Ази бүсгүйчүүд яагаад хамгийн дур булаам байдаг вэ?

Хамгийн халуухан бүсгүйчүүд хаана байдаг вэ? гэх асуултанд мэдээж хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Европ, Ази, Монголд, гэрт минь байгаа гэхчлэн хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх нь тодорхой. Харин Ази бүсгүйчүүдийг хамгийн халуухан гэж нэрлэдэг бөгөөд яагаад ингэж нэрлэх болсон шалтгаануудыг нь дурдахаар шийдлээ. Ингээд хамтдаа чухам юуны учир Ази бүсгүйчүүдийг хамгийн халуухан гэх болсныг мэдэж авцгаая. 

Ази бүсгүйчүүд яагаад хамгийн дур булаам байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэрэл мэдрэхүйг өдөөх чадвартай

Тэдний цэвэрхэн царай, даруу зан, өхөөрдөм төрх нь эрчүүдийн сэтгэлийг соронзон мэт татаж, сэрэл мэдрэхүйг нь өдөөж байдаг аж. Юу хүсээд байгаа нь тодорхойгүй нууцлаг байдал нь эрчүүдийг галзууруулах дөхдөг төдийгүй зөөлөн алгуур хөдөлгөөн, үг хэл яриа зэргийг нь урлагийн бүтээлтэй харьцуулж ярьдаг гэнэ. 

Сэрэл мэдрэхүйг өдөөх чадвартай

2 Сайн гэрийн эзэгтэй

Гадаад гоо үзэсгэлэн бол зуурдынх харин дотоод гоо үзэсгэлэн бол үүрдийнх гэсэн үг байдаг. Үүнтэй утга ижил эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй, хүүхдийн сайн ээж байхдаа хамгийн дур булаам, халуухан харагддаг юм. Ази бүсгүйчүүд бусад улс орны бүсгүйчүүдийг бодвол сайн гэрийн эзэгтэй байж чаддаг бөгөөд хань ижил, үр хүүхдээ халамжилж, үргэлж өөрөөсөө илүүтэй тэднийгээ гэж, хатан ухаанаар амьдралаа авч явдаг билээ. Тэдний энэхүү ухаалаг байдал, гайхалтай чанар нь гоо үзэсгэлэнг нь илүүтэй тодотгодог юм. 

Сайн гэрийн эзэгтэй

3 Ухаалаг

Нинжин зөөлөн сэтгэлтэй Ази бүсгүйчүүд ухаанаар өөрийгөө чимж, эрдэм мэдлэгээр биеэ гоёдог. Тэд эр нөхрөө хүндэлдэг бөгөөд өөдөөс нь сөргөлдөж, хэрүүл маргаан хийхийг төдийлэн сайшаадаггүй нь давуу тал болдог аж. Мэдээж эрчүүдэд өөдөөс нь маргалдаж, зөрүүдлэх бүсгүйгээс илүүтэй ухаан, тэвчээр заах уужуу тайван нэгэн таалагдах байх нь гарцаагүй билээ. 

Ухаалаг

4 Эелдэг даруу зан

Эелдэг даруу, ичимхий гэж хэлж болохуйц тэдний зөөлөн энэрэнгүй байдал нь гадаад төрх байдлаас нь илүүтэй хэн гэдгийг тодотгож өгдөг. Заавал гоолиг сайхан биетэй, том өгзөг, хөхтэй бүсгүйг халуухан гэж нэрлэхгүй бөгөөд зан чанар, гаргаж байгаа үйлдэл нь Ази бүсгүйчүүдийг халуухан, дур булаам болгодог юм. Мэдээж Европын орны бүсгүйчүүд өгзөг томтой, зузаан уруултай, том нүдтэй, өндөр гэхлэн эрчүүдийн хүсэл болсон бүх зүйлсийг өөртөө цогцлоосон байдаг боловч эмэгтэй хүний эрхэм нандин чанар, зөөлөн дулаан байдал нь дутагдсан байдаг аж. 

Эелдэг даруу зан

5 Хайртдаа үнэнч

Европ бүсгүйчүүдийн тухайд гэр бүл, амраг хайртдаа тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаггүй. Харин Ази бүсгүйчүүд тэднээс тэс өөр юм. Тэдний хувьд хамгийн том байр суурийг гэр бүл, ээж аав болон хайрт нь эзэлдэг бөгөөд нэг хүнд зүрх сэтгэлээ өгсөн бол түүндээ үүрд үнэнч байж чаддаг билээ. Энэхүү чанар нь тэднийг улам бүр гайхалтай, хайр татам болгож өөрчилдөг байна. 

Хайртдаа үнэнч

6 Романтик

Романтик байдал нь эмэгтэй хүнийг чимэх хамгийн сайхан гоёл байдаг гэхэд хилсдэхгүй. Ази бүсгүйчүүд дэлхийн хамгийн романтик хүмүүс байдаг төдийгүй тэдний өхөөрдөм зан, эгдүүтэй байдал, эрх ааш зэрэг нь улам бүр халуухан болгож, эрчүүдийн анхаарлыг татаж, хайрыг нь төрүүлдэг юм. 

Романтик

7 Өв соёлоо дээдэлдэг

Үндэсний хувцас өмссөн бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Улс эх орны оршин тогтнох гол үндэс болсон өв соёл, уламжлалаа дээдэлж, хүндлэн үеийн үед дагаж мөрдөж явах бүсгүйчүүд гоё сайхан харагддаг байна. Ази тивийн улс орнууд түүхээ дээдэлж, үндэсний хувцсаараа гоёхдоо хамгийн дур булаам халуухан харагдаж байдаг хэмээн гадны сайтууд онцолж, хүмүүс ч үүнтэй нь санал нийлдэг аж. 

Өв соёлоо дээдэлдэг

8 Өхөөрдөм

Ази бүсгүй гэж хэлэх төдийд хүн бүрт өхөөрдөм, эрх дүр төрх санаанд буудаг. Харин тэдний энэхүү байдал, бусдаас ялгарах онцлог нь дур булаам болгодог гэнэ. Эрчүүд үргэлж сонин содон зүйлсэд татагдаж, ухаан алдатлаа дурлаж байдаг тул тэдний онцлог болсон өхөөрдөм байдал нь сэтгэлийг эзэмдэж, зүрхийг догдлуулдаг байна. 

Өхөөрдөм

9 Мэдрэмжтэй

Хэрхэн хувцаслах, өөрийгөө яаж халуухан харагдуулах вэ гэдгээ тэд хэнээр ч хэлүүлэхгүй тун сайн мэднэ. Өөрийн өө сэвээ маш сайн нууж, давуу талаа ил болгох чадвар нь төгс төдийгүй царай төрх, бие хаа, биеэ авч яваа байдал гэхчлэн бүх зүйлээрээ өөрийгөө халуухан болохыг нотолж байдаг аж. 

Мэдрэмжтэй

10 Авсаархан

Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэтэй гэгчээр хөнгөн авсаархан Ази бүсгүйчүүд эрчүүдийн сэтгэл зүрхийг хөдөлгөж чаддаг юм. 

Авсаархан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()