3 метр матартай тулалдсан хүү амьд гарчээ

2014-08-15, 21:23
23,873
9 настай хүү 180 гаруй кг жинтэй, 3 метр орчим урт матартай тэмцэн амьд гарч чадсан байна. Одоо түүний нуруунаас гаргаж авсан асар том шүд, олон тооны шарх нь хэвлээр явагчтай тулалдсаныг нотолж байгаа юм.
3 метр матартай тулалдсан хүү амьд гарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Флорида мужийн эмнэлэгийн орон дээр хэвтэж буй Жеймс Барни (James Barney Jr) хэмээх 9 настай хүү Тохопикалига (Tohopekaliga) нууран дээр түүнд юу тохиолдсоныг сэтгүүлчдэд тайванаар тодорхой ярьж байна.

Хүүгийн үгээр бол, зуны халуун өдөр тэрээр нуурын ойролцоо дугуйгаа тавиад, усанд орохыг хориглосон тэмдэг байсан ч, хүйтэн ус руу шумбан оржээ. Тун удалгүй Жеймс түүний хөлөнд хэн нэгний “гар” хүрэх шиг болохоор нь нэг нь тоглож байна гэж бодсон байна.

www.caak.mn

“Болсон явдал намайг цочирдуулсан. Эхлээд би хэн нэгнийг тоглож байна гэж бодоод үнэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Түүнийг барихаар бөхийтөл гарт том шүдтэй эрүү тэмтрэгдсэн. Ийм тохиолдолд яахаа би мэдэхгүй, матрыг хэдэн удаа цохисон, дараа нь хамаг хүчээ шавхан түүний амыг аль болох удаан нээлттэй байлгах гэж хичээсэн.”-хэмээн Барни ярьжээ.

“Хүү тийм байдалтайгаар махчин амьтны эрүүг нилээд удаан барин тэр хооронд түүнээс бултаж амжсан бөгөөд дараа нь эрэг рүү сэлсэн байна.” -гэж Mail Online бичжээ.

Уснаас намайг матар хазчихлаа гэж хашгирах хүү сэлэн гарч ирсэн, түүний ард 3 метр орчим матар байхыг харсан гэж эрэг дээр байсан хүмүүс мэдээлжээ.

www.caak.mn

“Түүнээс 1,5 метр орчим зайд маш том матар байсан. Уйлж хашгирах хүү эрэг дээр гарч ирэхэд, бид түүний нуруу матарт хазуулсан мөр дүүрэн байхыг харсан. Бусад маань хүүд туслахаар ухасхийж, харин би 911 рүү яаран залгасан.” -хэмээн эрэг дээр байсан гэрч ярьжээ.

Эмнэлэгт Жеймсийн нуруунаас матрын шүдийг гаргаж авсан бөгөөд хазуулсан шарх, шалбархайг цэвэрлэн ариутгаж 30 оёо тавьсан байна. Эмч нарын нуруунаас нь авсан матрын шүд 9 настай хүүг баярлуулсан бөгөөд түүгээр дурсгалын зүйл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

www.caak.mn

“Надад түүний шүд байгаа, би түүгээр найзууддаа харуулах зүүлт хийх гэж байгаа” -гэж бяцхан өвчтөн маань сайрхсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()