1
Бангкок, Тайланд
Бангкок хотыг гудамжны хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Явган хүний зам болгонд заавал нэг хоолны лангуу байдаг. Сонирхолтой нь тэдгээр лангуунууд нь өглөө, өдөр, оройн хойл зардаг гэдгээрээ ялгарч өөр өөр цагийн хуваарийн дагуу ажилладаг байна.
2
Токио, Япон
Хүн бүр Япон хоолыг ганцхан сүшигээр төсөөлдөг. Гэхдээ тус орон нь дэлхийд Мишлений одтой зоогийн газрынхаа тоогоор тэргүүлдэг гэдгээс харвал хоолны түүхээр ямар баялаг болох нь ойлгогдоно. Үүнийгээ дагаад гудамжинд хоол зардаг газрууд нь хүртэл бусад орны тансаг ресторануудаас амт чанараар илүү хоолоор үйлчилдэг байна.
3
Хонолулу, Хавай
Олон зууны туршид АНУ, Ази, Латин Америкийн иргэд олноороо тус арал руу цагаачилж ирсэн юм. Үүний нөлөөгөөр Хавайн хоолны соёл нь аль ч орны хүнд танил хэрнээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг олж хөгжсөн байна.
4
Истанбул, Турк
Туркийн гудамжны хоолнуудаас хамгийн алдартай нь симит хэмээх нарийн боов юм. Бурамд дүрж жигнээд гүнжидийн үр цацсан энэхүү боовыг Истанбулын өнцөг булан бүрээс олж болно. Үүний дээр Кебабыг дурдахгүй өнгөрч болохгүй. Кебабыг гудамжны булангаас эхлээд тансаг зоогийн газарт хүртэл зардаг.
5
Хонконг
Хонконгчуудын хувьд зоогийн газраас илүү гудамжинд хооллохыг илүүд үздэг. Тиймээс анхны Мишлений одтой гудамжны хоолны газар Хонконгод бий гэхэд гайхах зүйл байхгүй юм. Өглөө, үдэш хамаагүй та энэхүү хотоор зочилсон л бол жинхэнэ гайхалтай амтыг мэдэрч чадна.
6
Парис, Франц
Дэлхийд тансаг зоогоороо гайхагддаг энэхүү хотын гудамжны хоол нь энгийн хэрнээ үнэхээр амттай. Энгийн хуурсан самраас эхлээд төрөл бүрийн аргаар амталсан шарвин нь үнэхээр арааны шүлс асгаруулам.
7
Мехико хот, Мексик
Мексик хоол хийдэг түргэн хоолны газрууд дэлхийн өнцөг бүрт байдаг ч яг жинхнийг нь яаж гүйцэх билээ. Хамгийн жижиг мухлаг нь хүртэл гайхалтай амттай тортилла, шарсан мах зэргийг зардаг.
8
Кайр, Египет
Фалафель, шаурма, кофта гэх мэт Египетийн үндэсний хоолууд нь олон улсын хэмжээнд түгээмэл түргэн хоол болж эхэлсэн учраас эх оронд нь жинхнийг мэдрээд үзэх хэрэгтэй. Мөн энд дэлхийд хараахан танигдаагүй байгаа олон амттангууд таныг хүлээж байна.
9
Марракеш, Марокко
Марракеш хотын таних тэмдэг нь гудамжны хоол гэж хэлж болно. Эрт цагаас эхлээд худалдааны төв байсан тус хотын ил захууд дээрээс та өөр хаана ч байхгүй амттай хоолыг олж чадна.
10
Картагена, Колумб
Тус хотын өнцөг булан бүрт лангуу, хоолны машин зэргээс та маш өвөрмөц нарийн боов, хавчуургатай талх зэргийг худалдаж авах боломжтой. Картагенагийн нэрийн хуудас нь арепа хэмээх өндөг, бяслаг, цөцгийн тосон шанзтай эрдэнэ шишийн гурилаар хийсэн боов юм.
11
Дакар, Сенегал
Өглөөний нар мандахтай зэрэгцэн Дакарын гудамжны хоолны худалдаачид шинэхэн жигнэсэн талхаа гаргаж ирдэг. Эндээс эхлээд төрөл бүрийн шорлог, гөл, шарвин зэргээр тэд үйлчлэх бөгөөд хэрвээ та тус улсаар зочлор юм бол үндэсний хоол болох thiebou dieune-ийг заавал амсар хэрэгтэй.
12
Бали, Индонези
Баличуудын хувьд хамгийн амттай хоолны жороо баяр ёслолд хэрэглэх зориулалтаар зохиосон байдаг. Өдгөө тэдгээрийг гудамжинд зардаг болсон тул та тус үндэсний хамгийн амттай зоогийг маш амархан олж идэж чадах юм.
13
Хо Ши Мин хот, Вьетнам
Гадаа гудамд суунгаа үхрийн махтай "Фо" шөл уух нь Вьетнамчуудын хувьд энгийн нэг орой юм. Фо шөл нь дэлхийн хамгийн алдартай гудамжны хоолнуудын нэг учраас Хо Ши Мин хотод ирсэн хүн заавал идэхгүй бол алдас болно. Мөн Бан ми хэмээх хавчуурагатай талхыг нь дэлхийн хаа сайгүй хийж идэх болсон учраас эх хувилбарыг нь заавал идэж үзэх хэрэгтэй.
14
Майами, АНУ
Майами хотын Куба цагаачид нутгийнхаа хоолыг энд гайхалтай хөгжүүлжээ. Тэдэн дундаас Кубано сэндвич хэмээх зайдас, шарсан гахайн мах, Швейцарь бяслаг, даршилсан өргөст хэмх, гич бүхий хавчуурагатай талх нь хэний ч гэсэн ходоодыг баярлуулж чаддаг байна.
15
Ром, Итали
Пиццаны өлгий нутаг болсон энэхүү газарт ирсэн та үнэхээр хаанаас ч олдохгүй амттайг нь идэж чадах юм.
Үүний хажуугаар хэдэн зуун жилийн турш тасралтгүй ажиллаж буй нарийн боовны мухлагуудаар зочлоод үзэхэд буруудахгүй.