Хэзээ ч буухгүй, аялаад л баймаар санагдах дэлхийн хамгийн тохилог галт тэргүүд

Жил бүр дэлхий даяар 1.8 тэрбум иргэн галт тэргээр зорчдог гэсэн судалгаа байдаг. Иийм олон хүний тээврийн хэрэгсэл болдог учир зай хэмнэх үүднээс галт тэрэгний тасалгаа тохь тух муутай байх нь бий. Гэвч зарим орны галт тэргүүд боловсронгуй технологи болоод ухаалаг шийдлийн ачаар тун тохилог орчныг бүрдүүлж чадсан байдаг аж. 

Хэзээ ч буухгүй, аялаад л баймаар санагдах дэлхийн хамгийн тохилог галт тэргүүд

1 Шведийн шөнийн галт тэрэг

Шведийн шөнийн галт тэргээр тус улсын өмнөд захаас хойд зах хүртэл явах боломжтой. Энгийн тасалгаа нь нийт 6 ортой бөгөөд тэдгээр нь зорчигчдыг унахаас сэргийлэх тор болоод бүсээр тоноглогджээ. Галт тэрэгт шөнө суусан хүмүүс яг өглөөний цайны цагаар эцсийн буудал дээр хүрдэг байна. 

Шведийн шөнийн галт тэрэг

Харин өдрийн цагаар купены орнуудыг хурааж, сандал болгож засдаг аж. Эрэгтэй, эмэгтэй болон холимог купенээс сонгох боломжтой бөгөөд тасалбар нь ойролцоогоор 20 еврогийн үнэтэй.

Галт тэрэг бүрт 05:30 - 23:00 цаг хүртэл ажилладаг жижиг ресторан бий.

Мэдээж хэрэг Шведийн нутгаар аялж байгаа учраас үзэсгэлэнт байгалийг нь харалгүй унтаад өнгөрч болохгүй. 

Заримдаа замд туйлын туяа таардаг бөгөөд тэр үед машинист галт тэргээ зогсоож, зорчигчдын нүдийг баясгадаг байна.

2 Японы Sunrise Izumo болон Sunrise Seto галт тэрэг

“Sunrise Express” бол Японы унтлагын галт тэргийн сүлжээ юм. Энэ нь Sunrise Izumo болон Sunrise Seto гэх хоёр галт тэргээс бүрдэх бөгөөд хоёул Токиогоос Окаяама чиглэлд өөр өөр замаар явж хүрнэ. Нийтдээ 950 км замыг 12 цагийн дотор туулдаг.

Орчин үеийн бусад галт тэрэгнээс ялгаатай нь энэ галт тэрэг 6 төрлийн зорчих хэсгийн сонголтыг танд олгоно. Доорх зураг дээр байгаа нь нобиноми буюу энгийн ангилал юм. 

Японы Sunrise Izumo болон Sunrise Seto галт тэрэг

Хэрвээ та “Sunrise Express”-ээр явахаар шийдсэн бол хаана буухаас үл харгалзан тасалбарын үнийг бүтнээр нь төлөх шаардлагатай.

3 Хятадын унтлагын галт тэрэг

Хятадын нутагт төмөр замын сүлжээ улам хүрээгээ тэлж байгааг даган тус улсын иргэд галт тэргээр зорчих нь нэмэгджээ. 

Хятадын унтлагын галт тэрэг

Сүүлийн жилүүдэд хол замын унтлагын вагонд зай хэмнэх үүднээс хоёр талаар нь купенуудыг байрлуулж, голоор нь нарийн зам гаргаж өгөх болжээ. Энэхүү зам нь заримдаа галт тэрэгний толгойноос төгсгөл хүртэл тасралтгүй үргэлжилдэг байна.

Купен бүр 4 ортой бөгөөд ор тус бүр ачаа тээш хийх хэсэг, гэрэл, телевизтэй гэнэ. 

Галт тэрэгний цонхоор хөдөө нутаг ингэж харагддаг. 

4 Австрийн шөнийн галт тэрэг "Nightjet"

4 хүний ортой купен бүхий энгийн галт тэрэг нь Австриас Европын бусад орон руу аялахад хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. 

