Японд цахилгаан шатанд түрүүлж орвол юу болдог вэ?

Япон улсын иргэд хууль журмыг дээд зэргээр чанд сахидаг билээ. Үүнээс гадна нас, хүйс, нийгмийн байдлаас нь хамаарч бусдад хүндэтгэл үзүүлдэг. Мөн бичигдээгүй маш олон хууль журам байдгийн нэг нь цахилгаан шаттай холбоотой мөрдөх дүрэм юм. Тус улсад очихоосоо өмнө та мэдээд авахад гэмгүй.

Японд цахилгаан шатанд түрүүлж орвол юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жишээ нь: Бүгд лифтэнд ороод зогсчихсон байхад хэн нэгэн гүйж ирэх үед хаалга барих хүн олддоггүй. Тиймээс тухайн хүн сууж амждаггүй билээ. Харин япончуудын хувьд энэ тал дээр ч гэсэн мөрддөг журам байдаг гэнэ шүү. Энэ үүргийг лифтний ахлах гүйцэтгэдэг.

Цахилгаан шат хэрэглэх бичигдээгүй дүрэм:

1. Хэрвээ та түрүүлж лифтэнд орсон бол та цахилгаан шатны ахлах болно.

2. Цахилгаан шатны ахлах учраас та товчлууртай ойрхон зогсох хэрэгтэй.

3. Хамгийн сүүлийн хүн орох хүртэл хаалгыг нээлттэй байх товчлуурыг дарах бөгөөд харин хүмүүс орж гүйцмэгц хаалга хаах товчлуурыг дарна.

Цахилгаан шат хэрэглэх бичигдээгүй дүрэм:

4. Цахилгаан шатны ахлахын хувьд та давхар болгон дээр хаалгаа тогтоож барих үүрэгтэй.

5. Өөрийн буух давхарт ирсэн ч та түрүүлээд гараад явчихаж болохгүй, товчлууртай хамгийн ойр зогсож буй хүнд цахилгаан шатны ахмадын үүргийг хүлээлгэж өгнө.

Тиймээс хэрвээ та Япон улсад анх удаа ирсэн бол цахилгаан шатанд түрүүлж битгий ороорой гэж зөвлөе. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()