Та өөрийгөө ийм гэдгийг мэдэх үү?

Олон жилийн судалгааны үр дүнд сэтгэл судлаачид бидний бие мах бодь, тархины талаар олон сонирхолтой баримтуудыг олж илрүүлсэн байна. Эдгээр нь үнэхээр хачирхалтай болоод сонирхол татам аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Та өөрийгөө ийм гэдгийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид үргэлж өөрийн дурсамжаа өөрчилж байдаг

Бид өөрсдийн дурсамжийг үргэлж богино хэмжээний кино эсвэл клип мэтээр хүлээн авдаг. Эдгээр дурсамж тархины нэг хэсэгт хадгалагдсан байдаг бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй гэж бид боддог. Үнэн хэрэгтээ бид өнгөрснийг бодох бүрт дурсамж шинэчлэгдэж байдаг.

Түүний өөрчлөлтөд тухайн үеийн дурсамжийн зааг, түүний үр дүн нөлөөлдөг байна.

Жишээлбэл: Та гэр бүлийн уулзалтанд хэн хэн байсныг санахгүй байя гэж бодъё. Тэгвэл таны нагац эгч нэг ч уулзалтыг алгасаж байгаагүй бол та гэр бүлийн бүхий л уулзалтын дурсамжиндаа түүнийг багтааж, дурсамжаа сэргээн санаж болох юм.

Бид үргэлж өөрийн дурсамжаа өөрчилж байдаг

2 Бидний найз нөхдийн тоо хязгаартай

Сэтгэл судлаачид нэг хүн хэчнээн хүнтэй найзын холбоотой байх боломжтойг судалж, тоог нь гаргажээ. Хэдийгээр та фэйсбүүктээ олон мянган найзтай байсан ч тэдний 50-200 хүнтэй нь л та найз байж, мэндийн зөрүүтэй өнгөрч чадах аж.

Бидний найз нөхдийн тоо хязгаартай

3 Бид 3-4 зүйлийг нэг дор тогтоож чадна

Судалгаанаас харахад бидний тархи 3-4 зүйлийг л нэгэн зэрэг тогтоож чаддаг болох нь батлагджээ. Мэдээллийг бид ердөө 20-30 секундын дотор тогтоох боловч хэрвээ дахин давтахгүй бол удалгүй мартана.

Жишээлбэл: Та жолооны ард утсаар ярьж байна гэж төсөөлье. Хэн нэгэн танд утасны дугаар хэлэх боловч танд бичих боломж байхгүй учир та тогтоохыг хичээнэ. Ингээд та тогтоосон дугаараа мартахгүйн тулд хэд хэдэн удаа давтах бөгөөд харин дараа нь үүнийг тэмдэглэж авдаг.

Бид 3-4 оронтой тоог амархан тогтоодог учир утасны дугаар, картны дугаар зэрэг нь ихэвчлэн дөрвөн орноор хуваагдсан байдаг аж.

Бид 3-4 зүйлийг нэг дор тогтоож чадна

4 Бид завгүй үедээ илүү аз жаргалтай байдаг

  • Та өөрийгөө нисэх онгоцны буудал дээр байгаагаар төсөөлж ачаагаа авах гэж байна гэж бодъё. 10 минутын дотор та тээшний хэсэгт очиж, нүд ирмэх зуур ачаагаа олж авна.
  • Харин одоо та бодитоор тийм үйлдэл хийж байгаа бол хоёр минутанд тээш авдаг газар очиж, найман минутын турш тээшээ хүлээх хэрэгтэй болно.

Аль аль нөхцөлд нь та ачаагаа 10 минутанд авч чадсан. Гэхдээ хоёр дахийнх нь хувьд та илүү бухимдуу, азгүй байх болно. Учир нь бидний тархи завтай байх дургүй бөгөөд харин ч завгүй байхыг эрмэлздэг. Тархи завгүй байснаар бидний бие организмд аз жаргалын даавар ялгардаг аж.

Бид завгүй үедээ илүү аз жаргалтай байдаг

5 Амьдралынхаа 30 хувийг бид мөрөөдөхөд зарцуулдаг

Та ажил дээрээ нэгэн бичиг баримт уншиж байна гэж төсөөлье. Гэхдээ та нэг өгүүлбэрээ гурван удаа уншсан боловч яг юу уншсанаа санахгүй байвал таны оюун бодол хаа нэгтээ төөрсөн бололтой.

Калифорнийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар бид өдрийн 30 хувийг мөрөөдөхөд зарцуулдаг гэнэ. Хэрвээ бодол тань урт зам туулж байвал бүр 70 хувийг ч мөрөөдөхдөө зарцуулах магадлалтай байдаг аж. Мөрөөдөх дуртай хүмүүс илүү бүтээлч, асуудлыг маш хялбар шийдвэрлэдэг, стрессээс амархан ангижирч чаддаг гэнэ.

Амьдралынхаа 30 хувийг бид мөрөөдөхөд зарцуулдаг

6 Бид хоол, секс, аюул гуравт анхаарал хандуулахгүй байж чаддаггүй

Хүмүүс зам дээр гарсан ослыг хараад яагаад гэнэтхэн зогтусдаг юм бол? Хэдийгээр энэ ослыг аймшигтай гэдгийг нь мэдэж байгаа ч өөрөө ч мэдэлгүй зогсож  байдаг.

Энэ төрлийн сониуч занд бидний “эртний тархи” нөлөөлдөг бөгөөд "Би үүнийг идэж болох болов уу, би түүнтэй секс хийх болов уу, энэ намайг хороох болов уу" гэсэн асуултуудыг үргэлж өөртөө тавьж байдаг аж. Нэг ёсондоо бид өөрийн мэдэлгүй хоол, секс, айдас гурваас хамааралтай болж, хэсэгтээ гацаж орхидог байна. Хоол, секс, айдасгүйгээр бид энэ ертөнцөд оршин тогтнох нь юу л бол.

Бид хоол, секс, аюул гуравт анхаарал хандуулахгүй байж чаддаггүй

7 Бидэнд илүү өргөн сонголт хэрэгтэй

Дэлгүүрт 24 болон зургаан төрлийн жимсний чанамалтай амталгааны хоёр ширээ тавьсан байна. Худалдан авагчид 24 төрлийн жимсний чанамал тавьсан ширээний өмнө очиж амталгаа хийж байсан ч ихэнхдээ зургаан төрлийн жимсний чанамлаас л авч байжээ.

Тэгвэл яагаад гэсэн асуулт танд төрж байна уу? Бидний тархи зөвхөн 3-4 төрлийн зүйлийг тогтоох чадвартай гэдгийг санаарай. Тиймээс цөөхөн тооны зүйлээс сонголт хийх нь илүү дээр байдаг аж.

Бидэнд илүү өргөн сонголт хэрэгтэй

8 Ихэнх шийдвэрийг бид өөрийн мэдэлгүй гаргадаг

Бид өөрсдийн үйлдэл бүрээ хийхийн өмнө боддог гэж ойлгодог. Гэтэл нийт шийдвэрийн 60-80 хувийг бид өөрийн мэдэлгүй гаргадаг байна. Яаж, хэрхэн хийхийг нь мэдэхгүйгээр шийдчихдэг нь сонин.  

Тархи секунд тутам маш олон зүйлийг боддог учир бидэнд тархины ачааллыг багасгах шаардлага гардаг. Тиймээс бид байнга, нэг давтамжтайгаар хийдэг зүйлээ огт бодохгүйгээр гүйцэтгэдэг. Жишээ нь, түлхүүр авах, хаалга онгойлгох, гэрэл унтраах гэх мэт.

Ихэнх шийдвэрийг бид өөрийн мэдэлгүй гаргадаг

9 Нэг дор олон үйлдэл хийж чадахгүй

Судалгаанаас харахад хүмүүс нэг олон үйлдэл зэрэг хийж чаддаггүй гэнэ. Жишээлбэл, та захиа бичээд хөгжим сонсох, эсвэл ярингаа ном уншаад үзээрэй. Ямар нэгэн зүйл ойлгоно гэдэг юу л бол.

Гэхдээ таны хийж байгаа хоёр дахь үйлдэл тань байнга давтагддаг зүйл байвал төвөгшөөхгүйгээр хийж чадна. Жишээлбэл: Утсаар ярингаа алхах.

Нэг дор олон үйлдэл хийж чадахгүй

10 Бид харж байгаа зүйлээ өөрөөр хүлээж авдаг

Бидний мэдрэхүйгээс ирж буй мэдээллийг тархи байнга боловсруулдаг бөгөөд эдгээр бүх зүйлийг ойлгомжтойгоор хүргэхийг эрмэлздэг.

Жишээлбэл, бид текстийг маш хурдан уншиж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ огт уншдаггүй. Харин эхний болон сүүлийн үсгийг хараад тухайн үгийг тааж уншдаг байна.

Бид харж байгаа зүйлээ өөрөөр хүлээж авдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()