Хүнийг анх хараад шууд мэдэж болох 8 зүйл

Хүмүүс өөрийн тань тухай юу гэж боддог нь ямагт сонин байдаг шүү дээ. Ер нь бид өөрийнхөө мөн чанарыг нууж чаддаг бил үү? Хүний гадаад үзэмж, өмссөн хувцас, биеийн хэл, ярианы төрхөөр таны амьдрал, нууц бодлыг тань тааж болно. Ийнхүү уулзсан эхний мөчдөө л таныг таньж мэдэх боломжтой зүйлсийг энд өгүүлнэ.

Хүнийг анх хараад шууд мэдэж болох 8 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ганцаардал

Ганцаардмал хүнийг танихын тулд зөн билэгтэн байх ердөө хэрэггүй. Гадаад зан төрх байдлаар нь таныг эхнэр, нөхөртэй эсэхийг хоёрхон хоромд хэлээд өгнө.

  • Тод өнгийн хувцас, нүүр будалт мөн ярианы үеэр гэнэтхэн инээх зэрэг нь таныг хосгүй нэгэн гэж бодоход хүргэдэг. Эрчүүдэд энэ зан байдал нь шууд айдас төрүүлдэг. 
  • Эд зүйлтэй харьцах: Машиныхаа тухай ярихдаа “За жаал минь асаарай” гэх юм уу, утасны трубк рүү үлээх юм бол эргэн тойрныхон өөрийг тань ганцаар юм гээд л шууд мэднэ. Сэтгэл зүйчид зөвхөн ганцаардсан хүн л эд зүйлийг хүнчилж харьцдаг гэж байна.
  • Хүйтэн гар. Ганцаар хүний бие хостой хүмүүсийнхээс илүү хүйтэн байдаг.

Ганцаардал

2 Өөрийгөө хэт анхаарах

Өөрийгөө анхаардаггүй хүн гэж хаана байх билээ дээ. Гэхдээ өөрийгөө хэт их анхаардаг хүн андашгүй. Ийм хүнийг дараах үйлдлүүдээс нь л таньж болно:

  • Гадаад төрхөндөө, биеийнхээ байдал, хувцсандаа хэт их анхаарах. Ийм хүн хувцсан дээр жижиг зүйлийг ч болтугай авч хаяад л, хумсаа хугалчихвал харамсаад байдаг. Энэ нь өөртөө ч, бусдад ч төгс бус байдлыг тэвчдэггүй хүний шинж.
  • Дүрэм зөрчсөнөө ид бах болгох. Тэр бүү хэл таныг ямар нэг дүрэм журам зөрчихөд ч дэмжих хандлагатай. Ийм хүмүүст нийгмийн хэм хэмжээ юу ч биш.
  • Энэ бүхий л байдал нь өөртөө итгэлгүй, эргэлзэнгүй төрхийг илтгэдэг болохоор сэтгэл зүйчийн зөвлөгөө хэрэгтэй.

Өөрийгөө хэт анхаарах

3 Бухимдуу хүн

Таны сэтгэлд шуурга болж байгааг хөндлөнгийн хүн амархан мэдэж болно. Үүний тулд та уйлагнаж, гараа савчих ч хэрэггүй. Таны бие аяндаа доорх байдлаар "SOS" гэсэн дохио өгч байгаа.

  • Мөрөө хавчиж, хүзүү, эрүү доош суусан байдалтай болно. Бухимдуу, тавгүй үед булчин хөвчирч бие чангаран хүн орчин тойрноосоо өөрийгөө хамгаалах төрхөд ордог.
  • Хөлс гарна, гарын алга нойтон байх нь сөрөг байдлаар сэтгэл их хөдөлсний шинж.

Бухимдуу хүн

4 Өөртөө итгэлгүй байдал

Өөртөө итгэлгүй хүний гол уриа бол “Хэнийг ч гомдоохгүй юмсан”. Ийм хүний сэтгэл дотор ямар нэг таагүй бодол буцалж байдаг ч гаднаа сайн хүний төрх гаргаж байдаг. Энэ нь эргэн тойрныхонд дараах байдлаар ажиглагдана:

  • Хүн тань руу хялайж муухай хараагүй байсан ч та ямар нэг таагүй байдлыг тэвчихэд бэлэн байдалтай болно. Автобусанд дайрч орох, дарааллын урдуур дайрах зэрэг чинь өөртөө итгэлгүй хүний  ердийн үйлдэл.
  • Нөхдийнхөө дунд бол дутагдлаа шоолж ярилцаад танихгүй хүмүүсийн дунд бол хөгжилтэй царай гаргахыг эрмэлзэнэ.
  • “Уучлаарай” гэдэг бол ийм хүмүүсийн амны уншлага. Эргэн тойрныхондоо таагүй байдал төрүүлчхэж байгаа болов уу гэсэндээ түүнийгээ хаацайлах ганц арга нь энэ үг.

