Та эдгээр одууд үерхдэг байсныг мэдэх үү?

Холливудын жүжигчид байнга л болзож байдаг. Тэд олон хүнтэй болзож байдаг болохоор хэнийг хэнтэй үерхэж байсныг шууд хэлэхэд төвөгтэй. Тэгвэл бидний өмнө нь төдийлөн мэддэггүй байсан хосуудыг танилцуулъя.

Та эдгээр одууд үерхдэг байсныг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сара Жессика Паркер ба Жон Ф.Кеннеди ЖР (Sarah Jessica parker, John F. Kennedy Jr)

Максим сэтгүүлийн хамгийн царай муутай эмэгтэйгээр шалгарч байсан Жессика Паркер 1988 онд дэлхийн хамгийн хүсэмжит залуусын нэг, АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Жон Кеннедигийн том хүүтэй хэдэн сарын турш үерхэж байжээ.

Сара Жессика Паркер ба Жон Ф.Кеннеди ЖР (Sarah Jessica parker, John F. Kennedy Jr)

2 Хиллари Дафф ба Жоел Мадден (Hillary Duff, John Madden)

Дуучин, хөгжимчин Жоел Мадден Николе Ричитэй нэг гэрт орж, хүүхэдтэй болохын өмнө залуу жүжигчин Хилари Даффтай болздог байжээ. Энэ хоёр жил үерхээд салсан бөгөөд тухайн үед Хиллари 16, Жоел 25 настай байсан аж.

Хиллари Дафф ба Жоел Мадден (Hillary Duff, John Madden)

3 Парис Хилтон ба Ник Картер (Paris Hilton, Nick Carter)

Парис Хилтон олон эрчүүдтэй нэр холбогддог ч түүний Ник Картерийг сонгосон сонголт тухайн үед хамгийн сайн шийдвэрийн нэг ч байсан байж болно.

Парис Хилтон ба Ник Картер (Paris Hilton, Nick Carter)

4 Ферги ба Жастин Тимберлейк (Fergie, Justin Timberlake)

Жастин Тимберлейк ердөө 16, дуучин Фержи 23 настай байхдаа үерхдэг байжээ. Жастин нь Бритни Спирстэй үерхдэг байхаасаа өмнө Фергиг анх олжээ.

Ферги ба Жастин Тимберлейк (Fergie, Justin Timberlake)

5 Шер ба Том Круз (Cher, Tom Cruise)

Том Крузийн залуу хархүү байсан үедээ буюу 1980 оны дунд үед дуучин Шертэй болздог байжээ. "Бид хамт байхад Том хувь хүнийхээ хувьд надад маш их таалагддаг байсан. Тэр бол гайхалтай эр" гэж нас дээр гарсан дуучин Шер "ET" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Шер ба Том Круз (Cher, Tom Cruise)

6 Вуупи Голдберг ба Тед Дансон (Whoopi Goldberg, Ted Danson)

Кино жүжигчин Тед "Made in America" кинонд хамтран тоглосон Вуупи Голдбергтэй болзож эхлээд олон шүүмжлэлтэй тулгарч байжээ. Тэрбээр тухайн үед хоёр дахь эхнэр Кэсей Коатесээс салаагүй байсан аж. Үүнээс гадна энэ хос тухайн үеийн "Этгээд хос" гэсэн нэр томъёотой байв.

Вуупи Голдберг ба Тед Дансон (Whoopi Goldberg, Ted Danson)

7 Камерон Диаз ба Жаред Лето (Cameron Diaz, Jared Leto)

Холливудын шаргал үст жүжигчин бүсгүй урьдын амьдралдаа хөгжимчин, жүжигчин Жаред Летотой нэр холбогдоод амжжээ.

Камерон Диаз ба Жаред Лето (Cameron Diaz, Jared Leto)

8 Брэд Питт ба Жуллиетте Левис (Brad Pitt, Juliette Lewis)

Энэ хос 1990 онд "Үхэхэд хэтэрхий залуухан" киноны зураг авалтаар анх танилцжээ. Тэд 10 гаруй сар хайр сэтгэлийн холбоотой байсан ч хамтран амьдрах болсноос хойш удалгүй салсан байна. Үерхэж байхдаа Питт 26, Жуллиетте 16 настай байжээ.

Брэд Питт ба Жуллиетте Левис (Brad Pitt, Juliette Lewis)

9 Ренее Зеллвегер ба Жак Вайте (Renee Zellweger, Jack White)

Энэ хос 2003 онд болзож эхэлжээ. Дуучин, хөгжимчин Вайте жүжигчин бүсгүй хамт автомашинаараа явж байгаад осолд орж байжээ. Тэд 2004 оны 12 дугаар сард салсан гэдгээ олон нийтэд зарлаж байв.

Ренее Зеллвегер ба Жак Вайте (Renee Zellweger, Jack White)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()