Исламын шашинтнуудын "халал", еврейчүүдийн "кошер" хооллолт гэж юуг хэлдэг вэ?

Хэрвээ та анзаарсан бол зарим хүнсний бүтээгдэхүүн дээр Халал (Halal) юм уу Кошер (Kosher) гэсэн тэмдэглэгээ байдаг. Кошер ба Халал бол еврей болон исламын шашинтай хүмүүсийн зайлшгүй дагах ёстой хоолны дэглэм юм. Ерөнхийдөө тус 2 шашны сургуульд юу идэж болох, болохгүй вэ гэдгийг нарийн зааж өгсөн байдаг бөгөөд тэдгээр дүрмийг Халал, Кошер гэж нэрлэдэг байна. Харамсалтай нь ихэнх хүмүүс энэ тухай ямар ч ойлголтгүй байдаг. Тиймээс та бүхэнд энэхүү нийтлэлийг Халал болон Кошер гэж яг юу болохыг тайлбарлахаар бэлтгэн хүргэж байна. 

Исламын шашинтнуудын "халал", еврейчүүдийн "кошер" хооллолт гэж юуг хэлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ерөнхийдөө Кошер нь еврей, Халал нь исламын шашны хоолны дэглэм юм. Энэ 2 шашныг шүтдэг хүмүүс шашны ёс дүрмийн дагуу хүнсний бүтээгдэхүүнээ сонгож, бэлтгэж хэрэглэдэг. 

Кошер болон Халал хуулийн дагуу ямар хүнсний бүтээгдэхүүн идэж болох, болохгүйг заасан байдаг бөгөөд тэд хоол хийхдээ хүртэл нарийн ёс жаягийг баримтлах хэрэгтэй болдог. Энэ бүх дүрмийг еврейн шашны их хөлгөн судар Тора болон Исламын шашны Коранд бичсэн байдаг аж. 

Тэр бүү хэл дээрх судруудад ямар ногоог яаж тарих, ямар амьтныг яаж үржүүлж, яаж нядлах, махыг бэлтгэхдээ ямар ёслол үйлдэх вэ гэдгийг хүртэл нарийн зааж өгсөн байдаг. 

Орчин үед хүмүүсийн бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн нь дээрх хоёр дэглэмд нийцэж байвал Кошер хүнс эсвэл Халал хүнс гэсэн гэрчилгээ авдаг болжээ.  

Кошер хоолны дэглэмийн дагуу хүнсний бүтээгдэхүүнүүдийг 3 ангилдаг бөгөөд тэдгээрт:

  • мах буюу флэйшиг,
  • цагаан идээ буюу милкиг,
  • дээрх 2-т хамаарахгүй буюу пареве юм.  

Кошерын дүрмийн дагуу мах болон цагаан идээг хольж хэрэглэх нь хатуу хориотой. Цаашилбал, мах болон цагаан идээ бэлтгэхэд ашигладаг сав суулга, хоол хийх хэрэгслийг хүртэл тусад нь хадгалах ёстой байдаг аж. Харин Халал дэглэмд ийм төрлийн цээр байдаггүй гэнэ.

Дээр дурдсанчлан Халал болон Кошерийн аль аль нь зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглодог. Халал хоолны дэглэм нь цустай мах, согтууруулах ундаа, тэдгээрээр бэлтгэсэн хоол, гахайн мах, ихэнх төрлийн мөлхөгч, махчин шувуу, махан идэшт амьтдын махыг хориглодог бол гахай, адуу, туулай, имж, тэмээ, хэрэм мэтийн салаа туурайтай амьтад, нялцгай биетэн, сэрвээгүй, хайрсгүй загас, шонхор, бүргэд зэрэг махчин эсвэл сэгэн идэшт шувууны махыг кошер хоолны дэглэм хязгаарладаг.

Нэмж дурдахад үхрийн бөгсөн биеэс авсан махыг кошер хүнс гэж тооцдоггүй. Үүнд үхрийн гуя хэсэг бүхлээрээ, шийр, цорой, гол мах зэрэг орох юм.

Халал болон кошер хоолны дэглэмийн аль алинд нь тухайн амьтныг хэрхэн нядлах тухай заавар байдаг хэмээн дээр дурдсан билээ. Тэгвэл Еврейн шашинд "шохет" хэмээх тусгай бэлтгэгдсэн хүн л тухайн амьтныг нядлаж байж кошер мах бэлтгэх боломжтой гэнэ.  Хоол хийхээс өмнө бүх цусыг нь цэвэрлэхийн тулд махыг бүрэн дэвтээсэн байх ёстой байдаг аж. 

Халал ёсны дагуу нядалгаанд орох амьтан эв эрүүл байх ёстой (өвчин тусч эсвэл яс, зөөлөн эдийн гэмтэл авч байгаагүй) гэнэ. Кошерийн нэгэн адил мах цусгүй байх ёстой учраас нядлахдаа гүрээний судсыг нь ханаж, бүх цусыг нь юүлж авдаг байна. 

Нядалгааны үеэр махыг халал гэж үзэхийн тулд Аллахын нэрийг бас дуудах ёстой.

Зарим тохиолдолд нядалгааны арга барил ижил байж болох учраас кошер хэмээн баталгаажсан махыг мөн халал гэж хүлээн зөвшөөрдөг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()