Анхдагч байгаагүй "анхдагч" зүйлс

Бид амьдралынхаа туршид маш олон мэдээллийг ой санамждаа хуримтлуулдаг бөгөөд тэдний заримыг нь хаанаас, яаж олж мэдсэнээ ч санадаггүй. Тиймээс ч харсан, сонссон юм бүхэндээ итгэх нь эрсдэлтэй байдаг. Ингээд таны анхдагч хэмээн итгэж байсан хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Анхдагч байгаагүй "анхдагч" зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Телефон утас зохион бүтээгч

Бараг хүн болгон Александр Грэхэм Беллийг телефон утсыг анх бүтээсэн хүн гэж боддог. Белл 1876 онд утасны патентыг авч харилцаа холбооны бизнесийг анхлан эхлүүлж, өөрийн нэрээрээ нэрлэж байсан боловч тэр ердөө л хүний санааг хулгайлснаараа анхдагч байв.

Беллийн патентжуулсан загварууд үнэн хэрэгтээ Антонио Мюччигийнх байсан ба тэр зохион бүтээсэн утасныхаа загварыг бүтэн 16 жилийн турш танилцуулж байсан боловч тухайн үед тааруухан амьдралтай Италийн цагаач эрд патент авах 250 доллар байхгүй байжээ.

Улмаар тэрбээр үлдсэн амьдралаа маш ядуу тарчиг байдалд өнгөрөөсөн юм. Антонио Мюччи өөрийн бүтээсэн загвараа "Вестерн Юнион телеграф" компанид үзүүлсэн боловч компанийн удирдлагууд түүнтэй уулзахыг хүсээгүй ба материал чинь алга болсон буцааж өгөх боломжгүй гэж хэлжээ. Гэвч 2 жилийн дараа түүний хуучны хамтрагч Белл патентын эрхийг өөрийн нэр дээрээ авсан байдаг. Тэрбээр Бэллийг шүүхэд өгсөн боловч шүүхийн шийдвэрийг сонсож чадалгүй нас барсан юм. 2002 онд Нэгдсэн Улсын конгресс Мюччийг албан ёсоор телефон утсыг анх зохион бүтээсэн хүн гэж зарласан боловч өнөөг хүртэл түүний нэр олонд сайн танигдаагүй хэвээр л байгаа билээ.

Телефон утас зохион бүтээгч

9 Атлантын далай дээгүүр ниссэн анхны нислэг

Хэрэв та хэн нэгнээс Атлантын далайг туулсан анхны хүн хэн байсан бэ гэж асуувал ихэнх нь Чарльз Линдберг гэж хэлэх байх. Хэдийгээр Чарльз Атлантын далайг ганцаараа туулж ниссэн анхны хүн мөн боловч үнэн хэрэгтээ Жон Алкок болон Артур Виттэн Браун нар Линдбергээс 8 хараахан хүрэхгүй жилийн өмнө Атлантын далай дээгүүр ниссэн анхдагчид байсан юм.

Тэд 1919 оны 7-н сарын 14-д Ньюфаундлэндаас гарч хүндхэн нөхцөлд нислэгээ дуусгажээ. Нислэгийн туршид Браун 6 удаа онгоцны далавчин дээр тогтсон мөсийг унагаах хэрэгтэй байсан бол Алкок онгоцны хөдөлгүүрээ нэмж хөлдөхөөс сэргийлж нэлээд доогуур нисэх шаардлагатай байсан гэдэг.

Тэд 16 цагийн дараа Ирландад газардах үед нутгийн иргэд тэдний зүг даллан онгоц буух шугам рүү чиглүүлсэн боловч Браун онгоцны жинг багасгахын тулд урд талын дугуйг салгасан байсан учир зам дээр бууж чадалгүй, хүмүүс рүү хариу даллаад намагт осолджээ. 

Атлантын далай дээгүүр ниссэн анхны нислэг

8 Колумб Америкийг нээсэн нь

Түүхийн хичээлд суусан хүн бүр 1492 онд Христофер Колумб Нина, Пинта, Санта Мариа гэсэн 3 онгоцоо хөлөглөн Испаниас гарч улмаар Америк тивийг нээсэн гэдгийг мэднэ. Гэвч тэрхүү шинэ газар зарим нэгэн Европчуудад шинэ биш байсныг эс тооцвол шүү дээ.

1000-аад оны үед Лайф Эриксон нэртэй эрээр удирдуулсан бүлэг Викингчүүд Ньюфаундлэндэд анх очиж, усан үзэм их ургасан байгааг нь ажиглан Винланд хэмээн нэрлэж байжээ. Тэр бүс нутаг нь Хойд Америкт Викингчүүд суурьшиж байсныг баталдаг цорын ганц газар юм. Учир нь тэндээс төмөр, шавар сав суулга, нөмрөгийн дэгээ, барьсан байшингийн загварууд гэх мэт олон олдворууд олдож байсан.

