Британи бүсгүй араар тавьж буй найз залуугаа ухаалаг цагны тусламжтай "барьжээ"

2021-09-27, 17:10
28,893

Бүсгүйчүүд найз залуу, нөхрийнхөө үнэнч бус явдлыг олж илрүүлэхдээ хэзээний гарамгай байсаар ирсэн. Сүүлийн үед техник технологи, харилцаа холбоо хөгжсөнөөр тэдний арга улам "нарийссан" байна. Үүний нэг жишээ нь шөнө дунд найз залуугийнхаа FitBit ухаалаг цагны ажиллагааг хянаж, улмаар түүний араар тавилтыг олж мэдсэн Британи бүсгүйн түүх юм.

Британи бүсгүй араар тавьж буй найз залуугаа ухаалаг цагны тусламжтай "барьжээ"

Их Британийн иргэн, 39 настай Надиа Эссекс өмнө нь "Celebs Go Dating" хэмээх телевизийн реалити шоунд харилцааны зөвлөхийн үүргээр оролцож, улсдаа нэлээн танигдсан нэгэн аж. 

Тэгвэл саяхан тэрээр TikTok хуудас дээрээ нэгэн бичлэг оруулж, найз залуугийнхаа явдлыг мянга мянган дагагчиддаа зоригтой илчилсэн байна.

Тэрээр найз залуугийнхаа хэрэглэдэг FitBit ухаалаг цагийг өөрийнхөө утастай холбосон байжээ. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүнд зүрхний цохилт, гүйлтийн хурд, алхалтын тоо, туулсан зай зэрэг шаардлагатай мэдээллүүдийг харуулдаг тус төхөөрөмж өөрт нь гай болно гэдгийг Надиагийн найз залуу мэдээгүй аж.

Найз залуу нь "андуудтайгаа наргиад" оройтож ирсэн нэгэн шөнийн дараа, Надиа өглөө босоод утсаа шалгатал хачирхалтай мэдэгдэл ирсэн байжээ. Шөнийн 2 цаг болж байхад мань эр 500 калор шатаасан хэмээн ухаалаг цаг нь заасан байв.

Нэгэнт юу болсон нь ойлгомжтой тул Надиа өглөөний цайны дараа шууд шийдвэр гаргаж, түүнээс салсан болохоо TikTok-ийн бичлэг дээрээ ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()