Дэлхий дээрх амьдрал 2100 онд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнтэй техник технологийн хөгжил салшгүй холбоотой юм. Тэгвэл 2100 онд дэлхий ертөнцийн өөрчлөлт, техник технологийн шинэ дэвшлүүд ямар байх талаар эрдэмтэд таамаглал гаргажээ. Энэ үүднээс та бүхэнд манай дэлхий ирэх зууны босгон дээр хэрхэн өөрчлөгдсөн байх тухай мэдээллийг хүргэж байна.

Дэлхий дээрх амьдрал 2100 онд хэрхэн өөрчлөгдөх вэ?

1 Ширэнгэн ой үгүй болно

Дэлхийн ширэнгэн ойн тал хувь нь аль хэдийн устаж үгүй болсон бөгөөд хэрэв нөхцөл байдал энэ чигээр үргэлжилбэл 2100 он гэхэд бүгд бүр мөсөн устах болно. Дэлхий дээрх амьдралын 75 хувь нь ширэнгэн ойгоос хамааралтай байдаг учраас энэ нь байгальд жинхэнэ нөхөж баршгүй хохирол учруулна. 

Ширэнгэн ой үгүй болно

2 Хүмүүс хөгшрөхөө болино

Хүмүүс бараг үүссэн цагаасаа эхлээд хөгшрөлтийг зогсоох аргыг эрэлхийлсээр ирсэн билээ. Өдгөө эрдэмтэд хүн төрөлхтний бие махбодь дахь эсийн доройтол нь бүх зүйлийн үүдэл шалтгаан болохыг илрүүлээд буй. Тиймээс жинхэнэ "мөнхийн ус"-ыг 2100 он гэхэд гаргаж авсан байна гэдэгт итгэхэд буруудахгүй. Үнэндээ эрдэмтэд хөгшрөлтийн үйл явцад нөлөөлдөг 60 орчим генийг аль хэдийн нээгээд байгаа. Тиймээс та бидний ач зээ нар мөнхийн 30 настай болж магадгүй юм. 

Хүмүүс хөгшрөхөө болино

3 Берлинээс Нью-Йорк хотод 3 цагийн дотор хүрэх боломжтой болно

2100 онд Европ тивийг Хойд Америктай Атлантын далай доогуурх хонгилоор холбосон байна. Энэхүү хонгилд вакуум хоолой байрлуулж, түүгээр 7000 км/ц-ийн хурдтай галт тэрэг явах боломжтой болно. Тус галт тэрэг нь замдаа ямар ч саад туулахгүйн дээр цаг агаараас хараат бус учраас Берлинээс Нью-Йорк руу ердөө 3 цагийн дотор явах боломжтой гэнэ. 

Берлинээс Нью-Йорк хотод 3 цагийн дотор хүрэх боломжтой болно

4 40 орон цөл болно

Дэлхийн ерөнхий температурыг 2 хэмээс доош байлгах арга олохгүй л бол Газар дундын тэнгисийн сав газар тэрч чигтээ цөл болж хувирна. Үүнд Европын 40 гаруй орон багтаж байгаа аж. 

40 орон цөл болно

5 Хүн төрөлхтөн идэх хоолгүй болно

Хэрэв бид хүнсний хэрэглээгээ бууруулахгүй бол 2100 он гэхэд дэлхий нийтээрээ хоолгүй болно. Харвардын социобиологичийн хийсэн судалгаагаар 2100 он гэхэд дэлхий 10 тэрбум хүнтэй болох аж. Тэр үед бүгд цагаан хоолтон болсон ч манай гараг тийм олон "амыг" тэжээж дийлэхгүй гэнэ. Нэмж дурдахад 2030 он гэхэд хоол хүнсний хомсдол үүсэх нөхцөл аль хэдийн бүрджээ. Тэр үед хүнсний бүтээгдэхүүний үнэ одоогийнхоос 130-180 хувиар нэмэгдэх юм байна. 

Хүн төрөлхтөн идэх хоолгүй болно

6 Давайн түвшин 2.5 м-ээр нэмэгдэнэ

Хиймэл дагуул 1993 оноос эхлэн далайн түвшний өсөлтийг тэмдэглэж эхэлсэн байна. Энэ цагаас хойш далайн түвшин 15-20 см-ээр нэмэгдсэн байна. Энэ хурдаар 2100 он гэхэд энэ тоо 2.5 м болно гэж эрдэмтэд тооцоолжээ. Үүнээс болж олон арлын орнууд том аюулд орох юм. 

Далайн түвшин нэмэгдсэнээр аюулд орж болзошгүй өөр нэг зүйл нь цэвэр усны нөөц гэнэ. Дэлхийн цэнгэг усны эхүүд давстай усаар бохирдсоноор байгалийн тэнцвэр алдагдана. 

Давайн түвшин 2.5 м-ээр нэмэгдэнэ

7 Дэлхий маань бүхэлдээ хүлэмж болно

2100 онд үүл гэдэг зүйл байхаа болино. Учир нь хорт хийн нөлөөнөөс болж үүл үгүй болж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Хэрвээ манай гараг нэг ч үүлгүй болвол нарны туяа шууд бидэн дээр тусаж, дэлхийн дундаж температур 8 хэмээр нэмэгдэх аж. 

Үүний нөлөөгөөр дэлхий маань хүлэмжийн төлөв байдалд орох гэнэ. Энэ нь далай тэнгис илүү халуун болж ган, шар усны үер нэмэгдэж, агаар нүүрс төрөгчийн давхар ислээр тэжээгддэг болно гэсэн үг юм. Үүний үр дүнд дэлхий хэмээх гараг 57 сая жилийн өмнөх байдалдаа эргэн орж, амьдралыг тэтгэж чадахгүйд хүрнэ. 

Дэлхий маань бүхэлдээ хүлэмж болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()