Дэлхийн хамгийн шилдэг байлдааны нисдэг тэргүүд

Цэргийн зэвсэг техник улам боловсронгуй болж байгаатай холбоотойгоор агаараас цохилт өгдөг цэрэг дайны зориулалттай нисдэг тэргүүдийг ч төрөл бүрийн загвартай үйлдвэрлэх болжээ. Өнөөдөр дэлхий дахинаа өргөн тархсан 30 гаруй  загварын цэргийн нисдэг тэрэг байна. “Агаарын танк” гэгддэг хамгийн хүчирхэг 10 нисдэг тэргийг танд танилцуулъя. 

Дэлхийн хамгийн шилдэг байлдааны нисдэг тэргүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Ми-28"

"Ми-28" нисдэг тэрэг өдгөө хамгийн тэргүүний, орчин үеийн байлдааны техник хэрэгслийн тоонд орж байна. Үүнийг 2013 оноос боловсруулж, байлдааны ажиллагааны гол төвд үүрэг гүйцэтгэхээр тооцож үйлдвэрлэжээ. Зэвсэглэл маш сайтай болохоор гадаадын цохилтын нисдэг тэргүүдэд тийм ч хялбар дийлдэхгүй аж. Зөвхөн нисэх онгоц л гүйцэтгэж чадах тийм нислэгийн хувилбаруудыг ч "Ми-28" хийж чадна.

"Ми-28"

9 "Bell AH-1Z Viper"

Америкийн инженерүүд домогт "Bell AH-1 Super Cobra" бааз дээр бүтээсэн АНУ-ын орчин үеийн нисдэг тэрэг нь "Bell AH-1Z Viper" юм. Өөрийнхөө өмнө үеийн загваруудаас техникийн хувьд хол тасарсан нисэх төхөөрөмж. Юун түрүүнд хөдөлгүүр, зэвсэглэлийг нь сайжруулсан байна. Цаг агаарын таагүй нөхцөлд ч байлдааны үүрэг маш сайн гүйцэтгэж чадах чадвартай.

"Bell AH-1Z Viper"

8 "Eurocopter Tiger"

Герман, Франц улс хамтран үйлдвэрлэсэн энэ нисдэг тэргийг эдгээр орноос гадна Австрали, Испанийн цэргийн нисэх хүчин ашигладаг. Нисдэг тэргийг бүтээхэд орчин үеийн хамгийн хөнгөн нийлмэл материалууд ашигласан гэдэг. Дунд жингийн нисдэг тэрэгт тооцогдоно.

"Eurocopter Tiger"

7 "CAIC WZ-10"

Цэргийн шинжээчид Хятадын "CAIC WZ-10" нисдэг тэргийг маш сайн гэж үнэлдэг. Ер нь галын хүчээрээ манай гаригийн хамгийн шилдэг нисдэг тэргийн нэгд тооцогддог. Хятадын инженерүүд энэ техникийн төслийг хийхдээ дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн шилдэг нисдэг тэргүүдийг судалсан гэдэг. Оросын Камовын нэрэмжит нисдэг тэрэгний зохион бүтээх товчооны ажлуудаас ч ашигласан байна. Харин хөдөлгүүрийг нь АНУ-аас худалдаж авчээ. Харамсалтай нь хөдөлгүүрийн үйлдвэрлэгч компани нь Хятад улстай хамтарч ажиллаж байгаагаа Пентагонд мэдэгдээгүй нь томоохон дуулианы эхийг тавьж байсан юм.

"CAIC WZ-10"

6 "Denel AH-2 Rooivalk"

Өмнөд Африкийн бүгд найрамдах улс энэ нисдэг тэргийг 1999 оноос зэвсэгт хүчиндээ ашиглаж байгаа аж. Цохилтын үүрэгтэй ч маш уян хатан, байлдааны ямар ч даалгавар, ялангуяа тагнуул, эрэл хайгуулын үүрэг маш сайн гүйцэтгэнэ.

