Энэтхэгийн сүмийн лам нар нэгэн матрыг цагаан хоолтон болгожээ

Энэтхэгийн Керала муж дахь хиндү шашны нэгэн сүмийн лам нар эмэгчин матрыг зөвхөн будаагаар хооллосоор цагаан хоолтон болгожээ. Бабиа нэртэй тэрхүү матар Анантападманабхасвами сүмийн ойролцоох цөөрөмд 70 жилийн турш амьдарч ирсэн бөгөөд өдгөө нэлээд алдартай болсон учраас гадаад дотоодын жуулчид түүнийг үзэхээр зорин ирэх болсон байна. 

Энэтхэгийн сүмийн лам нар нэгэн матрыг цагаан хоолтон болгожээ

Тус сүмийн лам нар Бабиа матарт будаанаас өөр зүйл өгдөггүй учраас тэрээр өдгөө амьтны гаралтай хүнс огт иддэггүй болсон гэжээ. Харин түүнийг хооллохын тулд өдөрт 2 кг будаа агшаадаг байна. 

Цагаан хоолтон матар дуулгавартай нь аргагүй хүний гараас будаа идэж байгааг харахын тулд жуулчид ихээр ирдэг байна.

Энэ тухай Энэтхэгийн хэд хэдэн томоохон хэвлэл мэдээлсэн нь цагаан хоолтон матрыг илүү алдартай болоход нөлөөлжээ. 

Хэдий сүрдмээр том хэдий ч Бабиа хүмүүстэй маш эелдэг харьцдаг.

Өмнө нь дурдсанчлан лам нар Бабиаг будаанаас өөр зүйл иддэггүй хэмээн баталж байгаа ч мэргэжилтнүүд махчин амьтан "цэвэр" цагаан хоолтон болж чадна гэдэгт итгэл муутай байгаа юм. 

Жишээлбэл Бабиа цөөрөм дэх загаснуудыг идэх замаар шаардлагатай уургаа нөхөж байгаа учраас газар дээрх амьтад руу дайрдаггүй байх бүрэн боломжтой гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()