Дэлхийн түүхэн дэх хамгийн харгис 25 зэвсэгт хүчин

Эрт дээр үеэс хүн төрөлхтнийг айдаст автуулсаар ирсэн зүйл бол дайн тулаан юм. Колизей (Эртний Ром хот)–н цус урсгасан тулаанаас эхлэн Aзтек-чүүдийн тахил өргөх зорилгоор хүний амийг хөнөөдөг байсан нь соёлт нийгмийг бий болгоход ихээхэн дарамт учруулж байжээ. Гэхдээ өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд хүний амийг олноор хөнөөх нь зөрчил тэмцэл, дайн тулааныг дарах арга биш юм. Ингээд дэлхийн түүхэн дэх хамгийн их үхэл тарьсан, харгис дайчдыг танилцуулж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн харгис 25 зэвсэгт хүчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэсчин боол Гладиатор

Туялзуур жадчин, илдээр байлдагч гэсэн Латин үгнээс гаралтай Гладиатор хэмээх энэ дайчдын ихэнх нь боол байсан бөгөөд тэд өөр нэгэнтэй тулалдахаас гадна, том талбай дээр зэрлэг араатан амьтантай нүүр тулж, мөн гэмт хэрэгтнүүдийг ялладаг байв. Тэд Гладиаторын дорд амьдралаа өөрчлөхийн тулд “Илдээр амьдарч, илдээр үхнэ” хэмээн тангараглаж байсан нь хэсэг бүлэг хүмүүс тэдний хувь заяаг мэддэг байсанд оршино. Гэсэн хэлий ч эдгээр дайчдын 10-аас илүүгүй нь л амьд үлдэж, үлдсэн нь дөнгөж 30 гаруйхан л насладаг байжээ.

Мэсчин боол Гладиатор

2 Апаче

Дайн тулаанд зэрлэг догшин, эрэлхэг зоригтой байж чаддаг Апаче дайчид нь өөрсдийн хүчээ маш сайн хуваарилж чаддаг байснаараа алдартай. 1886 онд энэ ард түмэн Нэгдсэн улсад дагаар орсон боловч, Апаче дайчдын эрэлхэг зоригт удирдагч Geronimo-ийн хамтаар ердөө 50 Апаче дайчин үлджээ. Тэд эх орныхоо төлөө эцсийн амиа тавьтал тэмцсэн юм. Та бусад улсад дагаар орсон хэдий ч, хөл бөмбөгийн баг бүрдүүлж чадах хангалттай цэрэгтэй үлдсэн улс хэр олныг мэдэх вэ?..

Апаче

3 Викинг

Викингчүүдийн дуулган дээрх эвэрнүүд нь үлгэрийн ч гэмээр зүйл бөгөөд энэ нь сархад уусан согтуу хүнийг илтгэдэг байжээ. Мөн үүгээрээ тэд дайн тулаан хийх шалтгааныг бий болгодог байлаа. Тэд сүхийг дайн тулаанд ашиглан, сүсэг бишрэлгүй өрөвдөх сэтгэлгүй байлдааны арга барилыг хэрэглэдэг байсан нь хөрш Европын орнуудыг ихээхэн айдаст автуулдаг байжээ.

Викинг

4 Францын бууч (Musketeer)

Энэ үхэшгүй буучид Францын хааны шилдэг хамгаалагч байсан бөгөөд илд, буу хоёрыг чадварлаг хослуулж эзэмшсэн цэргийн анги юм. Тэд ойрын зайнд илдээр чадварлаг тулалдаж, холын зайнд маш мэргэн буудах чадвартай байх ёстой байсан бөгөөд үүнийгээ ч сайн хийдэг байжээ.

Францын бууч (Musketeer)

5 Спартан

Thucydide-ийн тэмдэглэн үлдээснээр, Спартан эрийг дайнд явахад эхнэр нь түүнд бамбайг нь өгөөд “Энэ чиний амьдрах арга” -гэж хэлдэг байжээ. Спартанчууд эрэгтэй хүүхдийг 7 наснаас нь эхлэн эцэг эхээс нь холдуулж, сургуулилт хийлгэхээр шинэ цэргийн арми руу илгээдэг байв. Тэнд тэд хоол хүнс өмсөх хувцсаар хомс байж, хүнд хэцүү бэрхшээл зовлонг эдэлдэг байжээ.

Спартан

6 Дундад зууны морьтон

Орчин үеийн танктай эн зэрэгцэхүйц дундад зууны морьтонгууд нь бүх биеэ хуяг дуулгаар битүү хамгаалан, дайснаа хялбархан дарж, ялагдашгүй байж чаддаг байв. Энэ бүх зүйлийг эрхшээлдээ авахад хангалттай үнэ цэнэтэй цол хэргэмд хэн ч хүрч чаддаггүй байсан нь, тухайн үед сайн дайны морь одоогийн жижиг онгоц авахтай дүйцэхүйц үнэтэй байсных юм.

