Карантин буюу "хөл хорио тогтоох" гэсэн ойлголт хэрхэн бий болсон бэ?

2020-02-07, 14:00
4,092

Коронавирусын тархалтыг зогсоохын тулд Хятадын Хубэй мужийг хааж карантин буюу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус мужийн Ухань хот болон бусад халдварын голомт болсон бүсээс өөр улс орон руу зорчсон иргэдийн 2 долоо хоногийн турш тусгаарлан халдварт өвчингүй гэдгийг бататгаж байна.

Карантин буюу "хөл хорио тогтоох" гэсэн ойлголт хэрхэн бий болсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аливаа гоц халдварт өвчний үед карантин тогтоох нь олон зуун жилийн турш ашиглагдаж ирсэн хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.  XIV зууны үед  Европт халдварт тахал гарч бараг л толгой дараалан сүйрч байх үед Венец анх энэ аргыг хэрэгжүүлж халдварт өвчнөөс сэргийлж чадсан түүхтэй. 

Венец нь том боомт хот учраас олон янзын улс орноос янз бүрийн усан онгоц орж, гарч байдаг, тухайн үед Европыг нөмөрсөн аймшигт тахал энэ хотод хэзээ нэгэн цагт орж ирэх нь тодорхой мэт байжээ. Энэхүү аюулыг зайлуулахын тулд хотын зөвлөл далайн аянаас ирж байгаа хөлөг онгоц болгоныг ойрхон газар зангуугаа хаян 40 хоног зогссоны дараа л боомт руу оруулахаар болсон байна. Дараа нь энэ зорилгоор Лазоретта болон Повеглия арлын ойролцоо жижиг зогсоол барьжээ.

Энэ дүрэм нь далайгаар дамжин ирэх бүх л хөлөгт хамаатай бөгөөд үүнийгээ «quarantino»  гэж нэрлэсэн нь Италиар "40 хоногийн хугацаа" гэсэн утгатай байв. Орчин үеийн эрдэмтэд нь тэр үед яагаад 40 хоногийн хугацаа зааж байсныг тайлбарлаж чадахгүй байгаа ба Оксфордын Их Сургуулийн анагаах ухааны түүхийн профессор Марк Харрисоны үзэж байгаагаар энэ тоо нь Библийн Шинэ Гэрээнд гарах Есүс цөл газар 40 хоног ганцаар бясалгал хийсэн гэдгээс гаралтай гэж таамаглаж байна. 

Яваандаа карантины хугацаа багассан боловч ерөнхий зарчим нь одоо хүртэл үйлчилж байгаа юм. Дундад зууны Европт энэ аргыг хэрэглэж байсан олон түүх бий. Хамгийн алдартай тохиолдол нь 1665-1666 оны үед болсон тахалд Английн Им хэмээх тосгоны ихэнх хүмүүс амь үрэгдсэн явдал юм. 

1666 оны 6-р сард буюу тахал гарснаас хойш хэдэн сарын дараа Уильям Момпессон хэмээх гэлэн Венецчүүдийн туршлагыг хэрэглэхээр шийдэн тосгондоо карантин тогтоосон байна. Тэрээр тосгоныхоо амьд үлдсэн хүмүүсийг цуглуулаад энэ цагаас хойш хэн ч тосгоныг орхиж болохгүй, тосгонд ч хэн нэгнийг оруулж болохгүй болсныг дуулгасан байна.

Гэлэнгийн энэ санааг Девонширийн язгууртан дэмжиж карантины үеэр тосгоны оршин суугчдыг хоол хүнсээр хангаж байхаар болжээ. Харин Уильям Момпессон гэлэн тосгоны үлдсэн хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжиж, гай зовлонг нь хөнгөлөхөд бүх л талаар зүтгэх болно гэдгээ олны өмнө тангарагласан гэдэг.

Им тосгоны зах хязгаарыг чулуугаар тэмдэглэж, түүнээс доторх хүмүүс нь эрүүл байсан ч гадагшаа гарч болохгүй болсон ба хязгаарлагч болсон чулуунд тусгай хонхорхой гарган уксусаар дүүргэсэн байна. Энэ хонхорхойд тосгоны хүмүүс мөнгө хийж тэрийг нь худалдаачид аваад хэрэгтэй барааг нь ойрхон газар орхих ёстой байлаа.

