Хувцас угаахад гаргадаг алдаанууд

Бидний амьдралынхаа туршид хэр их угаалга үйлддэг бол? Магадгүй зөвхөн үүнд л амьдралынхаа маш их цаг завыг зориулдаг байх. Гэхдээ таны алтан цаг завыг үрж байгаа зүйлээ хийсэн шиг хийх хэрэгтэй шүү дээ. Хувцасны чанар өмсөлтөөс бус угаалтаас хэмээх үгийг санаарай!

Хувцас угаахад гаргадаг алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцсаа буруу угаадаг

Юун түрүүнд хувцсыг угаахдаа өнгө, будаг гарах үгүйгээр нь сайтар ангилж, ялгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хувцасны өнгө гандах, будаг орох аюултай. Мөн сунадаг материалтай хувцсыг сеткэн тор, эсвэл өмсдөггүй шилэн тиркондоо хийгээд угаагаарай. 

Мөн бид үргэлж, угаалгын бодисоо буруу хэсэгт хийх, эсвэл бүр тараан хийдэг. Автомат угаалгын машины угаалгын нунтаг хийх тасалгааны эхэнд хуурай угаалгын нунтаг, харин дараагийн хэсэгт шингэн уусмалыг хийх нь зохилтой.

Хувцсаа буруу угаадаг

2 Хэтэрхий их угаалгын нунтаг хийдэг

Маш олон хүн их угаалгын нунтаг их хийх тусам хувцасны өнгө сэргэдэг хэмээн андуу боддог. Энэ нь эсрэгээрээ хувцасны эдэлгээнд асар сөргөөр нөлөөлж, материалын чанарыг муутгадаг байна.

Мөн хувцсаа угаалгын машинд хийхдээ цахилгаан, товчийг бүрэн татаж, товчлон угааж байх хэрэгтэй. Ингэснээр цахилгаан гажих, гацах, товчны нүх сунах гэх мэт элдэв асуудал гарахгүй юм. 

Хэтэрхий их угаалгын нунтаг хийдэг

3 Дотуур хувцас угаах

Хувцсандаа хэт их цайруулагч хийх ч буруу юм шүү. Тэрчлэн дотуур хувцас, хөхний даруулга, усны хувцсыг бусад хувцастай хольж угаахгүй байх нь эрүүл ахуйд тустай. Мөн аль болох хүйтэн бүлээн усаар гараараа угааж, сул базаж хатаагаарай.

Хувцасны даацыг хэтрүүлэн, хэт их хувцсыг чихэж угаах нь машиныг эвдэх, мөн хувцасны хирийг дутуу арилгах талтай. 

Дотуур хувцас угаах

4 Сайтар цэвэрлэх хэрэгтэй

Угаалгын машины шүүлтүүр, сеткийг угаалга бүрийн дараа цэвэрлэж байх нь дараа дараагийн угаалгыг цэмцгэр болгож, чанарыг сайжруулдаг.

Мөн хувцсаа угаахаас өмнө халаасанд нь ариун цэврийн цаас, амны цаас байгаа эсэхийг нягтлаарай. 

Сайтар цэвэрлэх хэрэгтэй

5 Олон өнгө холих хэрэггүй

Нэг удаагийн угаалтад аль болох өнгө дагуу цөөн хувцсыг хийж угаагаарай. Энэ нь тэдний чанар болон, хир буртгийг сайн цэвэрлэдэг.

Мөн элдэв бодис шингэн туршиж үзэхээсээ өмнө, хувцасны заавар, зориулалт хэрэглээг сайтар хянаарай!

Олон өнгө холих хэрэггүй

6 Үнэтэй, найрлага ихтэй угаалгын нунтаг

Хүмүүс заримдаа аль болох хүчтэй, чанартай угаалгын нунтаг авахыг зорьдог. Гэвч тэдгээрийг зориулалтын дагуу ашиглаж, хэмжээг тааруулахгүй бол хувцсыг маш ихээр гэмтээж, өнгө алдуулдаг тул анхаарахад гэмгүй юм.

Үнэтэй, найрлага ихтэй угаалгын нунтаг

7 Үргэлж цэмцгэр

Та арай хувцсаа угааснаар угаалгын машин цэвэрлэгддэг хэмээн андуу боддог юм биш биз? Та угаалгын машинаа 7 хоног тутам сайтар угааж байх нь түүний эдэлгээ чанар болон, угаалтад нөлөөлдөг. Иймийн тулд дотор талд нь бага зэрэг угаалгын нунтаг, тал лимоны шүүсийг угаалгын машины талаас илүү усанд хийж, эргүүлээрэй.  

Үргэлж цэмцгэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()