Тэд Ньюфаундлэндэд 10 жилээс илүү хугацаагаар суурьшаагүй боловч хэд хэдэн удаа олноороо том аянд гарч байсан гэдэг.

Хэдийгээр Лайф Эриксон тэдний зөвхөн анхны аянг удирдан явуулсан боловч яах аргагүй Колумбаас 500-н жилийн өмнө Викингчүүдийг Хойд Америкт аваачсан хүн билээ.

Колумб Америкийг нээсэн нь

7 Хувьслын онол

Хувьслын онолыг Чарльз Дарвин зохиосон болохоор түүнийг Дарвины онол ч гэж нэрлэх нь бий. Чарльз Дарвинд түүний өвөө Эрасмус Дарвин их нөлөө үзүүлж байсан ба Эрасмус амьдрал яг хэрхэн хувьсан өөрчлөгдсөн болохыг сайн ойлгохгүй байсан ч бүх амьд биет нэг эхтэй, харин он цагийн явцад аажмаар хувьсан өөрчлөгдсөн гэдэгт бат итгэлтэй байв. Үүнийхээ талаар шүлэг хүртэл бичсэн байдаг:

“Эцэсгүй давлагаан дундах амьдрал
Далай тэнгисийн сувдан давлагаанд төрж, бойжиж
Дараа үе дэлбээлэхэд
Шинэ хүч цугларч том хэсэг бүрэлдэнэ”...

Эрасмус өөрчлөлтийг үе дамжин өрнөсөн гэж үзэж байсан бөгөөд Чарльз түүнийг нь улам дэлгэрүүлж чухал мутацууд үе дамжин бүрэлдэж яваандаа огт өөр организм бий болсон гэж дүгнэх болжээ.

Мөн Чарльз байгалийн шалгарал гэх санааг анх дэвшүүлж байсан бол Эрасмус бэлгийн шалгарал нь төрөл зүйлд өөрчлөлт авчирсан гэж үзэж байв. Тэрбээр "Хамгийн хүчтэй ба идэвхтэй амьтад л үр удмаа үргэлжлүүлж чаддаг энэхүү процесс дэвшлийг авчирна" гэж бичиж үлдээсэн байдаг. Тус санааг бид Чарльзын аль хүчтэй нь амьд үлдэнэ гэх тайлбараар нь сайн мэднэ.

Хувьслын онол

6 Анхны хэвлэгч машин

Одоо ярих сэдвийг бидний ихэнх нь түүхийн хичээлээс мэдэх байх. Хэвлэх төхөөрөмж нь тухайн үедээ хүмүүст мэдээллийг маш түргэн хугацаанд түгээх боломжийг олгож байсан. Үүнийг анх 1439 онд Иоханнес Гутенберг зохион бүтээсэн ба цагт 240 хуудас хэвлэх чадамжтай байжээ. Энэ нь гараар бичихтэй харьцуулахад харьцангуй бага алдаатай, чанарын хувьд ч хавь илүү байв.

Тэр үедээ энэхүү принтер жинхэнэ хувьсгал болж чадсан ч 200 жилийн өмнө Горёо /Солонгос/ улсын үед хэвлэгдэн гарсан номоос нэг ч болтугай хуудсыг хэн ч авч үлдээгүй нь харамсалтай. Учир нь анх 13-р зуунд Солонгосчууд Монголчуудаас өөрсдийн шашны бичмэлийг хамгаалж авч үлдэхийн тулд анхны хэвлэх төхөөрөмжийг зохион бүтээж байжээ.

Одоо тэдгээр хэвлэсэн бичмэлүүдээс "Жикжи" гэсэн ганц л бүлэг үлдсэн бөгөөд энэ нь Гутенбергийн хэвлэсэн 42 ишлэл бүхий Библээс бараг 100 жилийн өмнө хэвлэгдсэн юм.

Анхны хэвлэгч машин

5 Анхны SOS дохио

"Титаник" хөлөг гэхээр л хүмүүст анхны аяллынхаа үеэр живж сүйрсэн нь дурсагддаг. Мөн яаралтай тусламжийн SOS дохиог хэрэглэсэн анхны хөлөг онгоц гэх яриа ч бий.

Гэхдээ "Титаник" аврах SOS дохио хэрэглэсэн анхны хөлөг онгоц биш байжээ. Магадгүй аврах дохиог ашигласан хамгийн алдартай хөлөг онгоц байсан болохоор хүмүүс "Титаник" хөлгийг анхных гэдэгт итгэдэг байх.

Үнэндээ анхны утасгүй SOS дохиог 1899 оны 3 сарын 17-нд "East Goodwin Lightship" хөлөг амжилттай хэрэглэсэн юм. Тухайн үед тэр дохиог  SOS биш CQD гэж нэрлэдэг байсан аж.

Мөн 1909 онд "SS Slavonia" хөлөг SOS аврах дохиог илгээж байсан ч тэр нь бүтээгүй гэдэг. 

