Гэрийн нөхцөлд хагнаас хэрхэн салах вэ?

2016-01-31, 04:00
70,129

Хэдий ноцтой биш ч гэлээ бидний санааг үргэлж л далдхан зовоосоор байдаг нэгэн асуудал бол үсний хаг. Олон нийтийн газраар, эсвэл болзоонд явж байхад толгойн дээрээс чинь “цасан ширхэгүүд” унаад байвал хэцүү л биз дээ? Ихэвчлэн хэт тослог, эсвэл хэт хуурай үстэй хүмүүс хагтдаг бөгөөд хаг үүсэх шалтгаан нь өөх тосны хэт их хэрэглээ, хуурайшилт, үсний буруу арчилгаа, цаг уурын гэнэтийн өөрчлөлт зэргээс үүдэлтэй байдаг. Ингээд та бүхэнд гэрийн нөхцөлд хагнаас салах, олон төрлийн хялбар аргуудыг хүргэж байна.

Гэрийн нөхцөлд хагнаас хэрхэн салах вэ?

1. Лимоны шүүс
Дэлгүүрүүдээр зарагддаг лимоны хүчил биш шүү. Харин жимснээс шахаж гаргасан шүүсийг үсээ бага зэрэг чийгтэй байхад нь дангаар нь хуйхандаа түрхээд, 20-25 минут байлгаад усаар зайлж, шаардлагатай бол шампуниар угаана. Хуйх бага зэрэг загатнана, ингэж загатнах нь лимон жимс хэдийнээ таны хуйханд үүргээ гүйцэтгээд эхэлсээн гэсний дохио юм. Тиймээс үүнд санаагаа битгий чилээгээрэй. 



2. Оливийн тос
Оливийн тос бол хүний биед хэрэгтэй маш олон аминдэмүүдийг агуулдаг хамгийн хоргүй тос юм. Үсээ угаахаасаа өмнө хуйхандаа тосоо түрхээд 10-15 минут байлгасны дараа халуун алчуураар эсвэл уутан малгайгаар бигнэж өгвөл хагийг мэдэгдэхүйц арилгах үр дүнтэй. Мөн үсээ угаасныхаа дараа болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалтай дэрийг дэрлэж унтаарай.



3. Өндөгний шар
1-2 өндөгний шарыг цагаанаас нь салгаж, бэлдсэн зуурмагаа үсээ хуурай байхад нь хуйхандаа жигд массажлан түрхэнэ. Үүний дараагаар халуун алчуур, аль эсвэл халдаг малгай өмсөж 1 цаг байлгасныхаа дараа өөрт тохирсон шампуниар үсээ хөнгөн угаагаарай. Ингэснээр таны үс урьд өмнөхөөсөө илүү гялалзаж, таны үсэнд дээд зэргийн чийгийг өгөх болно. Хэрвээ таны хуйханд тослог мэдрэмж төрвөл дахин нэг усаар зайлаарай.
 


4. Хагны эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх
Хаг бол нэг ёсондоо хуйхны үхжиж, хуурайшсан арьс тул үсэндээ биш юун түрүүнд үсний уг буюу хуйхандаа тэжээл, чийгийг өгөх хэрэгтэй. Хагны эсрэг шампуниуд нь энгийн шампунийг бодвол илүү их витамин, чийгшлийг агуулж байдаг. Тиймээс хагны эсрэг шампунийг байнга хэрэглэх нь тохиромжгүй. Үүний оронд долоо хоногтоо 2-3 удаа хэрэглээрэй. Будагтай, гэмтэлтэй үсний шампуниуд нь химийн бодисийг илүү ихээр агуулж байдаг тул хуйхыг гэмтээн, улам хуурайшуулах магадлалтай. Эдгээр шампуниудыг юун түрүүнд хагаа арилгасны дараагаар хэрэглэх ннь зүйтэй.
 
- Хагны эсрэг шампунийг үс хуйхандаа жигд түрхэж хөөсрүүлснийхээ дараа, 5 минут байлгаарай. Ингэснээр шампунь таны хуйханд илүү сайн шингэж, үр дүн сайтай байдаг.

- Түүнчлэн үсээ хуурай үед нь байнга самнаж байгаарай. Ингэснээр хуйханд цугларсан тослогийг үсний үзүүр лүү тарааж, үсний тослогийг тэнцвэржүүлэн хаг мэдэгдэхүйц багасдаг ажээ.

