Бидний мэдэхгүй Солонгос орон

Дэлхий нийтэд урлаг соёл, спорт болон, техник технологийн дэвшлээр тэргүүлэгч Өмнөд Солонгос улс нь нэгэн үе ядуу буурай гэгдэж байсан боловч хэдхэн жилийн дотор эдийн засгаа гайхалтай өргөжүүлэн тэлж, томоохон улс болон хөгжсөн байдаг. Бид бүгд тус улсын ёс заншил, өдөр тутмын амьдралын талаар олон ангит киногоос нь харж, мэдээлэл авдаг билээ. Гэтэл тус орны өдөр тутмын амьдралд бас хүмүүсийн мэдээд байдаггүй хачин жигтэй зүйлс бий гэдгийг та бүхэнд дуулгаж байна. 

Бидний мэдэхгүй Солонгос орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ижил хүйсийн хүмүүс

Өмнөд Солонгост эрэгтэй хүмүүс бие биедээ хүрч, халуун дотно харилцахыг барагтай бол тоодоггүй. Энэ нь байх л нэг үзэгдэл мэт байдаг нь хачирхалтай. Ерөнхийдөө бол найз нөхдийн баталгаа гэж хэлж ч болно. Гудамжаар хөтлөлцөн алхах, мөрийг нь налан, тэврэх гэхчлэн ойр дотно харагдах эрчүүд ямар ч асуудалгүй. Харин манай оронд ийн явах залуусыг харвал бүгд л шивнэлдэн, ижил хүйстэн гэхчлэн гадуурхаж харьцдаг шүү дээ. Гэхдээ Өмнөд Солонгост бол энэ нь эсрэгээрээ үйлчилдэг юм. Дотно харагдах залуусыг хүмүүс өндрөөр үнэлж, жинхэнэ найзууд гэх эерэг талаас нь магтан урамшүүлдаг аж.

Ижил хүйсийн хүмүүс

2 Хойд Солонгосын талаарх бодол

Хүн бүр л Хойд болон Өмнөд Солонгос улсуудын харилцаа төвөгтэй, бие биедээ өш санасан хэмээн үздэг. Учир нь Солонгос улс хоёр хуваагдсанаас хойш үргэлж л сөргөлдөж, Хойд Солонгос Өмнөд Солонгос руу сүрдүүлсэн захидал илгээж, тагнуул явуулж, халдах гэж удаа дараа оролдсон зэрэг үйлдлүүдээс улбаатай. Гэхдээ өдгөө тус байдал өөрчлөгдсөн байдаг. Өмнөд Солонгос улсын иргэд болоод улс төр нь Хойд Солонгосыг тэгтлээ үзэн ядаж, өс санаж явдаггүй аж. Хэдийгээр Хойд Солонгос улс тэднийг үргэлж ажин байдаг боловч энэ бүгдийг үл тоон зүгээр л мартахаар шийдсэн гэдэг. Тэр ч бүү хэл шинэ харилцаа тогтооход бэлэн гэдгээ хүртэл зарласан байдаг юм.

Хойд Солонгосын талаарх бодол

3 Дуу чимээ ихтэй

Дэлхийн бусад улс орнуудад хэн нэгэн хэтэрхий их дуу чимээ гаргаж, хөршүүддээ төвөг удвал, тэр дор нь цагдаа нарт баривчлуулан, хуулийн хариуцлага тооцуулдаг. Цаашлаад шоронд ч орж мэднэ. Харин Солонгос улсад энэ нь огтхон ч асуудал биш. Та “Girls Generation” хамтлагийн дууг чих дүлийрэм чангаар тавин, дагаж дуулж байвал хөршүүд тань зүгээр л инээгээд өнгөрнө. Гудамжинд бараагаа зарах гэсэн наймаачид чанга яригч ашиглан, орилж хашгирч байдаг аж. Тэр ч бүү хэл шинээр нээгдсэн дэлгүүр, ресторан зэрэг нь том гээчийн чанга яригч байршуулан, хэдэн охид бүжиглүүлж олны анхаарлыг татах гэж оролддог байна. Иймд тус улсад оршин суудаг хүмүүс эдгээр асуудалтай эвлэрч, чихээ бөглөн амьдрахаас өөр аргагүй аж.

Дуу чимээ ихтэй

4 Эрүүл мэндийн салбар

Мэдээж тус улсын эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хөгжсөн бөгөөд ямар ч хүнийг эрүүл болгох чансаатай, чадалтай гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ нэгэн хачирхалтай тогтсон дүрэмтэй аж. Угтаа бол өвчтний хувийн мэдээллийг бусдад мэдэгдэж, тараахыг хориглодог байлтай. Харин Өмнөд Солонгос улсад эсрэгээрээ төдийгүй тухайн хүний дотны хүмүүс, ажлын хамтрагчид зэрэгт нь мэдээллийг дэлгэрэнгүй өгдөг юм. Жишээлбэл та ажилд орсон тохиолдолд таны эрүүл мэндийн мэдээллийг захирал тань үргэлж хянаж, өөртөө хадгалж байх аж. Энэ нь тухайн ажилтны цаашид дэвших, буурах магадлал зэргийг бодолцож үзэхэд чухал нөлөө үзүүлдэг билээ.

Эрүүл мэндийн салбар

5 Биеэ үнэлэлт

Өмнөд Солонгос улсад биеэ үнэлэлтийг хуулиар хориглодог боловч хараа хяналтандаа байлгаж чаддаггүй юм. Тус улсад маш их биеэ үнэлэгчид оршин суудаг бөгөөд нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тэд өөрсдийн үйл ажиллааг далдалж, дэлгүүр, кафе гэх нэрийн дор охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг төдийгүй үүгээр үйлчлүүлэх хүмүүс бишгүй байдаг билээ. Хэдийгээр Өмнөд Солонгос улсын засгийн газар биеэ үнэлэлттэй хатуу тэмцэж байгаа боловч үр дүнгээ бүрэн гүйцэд өгөөгүй л байгаа юм.

Биеэ үнэлэлт

6 Гадаад төрх чухал

Гоо сайхны хагалгаа өндөр түвшинд хүрсэн тус улсын иргэдийн ихэнхи хувь нь ямар нэгэн байдлаар нүүрэндээ мэс хүргэсэн байдаг билээ. Тэд бусдыг мэдлэгийн цар хүрээ, яриа зэргээс илүүтэй гадаад үзэмж, өмсөж зүүснээр нь дүгнэдэг юм. Тиймдээ ч бүгд л өөрийн итгэлээ нэмэгдүүлж, бусдад үнэлэгдэхийн тулд царай төрхөө өөрчилж, төгс гэх хэмжээнд очдог байна. Дуучин, жүжигчин гэх зэрэг олны танил хүмүүс ч мөн хүйс ялгалгүй бүгд л их бага хэмжээгээр гоо сайхны мэс засалд орсон байдаг билээ. Шүтэн бишрэгчид нь тэдний авьяас чадвараас илүү царайлаг төрхөнд нь дуртай байдаг нь нууц биш юм.

Гадаад төрх чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()