Дуучин бүсгүй хөх багасгах хагалгаанд 700 мянган доллар зарцуулсан ч хөх нь дахин ургажээ

Орчин үед эмэгтэйчүүд хөх томруулах гоо сайхны мэс заслыг ихээр хийлгэх болсон. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн хувьд хөх нь төрөлхийн дэндүү томоос болж өөрт нь төвөг учруулах тохиолдол байдаг гэнэ. Тэд ч мөн уг асуудлаа хагалгааны тусламжтай шийдэж чаддаг. Гэвч Америкийн иргэн Бетани Лионы хувьд үр дүн нь шал өөрөөр эргэжээ.

Дуучин бүсгүй хөх багасгах хагалгаанд 700 мянган доллар зарцуулсан ч хөх нь дахин ургажээ

Дуучин, бүжигчин мэргэжилтэй Бетани Лион нь Калифорни мужийн Лос-Анжелес хотод амьдардаг. Тэрээр төрөлхийн маш том буюу DD размерийн хөхтэй гэнэ.

Гэхдээ олон бүсгүйчүүдийн мөрөөдөж, эрчүүдийн нүд унагадаг том хөх нь түүнд тийм ч тааламжтай санагддаггүй бөгөөд ялангуяа тайзан дээр гарах үед түүнээсээ болж ихээхэн сорилттой тулгардаг аж.

Ийнхүү тэрээр 2019 онд буюу 22 насандаа 10 мянган долларыг зарцуулан хөх багасгах мэс засалд орж, C размер болгон багасгажээ.

Тэрээр энэ хагалгаандаа маш сэтгэл хангалуун байсан юм. Учир нь тэр олон жил нурууны өвчнөөр шаналж, доошоо харж унтаж чаддаггүй байсны зэрэгцээ дотуур хувцас худалдаж авах үед сонголт үргэлж хомс байдаг байв. 

"Хүмүүс үргэлж л миний хөхний тухай ямар нэг зүйл хэлдэг байлаа. Миний цээж үнэхээр хүнд, бүжиглэх үед үргэлж тээр болдог. Дээр нь хэт том болохоор бусдад онцгүй харагддаг байсан гэж бодож байна" хэмээн тэрээр ярьжээ.

Гэхдээ түүний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Нэг өдөр Бетани хөх нь буцаад томорч байгааг анзаарсан байна. Эмч түүнд гормоны өөрчлөлтөөс үүдэн хөх нь эргээд хуучин хэмжээндээ очиж болзошгүй байгаа талаар хэлжээ. Гэхдээ л Бетани тэрхүү азгүй хувь заяа өөрийг нь тойрон өнгөрнө гэж найдаж байсан юм.

Одоо 24 настай түүний хөх буцаад DD хэмжээтэй болсон байна. Хөх багасгах мэс заслын дараа буцаж ургах үзэгдэл байдаг бөгөөд шалтгааныг дурдвал жирэмслэлт, жингийн өөрчлөлт, стресс, глрмоны өөрчлөлт зэргээс хамааралтай болохыг Нью-Йорк хотын гоо сайхны мэс засалч Дуглас Стейнбрех тайлбарлажээ.

Ийнхүү Бетани үр ашиггүй их хэмжээний мөнгө үрсэн төдийгүй хүнд хагалгаанаас ихээхэн цочрол авсан юм. Өдгөө тэрээр өөрийнхөө биеийг байгаагаар нь хүлээж авахад суралцаж эхэлсэн гэнэ. Мөн хожим хойно ч дахин хөхний хагалгааны тухай бодохгүй гэдгээ хэлжээ.

Түүний зовлонг зөвхөн том хөхтэй эмэгтэйчүүд л ойлгох байх. Учир нь бодит амьдрал дээр аварга хөхөнд зориулагдсан зүйлс тийм ч олон биш шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()