Зөвлөлтийн цэргүүд түүхэн дэх хамгийн том хүчингийн хэргийг үйлдсэн нь

1945 оны 1-р сараас 8-р сарын хооронд Германы эмэгтэйчүүд түүхэндээ хамгийн аймшигтай хүчирхийллийг амссан буюу Зөвлөлтийн Улаан Армийн цэргүүдэд 2 сая орчим Герман эмэгтэй хүчирхийлүүлсэн тухай зохиолч Волтэр Запоточни “Ёс Суртахууны Гажуудал: Цэргүүдийн хэрцгийлэл үйлдэх шалтгаан” номондоо бичсэн байна.

Зөвлөлтийн цэргүүд түүхэн дэх хамгийн том хүчингийн хэргийг үйлдсэн нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тухайн оны 4-өөс 8-р сард Германы нийслэл Берлин хотод хүчингийн 100,000 хэрэг бүртгэгдсэн бол Зүүн Прусс, Померан, Силез мужуудад 1.4 сая хүчингийн хэрэг бүртгэгджээ. Мөн Герман даяар бүх эмнэлгүүдэд өдөр бүр үр хөндүүлэх мэс ажилбар явагддаг байсан тухай тайланд дурдсан байна.

Тэр үед Зөвлөлтийн дайны сурвалжлагчаар ажиллаж байсан Наталя Жесс, “Зөвлөлтийн цэргүүдэд хохирогч нь хэдэн настай байх нь огт хамаагүй байсан. Найман настайгаас наян настай бүхий л Герман эмэгтэйчүүдийг бузарлаж, яг л хүчирхийлэгчдийн арми шиг л байсан” хэмээн ярьжээ.

Үүнээс үүдэн 200,000 эмэгтэй бэлгийн замын өвчний улмаас амиа алдсан байна. Тухайн үед нэг дор 70 орчим удаа хүчирхийлүүлж байсан олон эмэгтэйг нүдээрээ харсан гэх гэрч нар байдаг аж. 

Улаан Армийн цэргүүд нацистуудаас энэ аргаар өс хонзон авч байжээ. Эх оронд нь халдан довтолж, хэрцгий дайны үйл ажиллагаа явуулсны хариуд Германы арми ийм хариу амсах ёстой хэмээн тэд үзэж байв. Үүний дээр олон сараар эмэгтэй хүнтэй ойртоогүй байсан нь бас нэгэн шалтгаан болж байв.

“Цэргүүд маань бэлгийн харилцаанд ороогүй маш удсан, дутагдалд орсон байсан. Тиймдээ ч жар, дал, наян настай эмээг хүртэл хүчирхийлж байсан” хэмээн Зөвлөлтийн хошууч Британийн сэтгүүлчид тухайн үед ярьж байжээ.

Запоточни өөрийн номондоо, Зөвлөлтийн эмэгтэй цэргүүд хүртэл энэ аймшигтай хүчирхийллийг хүлээн зөвшөөрч байсан тухай бичсэн нь хамгийн цочирдом мэдээлэл байсан юм. 1948 онд Зөвлөлтийн армиудыг Германы нутаг дэвсгэрээс эргүүлэн татсанаар хүчингийн хэргийн бүртгэл огцом буурчээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()