Хосуудын хачирхалтай түүх

2014-11-26, 04:32
30,104
Эсрэг хүйстний хооронд ямар нэгэн дотно харилцаа үүсэж эхлэхэд аль аль нь шинэ содон зүйлд бэлэн болж эхэлдэг. Харин зарим гэнэтийн бэлэгүүд нь үүсэж буй харилцааг үгүй хийж ч болох юм. 20 настай Шарлоттагийн хувьд түүний найз залуу өмнө нь эмэгтэй байсан гэх мэдээлэл ямар санагдсан бол?... гэдэг хачирхалтай.
Хосуудын хачирхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Булчинлаг, сахалтай залуу өмнө нь эмэгтэй байсан гэхэд Шарлотта итгэж чадахгүй байлаа.



23 настай Киран Молони Шарлоттатай уулзахаас өмнө энэ байдлаа хүн бүрээс нууж байсан юм. Ийнхүү түүнийг үнэнээ хэлэх үед Шарлотта, Киран хоёр аль хэдийн 2 жилийг болзож, хамтдаа өнгөрүүлсэн байжээ. Одоо тэд хуримлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Кираны хамгийн сайн найзын сперм (үрийн шингэн)-ийг ашиглан хүүхэд төрүүлэх бодолтой байгаа гэнэ.



Шарлотта: “Хэрвээ найз залуу маань өөрөө хэлээгүй бол би энэ талаар хэзээ ч мэдэхгүй байх байсан. Гэхдээ энэ байдал надад огтхон ч хамаагүй бөгөөд би түүнд хайртай хэвээрээ л байгаа” -хэмээн ярьжээ.



Киран хэлэхдээ: "Шарлоттаг анх хараад би түүний гоо үзэсгэлэнг биширсэн бөгөөд миний талаар үнэнийг мэдээд хэрхэн хандах бол гэсэн бодол намайг айлгаж байсан юм. Миний бусад найзууд энэ талаар мэдээд надаас ичиж байсан бол Шарлотта бүхнийг байгаагаар нь хүлээж авсан” -гэжээ.



Одоогоор Киран хүйс солиулах хагалгаа хийгээгүй байгаа ч энэ нь хосуудын харилцаанд нөлөөлөхгүй байгаа аж. Киран 7 жилийн турш эрэгтэй хүн мэт амьдарч байгаа бөгөөд 20 насандаа хөхөө авахуулсан байна.



Залуугийн хэлж байгаагаар тэрээр 4 наснаасаа эхлэн өөрийнхөө гадаад дүр төрх, байгаа байдалд ихээхэн дургүй байсан гэнэ. Тэрээр огтхон ч даашинз, эмэгтэй хүүхдийн тоглоом сонирхдоггүй байсан байна. Харин сургуульд орсныхон дараа хүүхдүүд түүнийг шоглож эхэлсэн бөгөөд тэрээр 5 удаа сургуулиа сольжээ.



Өсвөр насандаа тэрээр өөрийн эмэгтэйлэг бие галбирыг нуухыг хичээж байсан бөгөөд 16 наснаасаа эхлэн дааврын эм хэрэглэж энэ нь түүний хоолойг эршүүд болгож, эрэгтэй хүүхэд мэт хөгжихөд тусалсан байна.



Кираны ээж түүнийг дэмжиж хүүгээ гэж дуудах болсон байна. Бага багаар Кираны бие өөрчлөгдөж тэрээр спортоор хичээллэх болсон бөгөөд биеийн галбир нь эрэгтэй хүн шиг болж байжээ. Үүнээс гадна түүний биен дээр үс, сахал ургаж эхэлсэн байна. 2012 онд Киран нэрээ өөрчилж, Шарлоттатай учирсан байна.

Киран ээжийнхээ хамт.



Бүх үнэнийг мэдсэнээс 2 сарын дараа хосууд хамт амьдрах болсон аж. “Хүүхдүүдийгээ том болохоор нь би энэ түүхийг тэдэнд заавал ярьж өгөх болно” -хэмээн найз бүсгүй Шарлотта хэлжээ.

Кираны бага нас.



Харин одоо тэр ийм залуу болсон.



Киран, Шарлотта хоёр.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()