Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

Хүн төрөлхтөний ялгаруулж буй хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал явагдаж байгаагийн үндсэн шалтгаан билээ. Дэлхийн дулаарлаас үүдсэн сүйрэл гамшгууд улам бүр ноцтой, аюултай болсоор байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-н мэдээлснээр, 2050 он хүртэл энэ хэвээрээ үргэлжилсээр байвал, хүлэмжийн хийн ялгарал 130 хувьд хүрэх төлөвтэй байна. Эдгээр бохирдол ихтэй улс орнууд хийн ялгарлыг багасгах үүрэгтэйгээ ойлгож байгаа мэт хэдий ч "Киотогийн протокол" зэрэг гэрээ хэлэлцээрээс бусдаар хийсэн зүйлгүй, хүлэмжийн хийн хэмжээ өссөөр байгаа юм. Дэлхийн бүх л улс орнууд дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч доорх таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

5 Япон

Ашигт малтмалын гаралтай түлшний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг ба хүлэмжийн хий ялгаруулалтаараа 5-р байранд жагсдаг Япон улс нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 4 хувийг дангаараа эзэлж байгаа юм. Энэ нь хотжилт, аж үйлдвэрийн хөгжилдөө хэт их анхаарал хандуулж байгал орчины асуудлыг орхигдуулнаас шалтгаалжээ. 

Япон

4 Орос

Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ нүүрс, шатахуун, ашигт малтмалын түлшний өндөр хэрэглээний улмаас энэхүү жагсаалтад багтаад байна. Мөн өнгөрсөн хугацаанд нүүрлэсэн хэд хэдэн байгалийн гамшигт үзэгдэл, ой модыг их хэмжээгээр устгах, ан агнах зэргээс үүдэн тус улс нийт хүлэмжийн хийн 5 хувийг ялгаруулж байна. 

Орос

3 Энэтхэг

Дэлхийн хамгийн их бохирдолтой 15 хотын 14 нь Энэтхэгт байдаг хэмээн ДЭМБ-с мэдээлжээ. 1981 оноос агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг хуульчлан арга хэмжээ авсаар байгаа ч чулуужсан түлшний хэрэглээ тогтмол нэмэгдсээр байгаагаас үүдэн Энэтхэг улс дэлхийн хамгийн их бохирдолтой улсын 3-т жагссанаас гадна нийт хүлэмжийн хийн 7 хувийг ялгаруулж байгаа аж. 

Энэтхэг

2 АНУ

Дэлхийн аж үйлдвэрийн болон худалдаа үйлчилгээний төв болох АНУ нь нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 15 хувийг эзэлж байна.  Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар олон санаачлага гаргаад байгаа хэдий ч төдийлөн бодит үр дүн гарахгүй байгаа юм. Зөвхөн том хотууд төдийгүй, хөдөөгийн бүс нутагт ч агаарын бохирдлын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсээр байна.

АНУ

1 Хятад

Дэлхийн гадаад худалдааны томоохон зах зээл болох Хятад улсад аж үйлдвэр хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал хурцадмал түвшинд хүрээд байна. Тус улс дэлхийн нийт хүлэмжийн хийн 30 хувийн дангаараа ялгаруулж байгаа бөгөөд ялангуяа үйлдвэрлэлүүд ихээр төвлөрсөн 5 мужид л гэхэд дэлхийн аль ч улс орноос илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг аж. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нийслэл Бээжин хотод агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээ тогтмол авсаар байгаа юм. 

Хятад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()