Анхны SOS дохио

4 Дэлхийг бүтэн тойрсон анхны хүн

Эрт үеийн томоохон аялагчдын нэг Магелланыг ихэнх хүмүүс дэлхийг бүтэн тойрсон анхны хүн гэж боддог. Түүний аялсан хөлөг дэлхийг бүтэн тойрсон боловч тэрбээр аялал дуусахаас өмнө Филиппинд нас баржээ.

Тэгэхээр аялал эхлэхээс дуусах хүртэл хөлөг онгоцны багт яг хэн хэн байсан бэ гэдэг нь тодорхой бус ч Энрике Де Малакка түүнд багтаж байсан гэдэг нь баттай юм. Тухайн үед тэрбээр Магелланы боол байсан бөгөөд түүнийг орчуулагч хийлгэхээр аялалд авч явжээ. Мөн Магеллан үхэхийнхээ өмнө Малайн хойгоос олзлогдсон Энрике Де Малаккаг чөлөөлөхийг захиж үлдээсэн байдаг.

Дэлхийг бүтэн тойрсон анхны хүн

3 Анхны гэрлийн чийдэн

Томас Эдисоныг та гэрлийн чийдэн анх зохион бүтээсэн гэдгээр нь сайн мэдэх байх. Гэвч Эдисоныг гэрлийн чийдэнг анх зохиосон хүн гэж хэлэхэд тун хэцүү юм. Учир нь түүнээс өмнө цагаан алт ашиглаж хийгдсэн гэрлийн чийдэнгийн олон хувилбар байсан бөгөөд нэг асуудал нь үйлдвэрлэхэд өртөг маш өндөр байжээ.

Ноён Хампри Дави Эдисоны гэрлийн чийдэнгээс 78 жилийн өмнө буюу 1801 онд анх цагаан алтаар цахилгаан дамжуулж гэрэл гаргаж байсан бол 1840 онд Уоррен дэ ла Рю вакум орчинд цагаан алтыг ашиглаж өнөө үеийнхээс төдийлөн ялгагдахааргүй чийдэнг бүтээсэн ба асах хугацаа нь ч өмнөх оролдлогоосоо удаан байжээ. Гэвч энгийн амьдралд хэрэглэхэд өндөр өртөгтэй байсан гэдэг.

Анхны гэрлийн чийдэн

2 Их тэсрэлтийн онол

Бельгийн санваартан, эцэг Жорж Лемэйтр 1927 онд тэлж буй ертөнцийн онолыг анх дэвшүүлсэн боловч яг яаж гэдэг дээр эргэлзэж байсан учир Эйнштейнтэй уулзаж ярилцжээ. Эйнштейн харин түүний санааг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Лемэйтрд "Тооцоололт чинь зөв боловч физик чинь буруу байна" гэж хэлсэн гэдэг.

1931 онд Лемэйтр "Манай ертөнц анх бүх зүйлсийг багтаасан маш жижиг цэг байсан" гэж үзсэн бөгөөд түүнийгээ анхдагч атом гэж нэрлээд, тэрхүү атом нь ертөнц үүсэх цагт асар хүчтэй тэсрэлтийг үүсгэсэн гэх санааг дэвшүүлжээ.

Мөн Лемэйтр удалгүй өөрийнх нь дэвшүүлсэн санаанд итгэсэн Эйнштейнтэй уулзахад тэрбээр "Таамгийг чинь хүлээж авалгүй үгүйсгэсэн нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсан"  гэж хэлж байжээ.

"Их тэсрэлт" гэх нэршлийг анх физикч Фред Хоел тус онолыг үгүйсгэхийн тулд хэрэглэж эхэлсэн гэдэг. 

Их тэсрэлтийн онол

1 Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч

Жорж Вашингтон бол Америкийн Нэгдсэн Улсын анхны албан ёсны ерөнхийлөгч мөн боловч Пейтон Рэндолф нь Америкийн хувьсгалын үед колони мужуудыг удирдах Тивийн Конгрессын анхны ерөнхийлөгч болж байжээ.

Тивийн Конгрессын тэргүүн байсан "мартагдсан" ерөнхийлөгчдийн нэг болох Жон Хэнкок Вашингтон руу илгээсэн захианыхаа төгсгөлд өөрийнхөө гарын үсгийн өмнө "Ерөнхийлөгч" гэж бичсэн байдаг ба Вашингтон түүнд нь хариулахдаа "Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчид" гэж хаягласан байдаг.

Вашингтоноос өмнө бараг л 14 ерөнхийлөгч байсан ч тэд одоогийн засаглалд хамааралгүй байсан тул хүмүүс Вашингтоныг анхны ерөнхийлөгч гэж үздэг аж. Гэхдээ Америкийн тусгаар тогтнолд тэдгээр ерөнхийлөгч нарын оруулсан ач тусыг мартаж болохгүй билээ.

Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()