"Denel AH-2 Rooivalk"

5 "Agusta A129 Mangusta"

Баруун Европын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, агаараас цохилт өгөх зориулалттай анхны энэ нисдэг тэргийг  Италид угсарчээ. Уг нисдэг тэрэг агаарт гармагцаа л орчин үеийн байлдааны шилдэг машины тоонд багтаж чадсан. Африкт болсон байлдааны ажиллагаанд оролцож, НҮБ-ын “цэнхэр дуулгатан"-уудтай энхийг сахиулах ажиллагаанд явж байсан.

"Agusta A129 Mangusta"

4 "AH-64D Longbow Apache"

Өнгөрсөн зууны 80-аад онд энэ нисдэг тэрэг АНУ-ын зэвсэгт хүчний цохилтын гол техник байж цэргийн хэд хэдэн мөргөлдөөнд оролцож өөрийгөө таниулсан байлаа. Цаг агаарын ямар ч нөхцөлд бага өндөрт маш сайн нисдэг тэрэг юм. Янз бүрийн хувилбараар уян хатан үйлдэл хийхээс гадна шөнийн нислэгт маш тохиромжтой.

"AH-64D Longbow Apache"

3 "Harbin Z-19"

Хятадын өөрсдөө үйлдвэрлэж зэвсэгт хүчиндээ нийлүүлсэн ер бусын уян хатан хөдөлгөөнтэй байлдааны техник. Ямар ч нөхцөлд тагнуулын үүрэг гүйцэтгэх зориулалтаар үйлдвэрлэсэн болохоор "Harbin Z-19" маш хөнгөн хийцтэйн дээр гадна биеийг нь “үл үзэгдэгч” технологиор хийсэн байна.

"Harbin Z-19"

2 "HAL Light Combat Helicopter"

Энэтхэгт үйлдвэрлэсэн энэ нисдэг тэрэг үзүүлэлтээрээ жинхэнэ гайхуулдаг техник. Өндөр уулын бүсэд үүрэг гүйцэтгэх зориулалтаар үйлдвэрлэсэн бөгөөд нисэх өндөр нь 6500 метр.

"HAL Light Combat Helicopter"

1 "Ми-24"

Зөвлөлтийн үеийн бахархал болсон жинхэнэ "нисдэг танк". 1991 оноос шинэ "Ми-24" хүний гараар бүтээсэн гэхэд хамгийн төгөлдөржсөн, дэлхийн хамгийн аюултай аймшигтай техник хэрэгсэлд тооцогдож байна. "Ми-24"-ийг өнөөдөр дэлхийн 50 гаруй улс зэвсэгт хүчиндээ ашигладаг гэнэ. Нийтдээ 3500 ширхэг үйлдвэрлэсэн нь өдгөө агаараас цохилт өгөх зориулалттай нисдэг тэрэг үйлдвэрлэлд дээд амжилт хэвээр байна.

"Ми-24"

Бонус: "AH-64E Apache Guardian"

Америкийн "Apache Guardian" нисдэг тэргийг өнөө цагийн хамгийн өндөр технологиор бүтээсэн "нисдэг машин" гэж хэлж болно. Түүнийг шинээр бүтээгээгүй, "AH-64D Block III" нисдэг тэрэгний ихэнхийг нь шинэчлэн үйлдвэрлэжээ. Хөдөлгүүрийг нь гэхэд л илүү хүчтэй болгож “Страж”-аас илүү болгосон болохоор "Apache Guardian" ямар ч командыг асар хурдан гүйцэтгэнэ.

Бонус: "AH-64E Apache Guardian"

"Ка-52"

Оросын олон зориулалтын, агаараас цохилт өгөх энэ нисдэг тэрэг Америкийн "AH-64E" нисдэг тэрэгтэй эн зэрэгцэнэ. Мөн л дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтдаг орчин үеийн хамгийн аймшигтай нисдэг тэрэгнүүдийн тоонд орно.

"Ка-52"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()