Бүсгүйчүүд ямар мэргэжилтэй эрчүүдийг хамгийн секси гэж боддог вэ?

Ажил мэргэжил таныг өөрөөс тань илүү тодорхойлдог. Мэргэжил гэдэг таны амьдрал, найз нөхөд, ихэнх цагаа юунд зарцуулдаг гээд бүхий л зүйлд нөлөөлөхөөс гадна таны хайр сэтгэлд ч нөлөөлдгийг мэдэх үү? Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг өөртөө татахад таны ажил мэргэжил чухал аж. Ингээд эмэгтэйчүүд ямар мэргэжилтэй хүмүүсийг илүү сэтгэл татам гэж үздэгийг мэдэж авцгаая. 

Бүсгүйчүүд ямар мэргэжилтэй эрчүүдийг хамгийн секси гэж боддог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмч

Эмч мэргэжилтэй хүнд дургүй хүн гэж бараг байдаггүй. ER, Грейн Анатоми зэрэг алдартай бүтээлүүд олон жил үзэгчдийн хүртээл болсон нь эмэгтэйчүүдийг эмч залууд дуртай болоход ихээхэн нөлөөлсөн. Мэдээж хүний эрүүл мэндийн төлөө тэмцэж, олон цагаар ажиллахаас буцдаггүй хүнд татагдахгүй хүн гэж үгүй байх.

Эмч

2 Гал сөнөөгч

Эрчүүдийн мэргэжлийн тухай судалгаа, санал асуулга явуулахад эмэгтэйчүүд үргэлж гал сөнөөгч мэргэжлийг эхний байранд оруулдаг. Эмч нарын адил гал сөнөөгчид бусдын төлөө хэзээ ч хамаагүй ажиллаж, дуудсан цагт хаана ч байсан өөрийнхөө бус өрөөлийн төлөө ажиллахаар яардаг. Мөн мэргэжлийн онцлогоос хамаарч тэдний бие бялдрын хөгжил ч сайн байдаг.

Гал сөнөөгч

3 Нягтлан бодогч

Зарим судалгаанд эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг эрчүүдийн эзэмшсэн мэргэжлээр нягтлан бодогч дээгүүр байр эзэлдэг. Ямар эмэгтэй хүн өдөржин мөнгө тоолж, бичиг баримттай зууралддаг уйтгартай эр хүнтэй хамт байхыг хүсдэг юм бол? Магадгүй мөнгөтэй харьцдаг болохоор юм болов уу.

Нягтлан бодогч

4 Хуульч

Хуульчид эмэгтэй хүний хүсдэг өөртөө итгэлтэй, сэтгэл татам чанартай байдаг. Шүүгчийн хувцас өмсөж, шүүхийн танхимд байх нь бүр ч сэтгэл булаам харагддаг байх. Мөн өндөр цалинтайг дурдах хэрэгтэй.

Хуульч

5 Цагдаа

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг цагдаагийн алба хаагчдын тухай сөрөг мэдээллүүдийг үл тоовол цагдаагийн мэргэжилтэй эрчүүд эмэгтэйчүүдийн хувьд дээгүүрт ордог. Тэд өөрийг нь өмгөөлж, хамгаалж чаддаг эрчүүдэд дуртай байдаг учир энийг цагдаагаас илүү сайн хийж чадах хүн байхгүй гэж боддог.

Цагдаа

6 Физик эмчилгээний эмч

Өдөржин ажилласны дараа ирэхэд бүтэн биеийн массаж хийж өгдөг, эрүүл мэндийн өндөр мэдлэгтэй эр хүнтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн бараг байхгүй биз. Тэд анагаах ухааны өндөр мэдлэгтэй байхаас гадна цалин тийм ч муу байдаггүй.

Физик эмчилгээний эмч

7 Түргэний эмч

Хүний амийг авардаг хүнд эмэгтэйчүүд дуртай байдаг. Түргэний эмч нар бол яаралтай үед хамгийн чухал эмчилгээг хийж, хамгийн түрүүнд тэр хүн амьд, эрүүл саруул гарах уу, хэр байна гэдгийг тодорхойлдог. Цалин нь бусад эмч нартай харьцуулбал өндөр биш ч энэ мэргэжил хүн бүхний хайртай мэргэжил билээ.

Түргэний эмч

8 Инженер

Амжилттай яваа инженерүүд маш ухаалаг хүмүүс байдаг. Тэд маш том ээдрээтэй зүйлсийн аргыг олж чаддаг. Тэдний энэ сэтгэлгээ хайр дурлалын харилцаанд ч сайн ажилладаг ба аливаа зүйлийг өөрөө засаж, бүтээж чаддаг эрчүүд үргэлж эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг байна.

Инженер

9 Барилгачин

Асуудлыг шийдвэрлэж, бүхнийг өөрийн гараар хийж бүтээдэг мэргэжил бол мэдээж барилгын ажилтан. Тэд маш хүчирхэг, тэсвэр, хатуужилтай байдаг учир эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг ба хүнд машин, механизмыг өөрийн гараар барьж, хэр баргийн хүний хийж чадахгүй зүйлийг хийдэг эр хүнтэй хамт байх сэтгэл дүүрэн сайхан байдаг гэжээ.

Барилгачин

10 Багш

Мэдээж боловсролын салбарт ажилладаг эрчүүд боловсролтой, даруу төлөв санагддаг учир эмэгтэйчүүд дуртай байдаг. Түүнчлэн ихэнх охид их сургууль, ахлах сургуульд байхдаа аль нэг профессороо харж явсан байдаг гэнэ. Академик мэдлэг, цэвэрхэн хувцаслалт, нүдний шил, хослол гээд олон хүчин зүйлсийн ачаар багш нар эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж чаддаг аж.

Багш

11 Бизнес эрхлэгч

Аливаа компанийн гүйцэтгэх захирал, бизнес эрхлэгч байна гэдэг эр хүн өөрөө тэр зүйлээ хийж бүтээсэн гэсэн үг. Эмэгтэйчүүд тэдний хүсэл эрмэлзэл, хөдөлмөрч занг ихэд үнэлдэг. Оюун ухаан, манлайлал, хөдөлмөрийн үр шим нь тэднийг улам өөртөө итгэлтэй сэтгэл татам харагдуулдаг биз.

Бизнес эрхлэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()