэдний хажууд маш болгоомжтой байх хэрэгтэй. Имжийг айлгах, шоглох хэрэггүй. Эс тэгвээс тэд өөрсдийгөө хамгаалж тан руу дайрах болно. Ийн дайрахдаа тэд хойд хөлөөрөө өшиглөдөг байна. 2014 онд цахим ертөнцөд хоорондоо зодолдож буй имжний бичлэг тавигдсан нь дэлхий дахиныг шуугиулсан билээ. Харин 2017 онд нэгэн эмэгтэй охиноо уурласан имжнээс аврах хэрэгтэй болж зодолдсон удаатай. Охинд нь 17 оёдол тавьсан аж.

Үүнээс гадна ямар ч хоргүй уутат баавгай буюу коалаг хүртэл уурлуулж болдоггүй. Английн байгаль судлаач Жеральд Дарелл нэгэн удаа коала баавгайг нэг газраас нөгөө рүү шилжүүлэх гэж байгаад эрэгтэй уутат баавгайд хазуулсан талаараа номондоо бичжээ.

Имжтэй зодолдох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()