Гоё болох гээд...

2014-02-27, 05:23
30,192
Одоо үед эмэгтэйчүүд гадаад төрхөө улам сайхан болгох гэж гоо сайхны салонуудаар ихээр үйлчлүүлдэг болжээ. 17 настай модель Харли Кай (Harley Kai) хэмээх охины хувьд салонд очсон нь сүйрлээр дууссан байна.
Гоё болох гээд...

Тэрээр хөмсөг шивүүлсний дараа хэдэн өдөр нүдээ нээж чадахгүй болж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бүсгүйг аврахын тулд эмч нар түүнд хүчтэй антибиотик тарьж бусад эмчилгээнүүдийг хийхэд хүрчээ. Одоо залуу бүсгүйн эцэг, эх гоо сайхны үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах дүрмийг сайжруулахын төлөө тэмцэж байгаа бөгөөд тэдний охин үүрд сорвитой үлдэх вий хэмээн айж байна.

www.caak.mn

Харли модель хийхийн хажуугаар, Барнфилд коллежэд үсчний чиглэлээр сурдаг. Тэрээр хэлэхдээ, «Би эхлээд толинд хараад өөрийгөө таниагүй. Би жинхэнэ мангастай адил байсан. Аймаар өвдөж байлаа. Миний нүүр галд шатаж байгаа мэт санагдаж байлаа. Би муу харж байсан учир эмч нар намайг гэртээ бай гэж хэлсэн» -хэмээн өөрийн үзсэн зовлонгийнхоо тухай өгүүлжээ.

www.caak.mn

Болсон явдлын тухай: “4 наснаасаа загвар өмсөгчөөр ажилласан бүсгүй найзтайгаа уулзахын өмнө салоноор оржээ. Үйлчилгээ хийлгэсний дараа түүний хөмсөг бага зэрэг улаан харагдаж байж, харин дараагийн өдөр нүүр нь тэр аяараа хүчтэй өвдөн загатнаж эхэлжээ. Өвдөлт, загатнаагаа арилгахын тулд Харли харшлын эсрэг эм ууж, нүднийхээ эргэн тойронд тос түрхжээ. Гэвч дараа өдрийн өглөө босоод бүсгүй хөмсөгнөөс нь шар зүйл ялгарсан байхыг хараад ухаан алдах дөхжээ. Дараагийн өдөр тэрээр нүдээ нээж чадахаа байсан байна. Дуудлагаар ирсэн түргэн тусламж Харлийг яаралтай эмнэлэгт хүргэсэн” -гэж тэрээр сэтгүүлчдэд ярьсан байна.

www.caak.mn

Ээжинх нь үгээр бол салон нөхөн төлбөр болгон 300 доллар санал болгосон ч тэд татгалзсан бөгөөд одоо гоо сайхны салоны эсрэг зарга мэдүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.

«Миний нүүрэнд сорви үлдэж магадгүй гэж айж байна. Би өмнө нь хийлгэдэг байсан зүйлээ л хийлгэхийг хүссэн ч оронд нь эмнэлэгт хэвтлээ.» — гэж Харли тайлбарлажээ.

Одоо моделийн ажилдаа түр завсарлага авахад хүрсэн бүсгүй сурлагандаа анхааралаа төвлөрүүлэхээр шийджээ.

Түүний эрүүл байх үеийн зургууд.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()