Зайдас дотроос шүд гарчээ

2013-02-10, 04:12
19,112
27 настай Тони Хиддс төрсөн өдрөөрөө найзуудыгаа урьжээ. Энэ өдөр тэрээр найзуудтайгаа хиам шарж идэхээр болж хамгийн үнэтэй гэсэн хиамыг сонгон авж шарах бэлтгэлдээ орсон байна. Ингээд шарах гээд бэлдэж байтал хиаман дотроос төрсөн өдрийнхөө бэлгийг олжээ. Үүнээс болоод түүний хиам идэх хүсэл нь унтарч, шарахаа больсон нь мэдээж юм. Дараа нь юу болсон талаар сонирхоцгооё.
Зайдас дотроос шүд гарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

27 настай Тони Хиддс төрсөн өдрийнхөө бэлтгэлийг хийж хүнсээ цуглуулсан байна. Тэрээр байнга үйлчлүүлдэг дэлгүүрээсээ зайдас, уух зүйл гээд л төрсөн өдөрт хэрэгтэй бүхий зүйлийг худалдан авчээ.

Ингээд гэртээ ирснээр түүний сүйт бүсгүй зайдасыг шарах үйл ажиллагаанд орсон байна. Гэтэл хэсэг хугацааны дараа 21 настай сүйт бүсгүй Лорен гэнэт орилж эхэлжээ.

Учир нь зайдасны дотор хэн нэгэн хиймэл шүдээ мартчихсан байсан байна.

“Анхандаа Лорен ямар нэгэн үс ноос, эсвэл хальс болов уу гэж бодож байжээ. Тэгээд уутыг задлан дотор нь байсан зүйлийг гаргатал хиймэл шүд болохыг харсан байна. Тэр үед Лорены царай ямар байсныг та харсан ч болоосой. Тэр супермаркетын хүнснүүдийг харахыг ч хүсэхгүй байсан юм”



Британийн иргэн энэхүү олдворыг “Tesco” зайдасны үйлдвэр рүү явуулсан бөгөөд хариу огт ирээгүй байна. Харин хэсэг хугацааны дараа түүнд 25 фунт (39 доллар)-ын худалдан авалт хийх чек иржээ.

Ийм хариу Тонигийн сэтгэлд нийцээгүй бөгөөд “Би ямар нэгэн нөхөн төлбөр авахыг хүсээгүй. Харин “Tesco” компани өөрийнхөө бурууг хүлээгээсэй гэж хүсэж байна. 25 фунтын үнэтэй зайдсандаа хүний шүд санал болгоно гэдэг нь арай л дэндүү хэрэг” -хэмээн Тони хэлжээ.

Залуу хосууд тэмцлээ үргэлжлүүлэн зайдаснаас гарсан шүдийг супермаркетад аваачиж өгсөн бөгөөд супермаркетын удирдлагууд энэхүү шүдийг дахин “Tesco” компани руу явуулсан байна.

Хариуд нь Tesco компанийхан ясны хэлтэрхийний төлөө уучлал хүсэж, 15 фунт (24 доллар)-ын чек явуулжээ.



“Надад нөхөн төлбөр хэрэггүй. Харин энэ ясны хэлтэрхий гээд байгаа зүйлээ хүний шүд гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй” -гэж хүсэж байна хэмээн уур нь хүрсэн Тони дахин хэлжээ.


Харин зайдасны үйлдвэр үүнийг шүд гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бололтой. Тэд хэлэхдээ: “Манай байгууллагынхан бүх зүйлийг маш нарийн, нягт нямбай шалгаж үздэг бөгөөд ийм зүйл илрэх ямар ч нөхцөлгүй”- гэжээ. “Гэхдээ үйлчлүүлэгчдийн амгалан байдлыг алдагдуулсандаа уучлалт хүсэж байна” –гэж Tesco-ийнхон хэлсэн байна.

Тони уг нь Гамбургер худалдаж авах гэж байсан бөгөөд гамбургер дотроос морины ДНК илэрсэн гэдгийг сонсоод ийнхүү зайдас худалдаж авахаар шийдсэн байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()