1
Өөрийгөө хүчирхэгжүүлэх
Ихэнх хүмүүс өөрт нь муу юм хийсэн хүмүүст өс санах, эсвэл өөрт тохиолдсон гунигтай дурсамжуудаа сэтгэлдээ байнга тээж явдаг. Харамсалтай нь ийм сөрөг зүйлс тухайн хүний шийдвэр гаргах чадварт маш муу нөлөө үзүүлдэг байна. Хэн нэгэнд хар муу юм санаж байгаа хүн ёс зүйгүй үйлдэл хийх, бусдын явуулгад амархан автах магадлал өндөр болдог байна. Тиймээс сөрөг зүйлсээс өөрийгөө чөлөөлснөөр та илүү дээр, хүчирхэг хүн болж өөрчлөгдөнө.
2
Юмсыг өөр өнцгөөс харж эхлэх
Та аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс бус, олон талаас нь харж сурах хэрэгтэй. Өнгөрсөнтэйгөө зууралддаг хүн ямар ч асуудлыг гагц "би" гэх нэг л өнцгөөс харж, битүүхэн өөрөө өөрийгөө өрөвдөж хохирогчийн дүрд "тоглож" явдаг. Тиймээс бүгдийг цоо шинээр, тал талаас нь харж сурахын тулд хуучин асуудлуудаа зөнд нь хаях хэрэгтэй.
3
Биеэ даасан хүн болох
Хүн биеэ дааснаар зөвхөн эрх чөлөөтэй болохоос гадна өөрийн хэмжээ хязгаарыг мэддэг болно. Хамгийн гол нь ийм хүн хөндлөнгийн ямар нэг зүйлээс хараат бус байдаг нь хамгийн том давуу тал. Тиймээс хэдийнээ болоод өнгөрсөн зүйлтэй зууралдсаар яваа хүн яав ч биеэ даасан хүн болж чадахгүй.
4
Хүмүүсээс хамааралтай болохоос сэргийлнэ
Зүгээр л хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтооно гэдэг найзууд болсон гэсэн үг огтоос биш. Харамсалтай нь найзлахаа больсон ч хуучин найзуудаа мартаж чаддаггүй хүн яг л тэдэн шигээ хүмүүсийг эрэлхийлэх "найз"-ын өвчин тусдаг. Тиймээс тэд өөрт нь сайн хандсан хүмүүсийг жинхэнэ анд болсон хэмээн эндүүрч, бусдаас хамааралтай болж хувирдаг.
5
Өөрийгөө тайвшруулах
Өөрт тохиолдсон сөрөг явдлуудыг байнга тээж явах нь үргэлж уцаартай байхын үндэс болно. Ингэснээр та өөрөө өөртөө төдийгүй эргэн тойрны хүмүүстээ хүртэл сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Тиймээс юунаас болж яагаад уурлаж бухимдаад байгаа учраа олоод, тэрхүү асуудлаа шийдэхийг хичээх хэрэгтэй. Хэрвээ хэчнээн их бодож хайсан ч шийдэл олж чадахгүй байвал зүгээр л хорвоо ертөнцөд даатгаад орхи.
6
Хоосон зүйлд найдах хэрэггүй
Энэ дэлхий дээр төгс зүйл гэж байхгүй. Тиймээс төгс хүнтэй учирна, эсвэл өөрт тань яг таарсан ажилд орно гэж мөрөөдөх хэрэггүй. Сайн сайхан зүйлд итгэж найдна гэдэг буруу зүйл биш ч хий хоосон мөрөөдөж явсаар одоо байгаа зүйлийнхээ үнэ цэнийг үгүйсгэж, хожим харамссаар байх гэж үү?
7
Бусдыг ялгаж харьцахгүй байх
Өөрт тань хор хүргэж байсан хүмүүсийг дурсаад байвал шинэ хүмүүсийг тэдэн шигээ санаж ялгаж харьцах үндэс болдог. Энэ мэдээж тэнэг хэрэг ч олон хүн ийм хандлага гаргах нь бий. Үнэхээр шинэ харилцаа үүсгэхийг хүсч байвал хуучнаа "хаяарай".
8
Өөрийгөө бусдаас дутуу гэж бодох
Бусдад атаархсан сэтгэлээсээ салж чадахгүй бол та үргэлж өөрийгөө бусдаас дутуу хэмээн мэдэрсээр байх болно. Тухайн хүн хэчнээн их амжилт олсон бай амьдралд заавал нэг зовлонтой зүйл байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мөн тэр хүн хичнээн их мөнгө, найз нөхөдтэй байсан ч гэсэн үргэлж нэг зүйл нь дутуу санагддаг байж болно. Тиймээс тэднийг мартаад зөвхөн өөртөө итгэж сур.