Дундад зууны морьтон

7 Оросын Спертназ

Орост “тусгай зориулалтын хүч” гэсэн утгатай эдгээр дайчдыг чанд хатуу нууцалж бэлтгэдэг байсан бөгөөд тэдний талаар мэдээлэл тун ховор байдаг. Өрнөдийн олон олон зэвсэгт хүчний эсрэг бэлтгэгдсэн эдгээр дайчид нь дэлхийн тусгай хүчнүүдийн хамгийн шилдэг нь байсан төдийгүй хүн төрөлхтөнд хэрцгий догшиноороо алдартай байлаа.

Оросын Спертназ

8 Францын гадаад цэргийн легион

1831 онд байгуулагдсан Францийн энэ арми нь дэлхийг тойрон дайн хийх зорилгоор бусад орны цэргүүдийг хөлслөн авчирч бэлтгэдэг байжээ. Өрөөр хэлбэл, бусад улсын зоригтой, бие бялдар сайтай хөвгүүдийг хөлслөн цуглуулж арми бүрдүүлдэг гэсэн үг. Хууль зөрчсөн хүмүүсийн амьдралыг өөрчилдөг газар гэдгээрээ алдартай байсан хэдий ч, үнэндээ бусад армийн цэргүүдийг өөртөө элсүүлж хамгийн шилдэг зэвсэгт хүчинг бүрэлдүүлж байв.

Францын гадаад цэргийн легион

9 Мин Улсын дайчид

Мин улсын хил хязгаар нутаг дэвсгэрийг тэлэх зорилгоор байгуулагдсан уг арми нь дэлхийн анхны зэвсэгт хүчнүүдийн нэг бөгөөд зэр зэвсгийн зорилгоор дарь ашиглаж, мөн цэргүүдээ хамгийн хэрцгий догшин занд сургадаг байжээ. Гэсэн хэдий ч тэд өөрсдийнхөө болоод хоол хүнс, ард түмнийхээ чадварлаг, найдвартай хамгаалагч байлаа.

Мин Улсын дайчид

10 Монгол морьтон цэрэг

Монголчууд нэг үгээр өөрсдөөсөө бусдыг сүйрүүлж эрхшээлдээ оруулах эрхэм зорилготой, тэд дэлхийг байлдан эзлэхийн тулд зөвхөн өөрсдийн оюун ухаандаа захирагддаг байв. Мөн тэд морин дээр давхиж байхдаа ч хүний зүрхийг нэвт харваж чаддаг байснаараа бусад олон үндэстний зүрхэнд айдас жихүүдэс төрүүлж, дэлхийн талыг байлдан дагуулж чадсан гайхалтай байлдааны ухаантай ард түмэн билээ.

Монгол морьтон цэрэг

11 Персийн үхэшгүй мөнхийн бурхад

Үхэшгүй мөнхийн гэгдэх Херодотус нь нэг хүн мэт хоорондоо нийлж чадсан 10,000 хүчирхэг явган цэргээс бүрдсэн том хэмжээний арми юм. Тэдний хэн үхсэн нь хамаагүй, нэг нь үхэхэд өөр хэн нэгнээр нөхдөг байлаа. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 10,000. Энэ нь тэдэнд үхэшгүй мөнх гэдэг алдрыг хайрлажээ. Хүмүүс тэднийг ямар ч дайн тулааны дараа ч бүрэн бүрэлдэхүүнээрээ байдаг байсан учраас үхэшгүй хэмээн үздэг байв.

Персийн үхэшгүй мөнхийн бурхад

12 Рэнжер арми (Ranger)

Тэдний уг гарал нь Америк-ийн генерал Европ технологийг Энэтхэгийн байлдааны арга барилтай хослуулан айх эмээхийг мэдэхгүй Рэнжер хэмээх дэлхийн тэргүүн явган цэргийг бүрдүүлжээ.

Рэнжер арми (Ranger)

13 Rajput дайчин

Үгчлэн орчуулбал “хааны хүү” гэсэн утгатай бөгөөд та Rajput дайчин болох шийдвэр гаргаж чадахгүй, учир та заавал Rajput –д төрж эх орондоо өөрийгөө бүрэн зориулах чадвартай байх ёстой. Энэтхэгийн цэрэгт эдгээр домогт зөнчдийн үхэл үргэлжилсээр байсан нь тэд Энэтхэгийн хил дээр байрлаж дайсны түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлийн эхний эгнээнд зогсож, ур чадвараа төрсөн нутаг Ражастхандаа урт удаан бүрэн зориулсанд оршино.

Rajput дайчин

14 Комманче (Comanche)

Jay Redhawk-ийн хэлснээр эртний Комманчечуудын уриа нь “Бид бол Комманче дайчид, бид ертөнцийг доргионо” гэсэн байв. Түүхэнд нэр алдараа мөнхөлсөн домогт дайчдын ихэнх нь тал нутагт амьдардаг байсан байна. Энэ тал нутгийн дайчид нь давхиж буй мориныхоо хүзүүнээс дүүжлэгдэн дайснаа харвах гайхалтай авьяастай байжээ.

