Дэлхийн түүхийг өөрчилж байсан цуутай 10 улс төрийн аллага

Улс төр, нийгмийн зүтгэлтэнг хэт их нөлөөтэй болсных нь төлөө хороосон тохиолдол түүхэнд маш олон бий. Гэхдээ ийм төрлийн зарим аллага улс орон, тэр бүү хэл дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлсэн байдаг. Ингээд та бүхэнд дэлхий нийтийн цочроосон тэдгээр улс төрийн аллагуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн түүхийг өөрчилж байсан цуутай 10 улс төрийн аллага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юлий Цезарв

МЭӨ 44 оны 3-р сарын 15

Юлий Цезарь тухайн үедээ Ромын Бүгд найрамдах улсад бүрэн эрх мэдлээ тогтоосон дарангуйлагч байсан юм. Улам ихээр хүчирхэгжихээс нь эмээсэн сенатчид нэгэн хуралдааны үеэр түүнийг нийлэн хөнөөжээ. Үүний нөлөөгөөр иргэний дайн эхэлсэн бөгөөд ялсан тал нь Ромын эзэнт гүрнийг байгуулсан байдаг. 

Юлий Цезарв

2 Патрис Лумумба

1961 оны 1-р сарын 17

Бельги болон АНУ-ын Тагнуулын төв газар хамтарсан нууц ажиллагааны дүнд Конго улсын анхны Ерөнхий сайд Лумумба амиа алджээ. Түүнийг эхлээд баривчилж, дараа нь Киншаса (тухайн үеийн Леопольдвилл) хотын ойролцоо буудаж хөнөөсөн байдаг. "Конго улсын тусгаар тогтнолын баатар"-ыг цаазалсан явдал Лумумбагийн дэмжиж байсан Африкийн эв санааны нэгдлийн хөдөлгөөнийг илүү газар авахад нөлөөлсөн гэдэг. 

Патрис Лумумба

3 Жон Кеннеди

1963 оны 11-р сарын 22

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедиг Даллас хотод айлчилж, олон нийттэй мэндчилж байхад нь хуучин тэнгисийн цэргийн албан хаагч Ли Харви Освальд гэгч эр буудан хөнөөсөн билээ. Хоёр хоногийн дараа Освальд ч мөн өөрөө буудуулж амиа алдсан. Кеннедигийн аллагын цаана илүү том хуйвалдаан байгаа гэдэгт олон хүн итгэж байсан ч хэн ч, юу ч нотлож чадаагүй юм. 

Жон Кеннеди

4 Касем Солеймани

2020 оны 1-р сарын 3

Ираны армийн дээд командлагч Багдад хотод айлчилж байхдаа Америкийн нисгэгчгүй онгоцны дайралтад өртөн амиа алджээ. Энэ аллагын улмаас 2020 оны 1-р сарын 8-нд Ирак дахь Америкийн хоёр цэргийн бааз руу Ираны тал пуужин харвасан билээ. Мөн уг довтолгооны үеэр Ираны хүчин Украины зорчигч тээврийн онгоцыг андуурч пуужингаар харван унагасан бөгөөд онгоцонд байсан 176 хүн бүгд амь үрэгджээ.

Касем Солеймани

5 Франц Фердинанд

1914 оны 6-р сарын 28

1914 оны 6-р сард Австрийн угсаа залгамжлах ханхүү Франц Фердинанд Серби улсын Сараево хотод айлчлах үед Гаврило Принцип хэмээх нэгэн оюутан түүнийг эхнэрийнх нь хамт буудан хөнөөсөн бөгөөд үүний хариуд Австри-Унгарын эзэнт гүрэн Сербийн эсрэг дайн зарласан юм.

Улмаар Сербийн холбоотон Орос Австри-Унгарын эсрэг, Герман Оросын эсрэг, Франц, Их Британийн нэгдэл Герман болон Австри-Унгарын эсрэг дайн зарлаж, нэг үгээр Дэлхийн 1-р дайн эхлэсэн билээ. 

Франц Фердинанд

6 2-р Николай

1918 оны 7-р сарын 17

Оросын сүүлчийн эзэн хаан II Николай Романов болон түүний гэр бүлийнхэн 1918 оны 7-р сарын 17-д большевикуудын гарт амиа алдсан юм. Оросын хааны гэр бүлийн үхэл нь Зөвлөлт Холбоот Улс байгуулагдахад хамгийн том нөлөө үзүүлсэн аж. 

2-р Николай

7 Махатма Ганди

1948 оны 1-р сарын 30

Хүчирхийлэлгүй улс төрийн тэмцлийн бэлгэдэл болсон Гандиг Дели хотод байхад нь Натурам Годсе гэгч эр буудан хороожээ. Энэхүү аллага дэлхий нийтийг цочирдуулсан төдийгүй бүс нутгийн эмх замбараагүй байдлыг даамжирахад хүргэсэн гэдэг. 

Махатма Ганди

8 Мартин Лютер Кинг

1968 оны 4-р сарын 4

Америкийн арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэх хөдөлгөөний удирдагч  Жеймс Мартин Лютер Кингийг Мемфис хотын нэгэн дэн буудлын тагтан дээр буудан хөнөөсөн байдаг. Түүний үхэлд үндэсний хэмжээнд гашуудаж, арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөний томоохон хуулийн төсөл болох иргэн бүрийг эрх тэгш орон сууцаар хангах тогтоомжийг батлах түлхэц болсон юм.

Мартин Лютер Кинг

9 Ицхак Рабин

1995 оны 11-р сарын 4

Израилийн Ерөнхий сайд асан Ицхак Рабиныг Тель-Авив хотод болсон жагсаалын үеэр хэт даврагч үзэлтэй Йигал Амир хэмээх эр буудан хөнөөсөн юм. Рабин Израиль, Палестины хооронд энх тайван тогтоохоор ажиллаж байсан нэгэн бөгөөд түүнийг нас барснаас хойш хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр дахин хийгдээгүй байна. 

Ицхак Рабин

10 Беназир Бхутто

2007 оны 12-р сарын 27

Пакистаны удирдагч Беназир Бхутто Равалпинди хотод сонгуулийн уулзалт хийж байх үед амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн юм. Үүний улмаас Беназир газар дээрээ амиа алджээ.

Түүнийг нас барснаас хоёр сарын дараа явагдсан сонгуульд Беназирын удирдаж байсан Пакистаны Ардын нам ялалт байгуулж хамгийн олон суудал авсан байдаг. 

Беназир Бхутто

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()