Африкийн Химба омгийн бүсгүйчүүдийг яагаад дэлхийн хамгийн царайлаг гэж үздэг вэ?

Африк тивийн баруун өмнөд зүгт, Намибийн цөлийн хойд хэсэгт Химба хэмээх жижиг омгийнхон аж төрдөг. Хэдий тэд бусад суурин газраас мянга мянган километрийн алсад, дэндүү тусгаарлагдмал амьдардгаас болоод дэлхийн хөгжлөөс хоцорсон ч олон эх сурвалж химба омгийн бүсгүйчүүдийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гэж нэрлэдэг байна. 

Африкийн Химба омгийн бүсгүйчүүдийг яагаад дэлхийн хамгийн царайлаг гэж үздэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх иргэд нь жигд царайлаг үндэстэн гэж үгүй ч Химба омгийнхон энэ тодорхойлолтод багагүй дөхөж очдог байна. 

Химба эмэгтэйчүүд өөрсдийн өвөрмөц төрхөөрөө алдартай тул Намиб улсаар аялж буй хүмүүс заавал тэдний нутагт очиж, гэрэл зургийг нь буулгах дуртай байдаг. Зузаан уруул, гялалзсан том нүд, шоколадны өнгө бүхий гөлгөр арьс, ер бусын үс засалт гээд тэдэнд бусдаас ялгарах зүйл олон бий.

Эдгээрээс тэдний хамгийн гол анхаарал татдаг зүйл нь ямар ч өөгүй арьс юм. Гэтэл цөлд ус бага байдаг учраас Химба эмэгтэйчүүд бараг нүүрээ угаадаггүй гэнэ. 

Ийм нөхцөлд Химба омгийн эмэгтэйчүүд арьсаа яаж арчилдаг юм бол?

Химбачууд хөгжингүй орны эмэгтэйчүүд шиг гоо сайхны бүтээгдэхүүнийг бүхий л төрлөөр нь хэрэглэдэггүй, харин маш энгийн аргаар арьсаа арчилдаг аж.

Тэд орой болгон нэгэн төрлийн "саун"-д ордог байна. Эхлээд савтай усанд анхилуун үнэртэй ургамал, мөчир хийгээд гал дээр тавьж, хөнжил нөмрөөд, ууранд нь суун хөлөрдөг. Ингэх зуураа нүүрэндээ наалдсан бохирдол, шороог модон хусуураар хусаж цэвэрлэнэ. 

Дараа нь бүх биедээ галт уулын үнс, сүүний тослог, нутгийн омумбир модны анхилуун үнэртэй давирхай хольж хийсэн тусгай тос түрхэнэ. 

Энэхүү тос нь тэдний арьсыг улаавтар өнгөтэй болгох бөгөөд дээр нь нар, шавьжнаас хамгаалах даврхаа үүсгэнэ. Химба эмэгтэйчүүд сайхан үнэртэй байдаг нь үүнтэй холбоотой. 

Сонирхолтой нь химба бүсгүйчүүд дээрхтэй ижил түүхий эдээр үсний гоёлоо хийдэг. 

Орчин үеийн залуусын "дредлок"-той төстэй тэрхүү гоёл нь донжтой харагддагийн дээр үсийг тоос шорооноос хамгаалдаг тул удаан хугацаанд угаах шаардлага гардаггүй гэнэ.

Саяхан Намибийн засгийн газар Химбачуудын амьдралыг хөнгөвчлөхийн тулд нутагт нь худаг гаргаж өгчээ.

Гэхдээ Химбачууд өөрсдийн соёлоо хэвээр нь хадгалахын илүүд үзсэн учраас тэрхүү худгийг бараг ашигладаггүй аж. 

 

 

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()