1
Маргарет Браун (Margaret Brown)
Киноны гол дүр Жекэд тусалж, оройн зоогт өмсөх хослол өгдөг Маргарет Браун бол Титаник хөлөг онгоцны жинхэнэ зорчигч байжээ. Олон нийтийн зүтгэлтэн, сайн үйлсийн идэвхтэн тэрээр хаа явсан газартаа тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг байв. Маргарет хүүхэдтэй яваа бусад зорчигчдыг аврах завинд суухад нь тусалж, өөрөө завинд суухаас татгалзсан ч хүссэнээр нь болоогүй тул завины командлагчтай маргалдсан байдаг.
2
Айда ба Исидор Страус (Ida, Isidore Strauss)
Айда ба Исидор Страус нар киноны төгсгөл хавьцаа хамтдаа живж буй хөлөг онгоцон дотор үлдэж буйгаар гардаг билээ. Тэд бодит амьдрал дээр ч гэсэн ийм шийдвэр гаргасан бөгөөд тухайн үед Айда нөхөртөө "үхэн үхтэл хамтдаа" гэж хэлсэн гэнэ.
3
Эдуард Смит (Edward Smith)
Титаникийн ахмад Эдуард Смит нь 40 жилийн турш далайгаар аялсан туршлагатай нэгэн байсан юм. Тэрээр хөлөг онгоц живж байхад зорчигчдын аюулгүй байдлыг хангахад анхаарч байжээ. Эдуард эцэст нь Титаниктай хамт далайн гүнд живсэн байна.
4
Чарльз Лайтоллер (Charles Lightoller)
Чарльз Лайтоллернь Титаникийн хоёр дахь ахмад байв. Хөлөг онгоц живж эхлэх үед тэрээр хөмөрсөн завийг тэнцвэржүүлэхэд тусалжээ. Чарльз ийнхүү өөрийн далайчны чадвараа ашиглан олон хүний амийг аварсан байна. Тэрээр амьд үлдэж чадсан бөгөөд хожим нь зорчигч тээвэрлэдэг хөлөг онгоцны аюулгүй байдлыг сайжруулах тал дээр томоохон хувь нэмэр оруулсан гэнэ.
5
Уоллес Хартли (Wallace Hartley)
Уоллес Хартли Титаник дээрх хөгжимчдийн ахлах байсан юм. Тэрээр хамтлагаа удирдан зорчигчдыг тайвшруулахын тулд хөгжим тоглосоор байсан бөгөөд яг л кинон дээр гардаг шигээ далайд живсэн аж.
6
Хурандаа Арчибальд Грейси (Colonel Archibald Gracie)
Хурандаа Арчибальд Грейси Титаникаас амьд үлдэж чадсан бөгөөд хожим нь энэ тухай ном бичиж үлдээжээ. Тэрхүү номын ачаар түүхчид хөлөг онгоц сүйрэх үед яг юу болсон болохыг мэдэж авсан юм.
7
Уильям Мердок (William Murdoch)
Уильям Мердок нь тухайн үедээ 16 жилийн туршлагатай далайчин байсан бөгөөд Титаник хөлгийн ахмадын туслахаар ажиллаж байжээ. Осол болдог өдөр тэрээр хөлөгт хянагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг мөсөн уул урд байгааг зарласнаас хойш ердөө 37 секундын дараа хөлөг мөсөн уултай мөргөлдсөн байдаг.
Харин кинонд түүний дүрийг харлуулсан нь түүний төрөл төрөгсдийн дургүйцлыг хүргэсэн бөгөөд хожим кино багийнхан Уильям Мердокийн төрсөн нутагт очиж, түүний нэрээр буяны үйл ажиллагаа явуулж, төрөл төрөгсдөөс нь уучлалт хүсчээ.
8
Томас Эндрюс (Thomas Andrews)
Томас Эндрюс нь Титаник хөлгийн зураг төслийг гаргасан бөгөөд хөлгийн анхны аялалд өөрийн биеэр оролцож, хөлөгт асуудал байгаа эсэхийг шалгахаар явж байжээ. Мөн хөлөг онгоц мөсөн уулыг мөргөх үед хөлөг онгоц живэх нь гарцаагүй гэдгийг мэдсэн анхны хүмүүсийн нэг нь тэр байв.
Ийнхүү тэрээр зорчигчдыг аврах завинд яаралтай суухыг уриалж, далай руу ширээ шидэж, усанд унасан хүмүүст аврах хантааз тарааж байжээ.