Хамгийн ер бусын байдлаар эвцэлдээнд ордог 10 амьтан

2020-09-13, 13:22
74,122

Бүх амьтад нөхөн үржихүйн зөн совинтой байдаг боловч цөөхөн хэд нь л хүн шиг таашаал авч чаддаг байна.  Жишээлбэл, муурын хувьд энэ нь ерөнхийдөө нэлээд өвдөлттэй, тааламжгүй үйл явц юм. Хэрэв бид илүү сонин зүйлсийн талаар ярих юм бол амьтдын эвцэлдээний арга, зан үйл нь ер бусын гайхалтай зүйлсээр дүүрэн ажээ.

Хамгийн ер бусын байдлаар эвцэлдээнд ордог 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бонобо бич (лат. Pan paniscus)

Бонобо нь бэлгийн харьцаанаас таашаал авч, үүндээ багагүй хугацааг зарцуулдаг цөөн тооны амьтдын нэг юм. 

Бонобогийн секс бол зөвхөн нөхөн үржихүйн зориулалттай бус зөрчилдөөнийг шийдвэрлэх (зодооныг эвцэлдээнээр дуусгах), мэндлэх (хүн гар барьдаг бол тэд секс хийдэг) арга юм. Мөн тэдний эвцэлдээнээс хамаарч хэн илүү их хоол идэхээ шийддэг аж.

Бонобо бич (лат. Pan paniscus)

2 Фрегат шувуу (лат. Fregata)

Эмэгчинтэйгээ мэндэлж, эвцэлдээнд уриалахын тулд эр фрегатууд хоолой дээрх улаан молцогоо мэлхий адил хийгээр дүүргэдэг. Эмэгчингүүд нь мэдээж хамгийн том "бөмбөлөг" үлээснийг нь сонгодог байна.

Фрегат шувуу  (лат. Fregata)

3 Балч зөгий (лат. Apis mellifera)

Зөгийн хувьд секс бол амиа хорлох хамгийн амар арга юм. Эр зөгийн ​​нөхөн үржихүйн эрхтэн нь эмэгчний ​​бие дотор үлдэж, улмаар эр нь үхдэг ажээ.

Балч зөгий (лат. Apis mellifera)

4 Хачиг (лат. Pyemotes ventricosus)

Хүмүүст хамуу үүсгэдэг эдгээр жижиг бөгөөд тааламжгүй шавж нь үндсэндээ бэлгийн зэрлэг зан үйлтэй амьтад юм. Тэдэнд хүйс хоорондын ялгааг мэдрэх зөн совин байдаггүй тул хачиг шиг харагдсан л бол юутай ч хамаагүй эвцэлдэхийг оролддог. Эцэг эх, ах дүү нь байх, эрэгтэй эмэгтэй байх, амьтай эсвэл амьгүй байх нь тэдний хувьд огтхон ч хамаагүй.

Хачиг (лат. Pyemotes ventricosus)

5 Аварга хулсны баавгай (лат. Ailuropoda melanoleuca)

Эдгээр алдартай амьтад хүний дэргэд үржилд ордоггүй, ганц бие, бэлгийн амьдралгүй байхдаа эрх чөлөөг мэдэрдэг тул өөрсдийгөө Улаан номд оруулсан гэхэд болно. Тиймээс Хятадын амьтны хүрээлэнгүүдэд панда үржүүлэхийн тулд тэдэнд панданууд эвцэлдэж буй бичлэг, өөрөөр хэлбэл "садар самуун"-ыг сурталчлах бичлэг үзүүлдэг.

Аварга хулсны баавгай (лат. Ailuropoda melanoleuca)

6 Африкийн цөөвөр чоно (Лат. Crocuta crocuta)

Цөөвөр чононуудын эр болон эм бэлэг эрхтэн бараг л адилхан бүтэцтэй байдаг. Тодруулбал эмэгчингүүд нь бас "хуурамч" шодойтой бөгөөд эрэгчинг бодвол арай жижиг, хүүдий шиг хэлбэртэй байдаг. Үүнээсээ болж эдгээр амьтад ижил хүйстэнтэйгээ "явалддаг" мэт харагддаг ч үнэндээ эвцэлдээнд маш нухацтай, болгоомжтой ханддаг юм.

Африкийн цөөвөр чоно (Лат. Crocuta crocuta)

7 Гартер могой (Латин Thamnophis sirtalis)

Энэ төрлийн могойнууд нийтээрээ нэг газар, нэг цагт үрждэг бөгөөд түүнийг нь "чуулган" гэж нэрлэдэг. Гэхдээ тэдний чуулган нь нэлээд өвөрмөц. Цор ганц эмэгчин дээр хэдэн арван эрэгчин ирэх бөгөөд ээлжлэн эвцэлддэг байна.

Гартер могой (Латин Thamnophis sirtalis)

8 Далайн гахай (лат. Delphinidae)

Эдгээр өхөөрдөм амьтдыг бараг л бэлгийн харьцаанд донтсон гэхэд болно. "Youtube" дээр дельфинүүд хүмүүс рүү дайрч буй олон бичлэгүүд бий. Энэ нь ойролцоо эмэгчин байхгүй бол дельфин нь хэрэгцээгээ тохиромжтой зүйлээр хангаж гэсэн хүсэлтэй холбоотой юм.

Далайн гахай (лат. Delphinidae)

9 Алиалагч загас (Латин. Amphiprion)

Алдартай аквариумын загаснууд шаардлагатай бол хүйсээ хэрхэн яаж солихоо мэддэг. Энэ бол амьд үлдэх арга зам бөгөөд алиалагч загас ганц ч эмэгчин байхгүй сүрэг дотор ч үржиж чадна.

Алиалагч загас (Латин. Amphiprion)

10 Эмгэн хумс (лат. Helix pomatia)

Эмгэн хумс нь гермафродит бөгөөд өөрөөр хэлбэл нүднийх нь цаана эр бэлгийн эс бүхий "сум" байдаг гэж хэлж болох юм. Үржлийн үеэр хоёр эмгэн хумс хамт энэ сумыг хамтрагч руугаа "буудаж" болох бөгөөд хоёулангаас нь хээлтэнэ гэсэн үг юм. 

Эмгэн хумс (лат. Helix pomatia)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()