Инстаграм дээр 1.7 сая дагагчтай, 14 настай Бразил охины "карьерыг" ээж нь үгүй хийжээ

Орчин цагийн интернет сүлжээ нийт хүн төрөлхтний дунд дөнгөж бие хүн болж төлөвшин тогтох гэж байгаа өсвөр насны хүүхдүүдэд хамгийн том нөлөө үзүүлдэг гэдгийг томчууд бараг л анзаардаггүй. Харин Фернанда Роха Каннер (Fernanda Rocha Kanner) хэмээх Бразил ээж үүнд маш онцгой анхаарал хандуулснаараа дэлхийн олон сая эцэг эхчүүдийн анхаарлыг татсан байна. Тэрээр инстаграм, тикток хуудсандаа бараг 2 сая гаруй дагагчтай 14 настай охиныхоо цахим хаягуудыг устгажээ.

Инстаграм дээр 1.7 сая дагагчтай, 14 настай Бразил охины "карьерыг" ээж нь үгүй хийжээ

Цахим орчинд Нина Риос хэрэглэгчийн нэрээр олонд танигдсан Валентина хэмээх 14 настай блоггер охин инстаграм, тикток сүлжээнд бараг 2 сая гаруй дагагчтай байжээ.

Валентина багадаа

Харин түүний ээж Фернанда Каннер охиноо онлайн ертөнц дэх хүмүүсийн сэтгэгдлээр дүгнүүлэхийг хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэж үзсэн учир бүх цахим хаягийг нь хаасан байна. 

Ээжийн хамт

Тэрээр энэ үйлдлээ интернет сүлжээний хэрэглээ гэдэг насанд хүрсэн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ч дордуулж, сэтгэлээр унах шалтгаан болдог учраас охиноо өсвөр насны эмзэг үеэ хэн нэгэн үл таних хүний хорон муухай үгнээс болж шаналж өнгөрүүлэхийг хүсээгүй гэж тайлбарласан байв. 

Үүнээс гадна олон мянган хүмүүсийн үгээр өөрийгөө үнэлсэн, гадаад төрх, харагдах байдлын магтаалын үгээр тэжээгдсэн "онлайн дүр" болгохоос зайлсхийж ийнхүү охиноо цахим ертөнцөөс зай бариулахаар болсон гэнэ.

Ээжийнхээ энэ шийдвэрийг охин эхэндээ эрс эсэргүүцэж, дургүй хүлээж авсан боловч одоо олон нийтийн сүлжээгүй амьдралдаа дассан бөгөөд тун удахгүй ахтайгаа хамт Швейцар луу аялж, тэндээ суралцахаар төлөвлөж байгаа гэдгийг Фернанда инстаграм хуудсандаа дурдсан байлаа.

Фернанда мөн "Валентинагийн цахим хуудсанд бараг 2 сая дагагч түүний үг, үйлдэл бүрийг дэлгэцийн цаанаас ажиглаж байсны дээр маш олон фен клубууд нээгдсэн байсан.

 

Хэдийгээр энэ бүхэн өхөөрдөм хөөрхөн байж болох ч өсвөр насны хүүхдэд өөрийнхөө хүсэл сонирхол, зорилгыг олж нээхэд нь саад болж байна." хэмээжээ. 

Тэрээр охиноо цаг минут тутамд цахим сүлжээн дэх сэтгэгдлүүдээ шалгаж, нэгэн хэвийн олон зуун селфи зураг авч, сургуультай амьтан шиг бүжиглэж, Хятадад үйлдвэрлэсэн чанаргүй хувцас сурталчлахыг нь харахыг хүсээгүй гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • Зочин 66.181.182.82 2021-08-09, 09:18 ×
    Nadan turshaa amidralaa zalguulah metgejilee uuriin husel sonirholoo zuv olj chadna gedeg hamgiin chuhal asuudal
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 66.181.182.82 2021-08-09, 09:17 ×
    insta esvel fb page nasan turshid bhgui l bolovuu
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 66.181.182.82 2021-08-09, 09:16 ×
    Zuv zuil hiijee
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.55.188.37 2021-08-08, 21:31 ×
    ene door setgegdel uldeesen humuust hlhd eej hun l ym bl ohiniho husel sonirhlyg n dmjih ystoi!@
    10 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.9.46.239 2021-08-08, 14:33 ×
    Gehdee uasa amidral ym cin surug humuus garch irne shdee Ted naraas ni zugtaagaad bvl harin ch niigemteigee zohitsohgu ym bishuu Iim olon dagagchtai boltol ni yu hiigeegun bj genet uhaan orood Barag iluu handalt avah gej sensats tariad bgn bishuu
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 121.173.189.65 2021-08-08, 07:36 ×
    Үнэхээр хортой гэж бодож байсан юм бол 2сая дагагчтай болтол нь юу хийж байсан ээж вэ 2сая дагагч 1 өдөр юмуу 1 саын ажил биш шүү дээ
    8 Хариулах (3)
    /1000
    • 202.55.188.91 2021-08-08, 15:03 ×
      Tiime 1hongin dotor 2m followersto blhq gxde 1sarin dotor blmjto zuil (213 million ) hun amta uls shu dee. Odrt baga bagaar nmgdhin hereer haters ihseed eej ni ustagsn bh hrnc baga deer ni ustagsn bnshde. Ym l bol shuumjleh gd bddg znga bolimoor ym!
      2
    • 203.91.115.56 2021-08-08, 18:44 ×
      Uuriiguu l hicheee iluu.Medrel muutai mal ve.Ene hugatsaand aajim aajmaar yvagdqj vga zuil malaa
      1
    • . 103.26.193.243 2021-08-09, 14:07 ×
      ghde yumyg avh geehyn uhaanr harj sn talyg olj harj bgare gj husy
      0
    • Бусад сэтгэгдэл (3)
  • Зочин 66.181.161.75 2021-08-07, 19:56 ×
    Uneheer gaihaltai eej ohin hoyr ymaa
    7 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 66.181.184.159 2021-08-06, 17:37 ×
    ЭЭЖ НЬ МУНДАГ ЭМЭГТЭЙ
    15 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 176.54.15.174 2021-08-06, 17:36 ×
    Zov zov
    16 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 59.153.115.127 2021-08-06, 16:55 ×
    Ohin n huurhun ymaa.
    6 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 82.23.254.125 2021-08-06, 15:54 ×
    Yostoi uhaantai mundag eej baina daa.
    13 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Baagii 49.0.137.33 2021-08-06, 15:38 ×
    Zuv . Bi ch bas tegne
    14 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)