Өөртөө итгэлгүй байдал

5 Сэтгэл хөдлөлийн нууц

Сониуч хүн бол таны нүдийг хараад л  таныг “танина”. Сэтгэл судлаачид хүний нүд юу өгүүлдгийг дараах байдлаар тайлжээ:

  • Нүд түргэн түргэн хөдөлж байвал сэтгэл догдолсон, огцом араншинг илэрхийлнэ.
  • Бүлтийсэн харц бол гайхсаныг илтгэдэг. Таны юу сонирхож байгааг ярилцагч чинь тэр дороо л мэднэ. Худалдагчид бол хэн нэгэнд ямар бараа таалагдаж байгаа, таалагдахгүй байгааг чухам ингэж мэдэхэд суралцсан байдаг.
  • “Залхуудуу”” харц бол өөртөө итгэлгүй хүнийг илчлээд өгөх бол нүдний хөдөлгөөн удаан байх юм бол ядарсны шинж.

Сэтгэл хөдлөлийн нууц

6 Амжилтыг харуулах

Таны амжилттай яваа эсэхийг танихгүй хүн ч гэсэн секундийг хэдэн зуу хуваасны нэг хүрэхтэй үгүйтэй хугацаанд мэдэж чадна. Таныг өөрөө ч мэдээгүй байхад нөхцөл байдлыг бусдад хэлээд өгнө дөө. Таны бүх зүйл сайн сайхан байгааг юу тэгж ил гаргаад өгдөг вэ?

  • Цаг, гутал. Сайн цаг бол таны гарт байгаа машины түлхүүр, үнэтэй гар утаснаас илүүтэй таны тухай их зүйл “хэлдэг” ажээ.
  • Гоёл чимэглэл. Хүзүүний зүүлт бол хамгийн эхний “мэдээлэгч” юм. Хямдхан зүүлт нэг юм хэлдэг байхад даруухан атлаа чанартай зүүлт эзнийхээ зэрэг зиндааны талаар олон зүйл өгүүлнэ.
  • Гар. Та хумс хуруугаа тааруухан янзалсан бол хэчнээн үнэтэй зүүлт чимэгтэй байгаад ч нэмэргүй. Нягт нямбай засаж янзалсан хумс, тослог сайхан арьс  таныг өөртөө анхаарал тавьдаг хүн гэдгийг байтугай сэтгэл санааны чинь байдлыг бусдад илэрхийлнэ.

Амжилтыг харуулах

7 Ичимхий, бусдад итгэдэггүй

Хэнд ч итгэдэггүй хүмүүс аль болох нууцхан байхыг хичээдэг. Гэхдээ ямар ажлынхаа ширээн дор нуугдалтай биш дээ. Энэ нь аяндаа биеийн хэлээр нь анзаарагдаад байдаг.

  • Ичимхий хүн өмнө ямар нэг юм заавал барьж явдаг. Аяга кофе, цүнх, хавтас ч юм уу, эсвэл энгэртээ гараа зөрүүлэн элгээ тэвэрдэг. Энэ бол та ярилцагч хүнээсээ зай барьж түүнтэй холбогдох дургүй байгаагаа илэрхийлж байгаа нь тэр. Ингэж хаалт бүү тавь. Биеэ чөлөөтэй сул тавь, хүмүүс өөрт чинь итгэж эхэлнэ.

Ичимхий, бусдад итгэдэггүй

8 Хувцас ч бас зан чанарыг хэлээд өгдөг

Таны хувцас таны талаар бусдад 100 хуудас бичвэрээс ч илүү ихийг хэлээд өгнө.

  • Хэт төв хувцас өөрийг тань “хязгаарт баригдсан” хүн гэдгийг илэрхийлнэ. Бүдэг өнгийн хувцас өмссөн хүн бол шинэлэг байдлаас зугтаж нэг загварт дассан хүнийг илэрхийлнэ. Ийм хүмүүс ая тухтай байдлаас хамраа ч цухуйлгах дургүй байдаг.
  • Шулуун урт хувцас өмсөх дуртай хүн бол биеийнхээ эвгүй галбираас ичиж түүнийгээ нуух гэсэн хүн байна. 
  • Төрөл бүрийн загварын цуглуулга мэт хувцасласан бол брэндийн загварууд эргэн тойрныхны анхааралд өртөнө. Бас ч гэж таны зэрэг зиндааг илэрхийлээд өгнө.
  • “Халамжтай ээж”-ийн хувцас. Жинс, хэт энгийн хувцас бол өөрөөсөө илүүтэй гэр бүлдээ анхаардаг хүн гэсэн үг.

Хувцас ч бас зан чанарыг хэлээд өгдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()