Австрийн шөнийн галт тэрэг "Nightjet"

Та Австрийн уулсыг дүрсэлсэн зураг бүхий таазтай эсвэл энгийн таазтай тасалгаанаас сонгож болно. Харин суудлуудыг нь үнэхээр тансаг мэдрэмж өгөхүйц материалаар бүрсэн байдаг.

Вагон бүр ариун цэврийн өрөө, бие засах газартай. Тасалбарын үнэд "Венийн өглөөний цай" (кофе эсвэл цай, 1 боов, цөцгийн тос, чанамал), цэвэр ус орсон байдаг аж. Гэхдээ та илүү "өег" зууш идэхийг хүсвэл үйлчилгээний ажилтнаас цэс аваад хүссэнээ захиалах боломжтой. Мэдээж цэсэн дээрх хоол тусдаа үнэтэй. 

5 Испанийн шөнийн галт тэрэг "Trenhotel"

Галт тэрэг эргэлт хийх үед хүнийг унагахгүйн үүднээс хазайдаг ортой болохоор Trenhotel-д зорчигчид маш ам сайтай байдаг.

Испанийн шөнийн галт тэрэг "Trenhotel"

Австрийн нэгэн адил өглөөний цайны үнэ тасалбарт багтсан байдаг бөгөөд үйлчлэгчид нь өөрсдөө купенд оруулж өгдөг байна.

Испанийн үзэсгэлэнт байгалийг харангаа өглөөний цайгаа уух боломжтой. 

6 Италийн унтлагын галт тэрэг "Thello"

"Thello" сүлжээний галт тэрэг Парис, Дижон, Милан, Венец гэх мэт Франц, Италийн хэд хэдэн томоохон хотуудын хооронд явдаг. 

Италийн унтлагын галт тэрэг "Thello"

Тус галт тэрэгний тасалгаанууд нь 6 хүний багтаамж бүхий 4 ортой бөгөөд өдрийн цагаар ор нь сандал болж хувирдаг. 

"Thello"-д мөн тусдаа шүршүүр, 00-той 1-р зэрэглэлийн купенууд бий.

Парис-Венецийн маршрут нь хамгийн тохь тухтайн зэрэгцээ бүтэн рестораны вагон ч байдаг аж.

7 Шотланд - Англи чиглэлийн "Caledonian sleeper" шөнийн галт тэрэг

Лондон-Шотландын  "Caledonian sleeper" нь Их Британи дахь хамгийн олон зорчигчтой шөнийн галт тэргийн чиглэл нь бөгөөд долоо хоногийн 6 өдөр явдаг байна. 

Шотланд - Англи чиглэлийн "Caledonian sleeper" шөнийн галт тэрэг

Нэг тасалгаа нь зэрэглэлээс шалтгаалж 1-2 хүний ортой. Тасалгаа бүр USB цэнэглэгч, ор, жижиг угаалтууртай аж. 

Бүх зорчигчдыг брендийн багц бүхий нэмэлт унтлагын хэрэгслээр хангадаг. Багц бүрт нүдний хаалт, чихний бөглөө зэрэг багтана.

Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод өглөөний цай оруулж өгдөг. Энэ нь мэдээж тасалбарын үнэд орсон байдаг тул өглөө юу идэх вэ гэж санаа зовох хэрэггүй.

Өглөөний байгаль ингэж харагддаг. 

8 Оросын шинэ галт тэрэг

Саяхан "Оросын төмөр замууд” НХН шинэчилсэн суудлын вагоныг туршиж үзсэн байна. Эдгээр вагонууд нь тасалгаа тус бүр 4 ширхэг, нийт 54 ортой байхаар хийгджээ. Зохион байгуулалт нь хуучин шигээ 2 доод суудал, 2 дээд ортой байх юм.

Гаргасан шинэчлэлтүүдийн нэг нь нүхтэй модон самбар юм. Эдгээр нь дээд талын орнуудад хүрэх шатны үүргийг гүйцэтгэх юм байна. 

Оросын шинэ галт тэрэг

Мөн цонх нь хөшигтэй болсон тул зорчигчид илүү тухтайгаар унтаж амрах боломжтой болжээ.

Суудал тус бүрт USB оролт, ширээн дээр аяганы тавиур бас бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()