Тус хотын боловсролын хэлтэсээс сургуулийн захиргаанд арга хэмжээ авна гэж мэдэгдсэн бөгөөд залуу багшийг ч мөн ширүүхэн "донгодохоор" болжээ. Үүний зэрэгцээ өмнө нь ийм зүйл болж байсан эсэхийг нарийн шалгах зөвлөл хүртэл байгуулагдахаар болсон гэнэ.
Зарим хүмүүс "Хүүхдүүдийн аав нар ийм үзүүлбэр үзүүлэхийг санаачлах юмуу санхүүжүүлсэн байж болно" хэмээн хошигнож байв. Тэнд байсан эцэг эхчүүд энэхүү бүжгийг бараг тайчих үзүүлбэр байсан хэмээн мэдэгдсэн байна.
Москвад төвтэй Ээжүүдийн зөвлөлийн тэргүүн Татьяна Бутская уг бүжгийн бичлэгийг үзсэнийхээ дараа "Хүүхдүүд 9-р сарын 1-д багш нартаа цэцэг өгч, зунжин хол байсан ангийнхантайгаа уулзах гэж ирдэг болохоос ийм садар самуун юм харах гэж гээгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Сонирхолтой нь зарим эцэг эхчүүд "улиг болсон хичээлийн эхний өдрийн ёслол хийж байхаар ийм зүйл үзүүлсэн нь харин шинэлэг байлаа" гэж байв.
Одоогийн байдлаар бэлхүүсний бүжиг хийсэн багшийн нэрийг зарлаагүй байна.
Бэлхүүсний бүжиг нь Газрын дундад тэнгис, Ойрхи дорнодын орнуудаас гаралтай ч ЗХУ задарсны дараа Орос улсад маш алдартай болсон байна. Тэр бүү хэл Орос бүжигчид өөрсдийн тусгай арга барилыг хүртэл гаргаж авах хэмжээнд хөгжүүлээд байгаа аж.