“Zippo” асаагуурын тухай сонирхолтой баримтууд

2015-12-05, 03:14
15,601
Ганцхан жижиг асаагуур юу нь тийм чухал байгаа юм бэ? хэмээн та гайхаж байж болох л юм. Гэвч алдарт "Zippo"-ийн хамгийн онцгой тал бол мөнхийн баталгаат чанар болон гоёмсог дизайн юм. Бүтээгдсэн цагаасаа хойш эзнийхээ нэр хүндийн илэрхийлэл, эрхэм анд нөхөр нь болсоор ирсэн "Zippo" асаагуурын тухай сонирхолтой баримтуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
“Zippo” асаагуурын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Анхны Зиппо асаагуурыг 1932 онд Жорж Блейсделл гаргажээ. Салхинд унтардаггүй, бензинээр асдаг асаагуурын санааг Австрийн компаниас авсан төдийгүй таглааг нь ч салдаггүй болгон өөрчилснөөрөө олон хэрэглэгчдийг анхаарлыг татсан гэдэг. 



2. Тэрээр эхлээд өөрийн бүтээсэн асаагуураа Америкт зарахыг оролдсон боловч энэ бодол нь талаар өнгөрч,  ганц нэг нь арай гэж л зарагдсан байна. 



3. Эцэст нь тэрээр зургаан хүний бүрэлдэхүүнтэй Зиппогийн анхны жижиг үйлдвэрээ нээжээ. 



4. Зиппо брэндийн анхны асаагуур Брадфордын музейд хадгалагддаг бөгөөд асаагуурын дэргэдэх зурвасанд "Анхны зиппо асаагуур тул битгий хүр" хэмээн Жорж Блейсделл өөрийн гараар бичиж үлдээжээ. 



5. Домогт Зиппогийн загварыг Жорж Блейсделл ганцаараа биш харин хамтрагч Жорж Химерагийн хамтаар  гаргасан байна. 



6. 1936 онд Зиппогийн тухай зар сурталчилгаанууд ар араасаа гарч, олон хүний хүртээл болж эхлэв. Анхны логог Кендал тосны логогоор хийдэг байжээ.



7. 1937 оны 12 сард " Эскүйр " сэтгүүлд зиппогийн хамгийн анхны зурагт сурталчилгаа хэвлэгдсэн байна. Энэхүү сурталчилгаан дээр "Салхины хамгаалалттай" хэмээн бичсэн байв.



8. Дэлхийн 2-р дайны үед Зиппо компани хоёр томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай болсон юм. Нэгдүгээрт: хэдийгээр борлуулалт сайн байсан ч энэ нь төдийлөн хангалттай биш байсан тул үйлдвэрлэл болон борлуулалтандаа илүү анхаарах хэрэгтэй болов. Хоёрдугаарт: зэс цайрын хэрэгцээ дайны үеэр олдоц сайтай байсан тул асаагуурыг зэвэрдэггүй ган төмрөөр хийх болжээ. Ингэж тэд нэр хүнд болон чанараа улам баталгаажуулсан юм.



9. Зиппогийн асаагуурууд 50-аад оны сүүлчээр илүү тансаг, чамин болж эхлэв. Цэвэр мөнгө, болон 750 кратын алтаар бүрж байсан нь илүү өндөр зэрэглэлийн төдийгүй эзнийхээ нэр хүндийн баталгаа болж байлаа. Энэхүү асаагуур 8000 мянган долларын үнэд хүрч байсан нь тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьсан юм. 



10. Зиппо асаагуурын тухай маш олон кинонууд хийгдэж байснаас гадна алдартай киноны гол дүрүүд энэхүү асаагуураар тамхиа асааж гардаг байна.



11. Түүчнлэн 1933 онд болсон дуудлага худалдаагаар зиппо асаагуур 37 мянган доллараар зарагдаж байжээ.



12. Вьетнам дайчдын хэрэглэж байсан Зиппон дээр тэдний нэр, дайнд явсан он зэргүүд сийлээстэй байдаг гэнэ.



13. Зиппо нь 14.2 метр секундийн хурдтай салхинд ч унтардаггүй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()