Аргентины сонгуульд нэр дэвшиж буй бүсгүйн сурталчилгааны бичлэг эрчүүдийн нүдийг баясгажээ

Сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны бичлэг гэхээр хослол өмсөөд, хотынхоо гудамжинд номхон зогсоод ярьж буй даргын дүр зураг бидний толгойнд хамгийн түрүүнд бууна. Тэгвэл Аргентин улсын конгрессын сонгуульд нэр дэвшиж буй Синтия Фернандез (Cinthia Fernández)  хэмээх бүсгүйн сурталчилгаа дээрх хэвшмэл ойлголтыг "бут цохиж", сонгогчдын нүдийг орой дээр нь гаргасан байна.

Аргентины сонгуульд нэр дэвшиж буй бүсгүйн сурталчилгааны бичлэг эрчүүдийн нүдийг баясгажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Загвар өмсөгч, телевизийн нэвтрүүлэгчийн карьераа орхиж улс төрд үзэхээр шийдсэн Синтия Фернандез төрийн ордныхоо өмнө өгзгөө ил гаргасан дотуур хувцас, татуургатай трико өмсөж, танго бүжиглэн сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийжээ.

Тэрээр энэ үйлдлээ зүгээр л олны анхаарал татах гэсэн арга болохыг шуудхан хүлээсэн байна. "Миний өгзөг бол анхаарал татах гэсэн өгөөш төдий зүйл. Ингэсний төлөө сонгогчид надад санал өгнө гэж би найдаагүй нь мэдээж. Ямар сайхан өгзөгтэй юм бэ, Синтияд саналаа өгье гэж хэн ч бодохгүй шүү дээ" хэмээн тэрээр инстаграмдаа бичжээ.

Үнэхээр түүний хэлсэнчлэн сонгогчид "өгөөшийг үмхэж", тэр даруй шүүмжлэл, тоглоом наргиан, доромжлолоор хариу барьсан байна. Синтия үүн дээр "Үзэн ядалт намайг улам хүчтэй болгоно. Анхнаасаа та нар намайг шүүмжилж, хоосон толгойтой гэж доромжлохын оронд миний юу ярьж хэлж байгааг сонссон бол би ингэхгүй байлаа" хэмээжээ.

"Los Ángeles de la Mañana" хэмээх телевизийн хөтөлбөрөөр нэрд гарсан тэрээр 2021 оны Аргентины конгрессын сонгуульд "Unite" хэмээх шинэ намаас Буэнос-Айресын тойрогт нэр дэвшиж байгаа аж.

Түүний мөрийн хөтөлбөрийн гол зорилт нь олон хүүхэдтэй ээжүүдийн амьдралын чанарыг сайжруулж, халамж, орлогын боломжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн эрүүл аюулгүй өсөх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Синтия өдгөө 32 настай, өөрөө 3 охины ээж учраас Аргентины эхчүүд, хүүхдүүдийн ирээдүйн төлөө улс төрд орохоор шийджээ.

Сонирхолтой нь энэхүү бүжиг нь түүний сурталчилгаагаа эхэлснээс хойш олны нүдийг хужирласан анхны тохиолдол биш юм. Хэдхэн хоногийн өмнө тэрээр чармай нүцгэн сууж буй зураг дээрээ "Аль нь илүү ноцтой вэ? Намайг нүцгэнээр нь харах уу, эсвэл улс төрчдөд нүцгэлүүлэх үү?" хэмээн бичээд цахимаар түгээж байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()