- Стрессээс болж бидний сэтгэл тавгүйтэж, улмаар толгойноос хөл хүртэлх бүх өвчний эх үүсвэр болдог. Тиймээс стресстэй үедээ аль болох өөрийгөө хянан тайвшруулж, цэвэр цэнгэг агаар амьсгалан, дуртай номоо унших, дуу сонсох зэргээр өөрийгөө аль болох сэргэг байлгаХ хэрэгтэй. Түүнчлэн хооллох хэв маягаа өөрчлөн, хүнд махан хоолноос аль болох татгалзвал зохино. Чухам үүнээс болж л өөх тос ихдэн, үс тослогтож, хагтдаг юм шүү дээ.



5. Хүүхдийн биеийн тос
Хүүхдийн биеийн тос нь бусад тосыг бодвол химийн найрлага багатай төдийгүй чийгшүүлэх үйлчилгээгээр илүү байдаг. Тиймээс ангижруулагчийн оронд хэрэглэвэл таны үсийг зөөлөн намирсан болгодог байна. Хаг арилгахын тулд долоо хоногтоо дор хаяж 1-2 удаа үсээ угаасныхаа дараа ийнхүү биеийн тосыг хуйхандаа жигд нимгэн түрхэж, халуун алчуураар бигнээд, дараа нь усаар сайн зайлаарай.



6. Хүнсний сода
Үс ихээр хагтаж, загатнасан зарим үед шампунийг содаар орлуулах хэрэгтэй. Халуун бүлээн буцалсан усанд сода хийгээд сайтар уусгасныхаа дараа хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй. Эсвэл лимоны шүүсийг шахаж, содатай холиод түрхсэн ч болно.



7. Ам зайлагч
Танд сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ таны үс хагтаад бүр болохгүй байвал ам зайлагч, гаатай шингэнээр сардаа нэг удаа угаахад гэмгүй. Ингэхдээ нэг стакан усанд жижиг хундагаар дүүрэн ам зайлагч хийгээд хуйхандаа түрхэх хэрэгтэй. Харин зайлах шаардлагагүй.



8. Алимны цуу
Хагас стакан усанд хагас халбага алимны цуу хийгээд сайтар холиод нүүрэндээ хүргэлгүйгээр, маш болгоомжтой хуйхандаа түрхэнэ. 10-15 минут байлгаад усаар сайтар зайлаарай.



9. Аспирин
2 ширхэг Аспирин Ц-г нүнтаглаад, энгийн шампунитайгаа хольж бэлдээрэй. Үсээ угаахдаа шампуниа 2-3 минут түрхэж байлгаад, дараа нь зайлаарай. Энэ аргыг 14 хоногт нэг удаа хэрэглэж болно.



10. Гадил, алимны цуу
Нэг ширхэг том гадилыг 2 жижиг аяга алимны цуутай холин, маск байдлаар бэлдээрэй. Үсээ угаасны дараа үүнийг хуйхандаа түрхээд 15-20 минут байлгана. Дараа нь усаар сайтар зайлаарай. Үүнийг долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.



11. Тараг, ногоон цай
Дэлгүүрээр зарагддаг тараг нь химийн найрлага болон элсэн чихэр, өнгө будаг ихтэй тул төдийлөн үр дүнгээ өгөхгүй. Харин гэрийн аргаар бүрсэн элгэн таргийг, нунтаг ногоон цайтай хольж, хуйх болон үсэндээ түрхэх нь хагийг арилгах, чийгшил өгөх, ургалт түргэсгэх, өнгө оруулан гялалзуулах олон төрлийн шидтэй байдаг. Үүнийг боломжтой бол 3 хоноод нэг удаа хэрэгжүүлээрэй.



12. Жүржийн хальс
Цитрусын төрлийн жимс нь С витамин болон хүчил ихтэй тул хуйхны тослогийг багасгадаг. Тэгэхээр жүржний хальсыг жижиглэж нунтаглаад, лимоны шүүстэй холин хуйхандаа түрхээрэй. 30 минут орчим байлгаж, уутан малгай өмсөөд, дараа нь шампуниар зайлах хэрэгтэй. Үүнийг долоо хоногт 2-3 удаа давтвал үр дүнгээ илүү өгдөг.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()