Тахал тосгоныг сүйрүүлж 1666 оны 8-р сард оргилдоо хүрэх үед өдөрт дунджаар 5-6 хүн үхэж байлаа. Хэдий ингэж бөөнөөрөө хиарч байсан ч карантин хэвээр үргэлжилсээр удалгүй тахал өвчин саарч эхэлсэн байна. 11 сард тахлаар нэг хүн үхсэнээс хойш энэ тосгонд дахиж тахлын ямар нэг шинж тэмдэг илэрсэнгүй. Энэ аймшигт өвчнийг ялан дийлсэн тосгоныхон дэндүү их хохирол амссан байсан бөгөөд Им тосгон 344 оршин суугчтай байсан бол тахлын үеэр эднээсээ 267 хүнийг алдсан гэдэг. Гэсэн хэдий ч өвчинг ялж цааш бусад тосгонд тараахгүй байж чадсан юм.

Орчин үед карантиныг засаг захиргаа эсвэл эмнэлгийн байгууллага зарлах эрхтэй байдаг.  Түүхч Марк Харрисоны хэлж байгаагаар бол карантин нь зөвхөн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа биш мөн өөр давхар утга агуулгатай байдаг гэнэ.

Карантин зарлах нь халдварт өвчнийг дарах, цаашид тархаахгүй байх зорилготой төдийгүй бас бусад улс орон, өөрийн ард иргэдээ тайвшруулахын тулд авч буй арга хэмжээ юм.

1900 онд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудалд Хятадаас ирсэн хүний цогцос олдсон нь тахал өвчний шинж тэмдэг агуулж байжээ. Тэр даруй Хятад хорооллыг хааж карантин зарлаад дараа нь хорооллыг тойруулан бүр өргөст төмөр утас татсан гэдэг.

Карантины бүсэд байгаа оршин суугчид нь тухайн бүсээс гарах ямар ч эрхгүй, гаднаас зөвхөн цагдаа болон эмч нар л орох эрхтэй байв. Ингэсний хүчинд айхтар халдварт өвчнийг газар авахуулалгүй зогсоож чадсан бөгөөд хэрвээ ийм арга хэмжээ аваагүй бол АНУ-ын хамгийн том хотод ямар аймшигтай сандрал түгшүүр, замбараа цадиггүй байдал бий болох байсан нь ойлгомжтой болов уу.

Шинэ үеийн түүхээс хамгийн томд тооцогдох карантиныг 2002-2003 онд "SARS" тархаж эхлэх үед авч хэрэгжүүлсэн байдаг. Ийм өвчтэй хүмүүстэй ойрхон байсан, өвчтэй байж болох сэжигтэй гэсэн хүмүүсийг тусгаарлаж ямар нэг өвчингүй гэдгийг тогтоотол энэ хэвээр нь байлгаж байв. Хятадын засаг захиргаа карантины дүрэм журам зөрчих, карантины үйл ажиллагаанд саад учруулах зэрэг үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болтол хууль дүрмээ чангалж байсан гэдэг. Хэдийгээр иймэрхүү арга хэмжээг авч байсан боловч вирус Хятадаас гадагшлан Канадын Торонто хотод очиж тэнд 44 хүний амийг авч одсон билээ. Канадын эрх баригчид 7000 хүнийг тусгаарлан карантин зарлан байж SARS-ийг зогсоохоор оролдсон. Хэрвээ энэ бүх шийдэмгий, бусад улс орны дэмжлэг хүлээсэн үйл ажиллагааг явуулаагүй байсан бол тахал газар авч, хэчнээн олон хүний амь нас хохирох байсныг тооцох аргагүй юм.

Өнөөдрийн Хятад улсад явуулж буй карантин нь коронавирусын тархалтыг зогсоохын тулд хийж байгаа арга хэмжээ. ДЭМБ Хятад улсын засаг захиргаа, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хижээл зүтгэлийг нь үнэлж, тэд бүх дэлхийд аюул учруулж болох аймшигт өвчний эсрэг чадах бүхнээ хийж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()