Хүмүүжлийн доголдол гаргасан хүүхдийн эцэг эхийг шийтгэх хууль Хятадад батлагдана

Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас "Гэр бүлийн боловсролыг сайжруулах тухай хууль" батлахаар хуулийн төслийг боловсруулаад байна. Уг хуулийн төсөлд хүүхэд ёс зүй, хүмүүжлийн доголдол гаргасан тохиолдолд эцэг эхийг нь шийтгэхээр заажээ. Ингээд тус хуулиар ямар тохиолдолд ямар шийтгэл оногдуулахаар болсныг сонирхуулъя.

Хүмүүжлийн доголдол гаргасан хүүхдийн эцэг эхийг шийтгэх хууль Хятадад батлагдана

Сүүлийн үед Хятад улс хүүхэд, гэр бүл хүмүүжлийн тал дээр түлхүү анхааран олон бодлогыг явуулах болжээ. Жишээ дурдвал, эцэг эх хүүхдийн амрах, тоглох, хөгжих цагийг нарийн төлөвлөн гаргах үүргийг хүлээх, насанд хүрээгүй хүүхэд зөвхөн баасан, бямба, ням гаригуудад  нэг цагийн хугацаагаар интернэт ашиглах гэсэн шийдвэрийг Боловсролын яамнаас гаргажээ.

Түүнчлэн бага ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхийг хориглож, амралтын өдрөөр ямар нэгэн сургуулийн арга хэмжээ, давтлагыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Хачирхалтай нь эрэгтэй хүүхдүүдийг эмэгтэйлэг хувцаслаж, эмэгтэй хүүхэд шиг үйлдэл гаргахыг бас хориглосон аж.

10 сарын 18-нд дээрх болон бусад заалтуудыг багтаасан "Гэр бүлийн боловсролыг сайжруулах тухай хууль"-ийн төслийг Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал боловсруулж эхлээд байна. Уг хуульд багтсан хамгийн сонирхолтой заалт нь хүүхэд сургууль, анги танхимдаа дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргавал эцэг эх буюу асран хамгаалагчийг гэр бүлийн боловсрол олгох албадан сургалтад хамруулахаар болсон явдал юм.

Мөн уг хуулийн төсөлд тусгаснаар хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үедээ гэмт хэрэг үйлдвэл эцэг эх захиргааны хариуцлага хүлээх ёстой. Шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд эхний удаад сануулга өгөх бөгөөд цаашлаад 1000 хүртэл юанаар торгох эсвэл 5 өдрийн баривчилгаанд явуулах аж. 

Уг хууль энэ долоо хоногтоо багтан өргөн баригдах бөгөөд хуулийн зорилго нь социализмын үзэл санааг багаас нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх эрүүл нийгмийг бүтээх зэрэгт оршиж байгаа гэнэ. Хятадыг Ардын төлөөлөгчдийн хурлын хуулийн албаны төлөөлөгч Жан Ти Вэй хэлэхдээ: "Хүүхдийн ёс зүйн доголдол олон шалтгаанаас үүсч болно, гэвч гэр бүлийн хүмүүжил ямагт голлох байр суурийг эзэлнэ" хэмээжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()