Аспирины гайхалтай ашиг тус

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг аспириныг ахуйн болон, гоо сайхандаа ашигтайгаар хэрэглэж болдгийг та мэдэх үү? Зөвхөн толгой өвдөх, анхны тусламж үзүүлэхэд бус, өөр олон хэлбэрээр ашиглаж болдог байна. Иймд бид та бүхэндээ аспириныг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй аргаа туршаад үзээрэй.

Аспирины гайхалтай ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шумуулны хазалтыг эдгээнэ

Шумуул хазсан газар хавдаж, ихээр загатнаж байгаа бол 2-3 ширхэг аспириныг бага хэмжээний усанд зуурч, түүнийгээ хазсан хэсэгт түрхэж, хатсаны дараа угааж аваарай.

Шумуулны хазалтыг эдгээнэ

2 Нүх сүвийн агшаах

Батгажилтын улмаас арьсанд үүссэн нүх сүвийг агшаахдаа аспириныг ашиглаж болдог. Ингэхдээ 7 ширхэг аспириныг нухаад 3 цайны халбага цэвэр тарганд хольж, нүд орчмоос холуур нүүрэндээ жигд түрхээрэй. Ойролцоогоор 15 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй.

Нүх сүвийн агшаах

3 Үсний хагийг эмчилнэ

Загатнаж, хуурайшсан хуйхыг аспирины тусламжтай эмчилж, эдгээж болдог байна. Ингэхдээ, 2 ширхэг аспириныг нухаж, шампуньдаа хольсны дараа үсээ угаагаарай. 

Үсний хагийг эмчилнэ

4 Батга хатаадаг

2-3 ширхэг аспириныг сайтар нухаж, дээр нь багахан лимоны шүүсийг нэмнэ. Батгатай хэсэг дээрээ түрхэж, ойролцоогоор 15 минут болсны дараа хүйтэн бүлээн усаар угаагаагаарай. Бэлдсэн уусмалаа нарны шууд тусгалтай газраас хол тавих нь чухал юм.

Батга хатаадаг

5 Арьс гуужуулах

Нухсан аспирин, хөөлгөгч, лимоны шүүсээр гуужуулагч хийх боломжтой байна. Эдгээрийг сайтар холиод нүүрэндээ түрхэж, арьсаа гуужуулаарай. 

Арьс гуужуулах

6 Хөлийн эвэр арилгах

Лимоны шүүс, аспирин зэргийг бүлээн устай хольж хутгаад эвэршсэн, хагарсан өсгийн дээрээ түрхээрэй. 10 минутын дараа цэвэр усаар зайлж арилгана.

Хөлийн эвэр арилгах

7 Гэмтсэн үсийг сэргээх

6-8 ширхэг аспириныг нухаж, бүлээн усанд хийгээд үсэндээ маск болгон түрхээд, 10-15 минутын дараа угаагаарай. Үсний өнгө сэргэж, зөөлөрсөн байх болно.

Гэмтсэн үсийг сэргээх

8 Хөлсний толбо арилгах

Саван болон аспиринийг бүлээн устай хольж нунтаглаад, толбоноосоо хамааран 5 минутаас 2 цаг  хүртэл хугацаанд байлгасны дараа цэвэр усаар угаах хэрэгтэй.

Хөлсний толбо арилгах

9 Угаалгын өрөөний толбыг арилгах

Ванн болон угаалтуурын толбыг арилгахдаа, 5 ширхэг аспириныг нухаж, дээр нь шингэн саван хийх хэрэгтэй. Бэлдсэн уусмалаа толботой хэсэг дээрээ түрхэж, сайтар зүлгэсний дараа цэвэр усаар зайлаарай.

Угаалгын өрөөний толбыг арилгах

10 Цэцгийг шинээр нь хадгалах

Таслаж авсан цэцэг удаан хугацаанд байж чадалгүй үхэж, ганддаг. Тэгвэл та цэцгээ аспиринтай усанд хийгээд нэг үзээрэй. Ингэснээр илүү удаан амьдарч, гэрт тань өнгө нэмэх болно.

Цэцгийг шинээр нь хадгалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()