Цагаан ордны тогооч эр цахим ертөнцөд од болж байна

АНУ-ын төрийн тэргүүний зоогийн бэлддэг тогооч Андре Раш (Andre Rush) цахим ертөнцийн шинэ алдартан болжээ. Өмнө нь АНУ-ын армид хүчин зүтгэж байсан тогооч эрийн нэг гарын булчин нь гэхэд 60 см-ийн өргөнтэй нь байгаа нь олны анхаарлыг ихээр татсан байна.

Цагаан ордны тогооч эр цахим ертөнцөд од болж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Армид 23 жил зүтгэж ахлах түрүүч цолтой халагдсан Андре Раш нь 4 хүүхдийн эцэг юм. Тэрээр 1994 оноос эхлэн АНУ-ын "Уэст Пойнт" цэргийн сургуульд тогооч хийж эхэлсэн бөгөөд дараа нь Пентагонд, улмаар 1997 оноос Цагаан ордны хоолыг хийх болжээ. Зөвхөн тусгай арга хэмжээнүүдийн хоолыг бэлтгэдэг түүний энэхүү зургийг "Wall Street Journal" сонины сурвалжлагч өөрийн сошл хуудсан дээр анх тавьсан аж.

Андре Раш армид байхдаа хоолны урлаг болон бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсны дээр мэргэжлийн мөсөн сийлбэрчний дипломыг ч авсан ажээ. Тэрбээр АНУ-ын тогоочдын багийн гишүүн бөгөөд нийт 150 гаруй уралдаан тэмцээнээс шагнал авсан байна.

Тэрбээр мөн нийгмийн идэвхтэй, дайчдын алдар гавъяаг таниулах арга хэмжээнүүдэд байнга оролцдог аж. Нэгэн удаа Андре ахмад дайчдын дундах амиа хорлолтыг багасгах, асуудлыг олонд таниулахын тулд өдөрт 22 удаа суниах "#22PushupChallenge" нэртэй чэлленж эхлүүлж байжээ. Мөн тэрээр өдөрт 2000 удаа суниадаг болохоо нэг ярилцлага дээр дурдсан байдаг.

Цахим хэрэглэгчид Андрегийг зургийг фотошопдож эхэлжээ

Цахим хэрэглэгчид Андрегийг зургийг фотошопдож эхэлжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()