Комманче (Comanche)

15 Ромын зуут

Зуут гэдэг ойлголт нь түүхэнд дэх хамгийн анхны албан ёсоор зөвшөөрөгдсөн зэвсэгт хүчний нэгж бөгөөд дайн тулаанд нэг хүний удирдлаган доор нэгдэж нарийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу тулалддаг байснаараа онцлог юм. Ром цэрэг бол ертөнц дээрх хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинд алба хаагч мөн гэдгийг батлах шаардлагагүй би зээ.

Ромын зуут

16 Занда дайчид (Zanda)

Овог отгийн амьдралтай Занде–чууд Төв Африкийг нийтэд нь дайны талбар дээрх харгислалаараа ихээхэн айлгадаг байв. Тэд өөрсдийн шүдээ ярзайлган хэрцгий догшин дүр төрхтэй харагдаж “няам няам” гэж хоол идэж байгаа юм шиг дуу аяладаг байсанд хөрш овог аймгууд нь тэдэнд “агуу идэгчид” гэсэн нэрийг өгчээ.

Занда дайчид (Zanda)

17 Израйль нэгдсэн хүчин

Бусад орны халдлагаас дэлхийн хамгийн жижиг үндэстний нэгийг хамгаалах үүрэгтэй IDF (Израйлийн Хамгаалалтын Хүч)–д шилдгийн шилдэг нь байхаас өөр сонголт байгаагүй бөгөөд ямар ч амралтгүйгээр дайсантай нүүр тулдаг байжээ.

Израйль нэгдсэн хүчин

18 Азтек дайчид (Aztec)

Азтекчүүд олзолсон улсдаа 2 төрлийн байлдааны бодлого баримталдаг нь алба татварын журмаар газар авах, мөн олзлогчдыг ёс заншил, шүтлэгийнхээ дагуу тахилд өргөх байлаа. Тэд удирдагчаа сонгох үеэр түүний чадварыг батлахын тулд цэрэг дайны үйл ажиллагаа явуулдаг байсан нь дайн бол тэдний соёлын салшгүй хэсэг байсныг илтгэдэг.

Азтек дайчид (Aztec)

19 Маори дайчид

Маори дайчдыг өөрсдийн олзлон авсан дайснаа иддэг байсан гэсэн домог бий. Энэ тэднийг хэтэрхий хэрцгий болгож дайснуудыг нь тэдэнд идүүлнэ гэсэн мөнхийн айдастай байлгаж сэтгэл зүрхээр нь мохоодог байжээ. Маори-чууд дайн тулаан эхлэхийн өмнө Peruperu-тай холбогдож, дайны бүжиг хийдгээрээ дайснаа тэднийг ялах итгэлгүй болгож зүрхийг нь үхүүлдэг байжээ.

Маори дайчид

20 Самурай

Японы самурай “дайны арга барил” гэсэн утгатай Бушидо-ийн дүрмээр өөрсдийн амьдралаа хөтөлдөг байжээ. Тэд бол одоогийн энэ цаг үед ч нэр хүндтэй байгаа дайчид юм. Тэдний нэг алдартай зан үйл нь Сэппүкү. Энэ нь нэгэнт үгүй болсон нэр хүндээ эргэн олж авахын төлөө өөрийн амиа хорлох явдал юм.

Самурай

21 Грин Бэрэт-үүд (Green Berets)

Нэгдсэн Улсын Армийн тусгай хүчнүүдийн гишүүн Green Beret-үүд нь гэнэтийн дайн тулаанд бэлтгэгдсэн. Тэд дайн тулааны талбарт ямар ч үед сонор сэрэмжтэй, арга ухаантай байж чаддаг бөгөөд тэдний бас нэг үүрэг нь бусад оронд томилогдон явах. Энэ нь тэдэнд гадаад хэлийг хангалттай сайн эзэмших шаарлага бий болгож, бэлтгэгдэж байх хугацаандаа давхар гадаад хэлийг заалгадаг байна.

Грин Бэрэт-үүд (Green Berets)

22 Нинжа

Эдгээр Феодал Японы нууц ангийн сүсэг бишрэлгүй дайны тулаанчид нь ирүүл тулааны чанга хатуу дүрмийг өөрчлөхийг дэмждэг Самурай–г эсэргүүцэх бол энэ дайчдын бүх амьдрал нь байжээ. Ялангуяа тагнуулчид, нинжанууд нь тагнуул хийх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах, захиалгат аллага явуулахаар тусгайлан бэлтгэгдсэн байдаг байв.

Нинжа

23 Тэнгисийн зэвсэгт хүчин NAVY SEAL

Америкийн тэнгисийн цэргийн тусгай хүчин ус, агаар, газарт аль алинд нь тулалдах олон төрлийн чадвартай. Тэд дайснаа шууд устгах, нөгөө талаар гол хүчийг нь устгаж хор хөнөөлгүй болгохоор бэлтгэгдсэн байдгаас гадна, шаардлагатай үед хууль бус ажиллагаа явуулах чадвартай байдаг. Мөн тэдний "SEAL 6" баг нь өөрийн улсдаа тулгарч болохуйц бэрхшээлийг урьдчилан харж устгах эсвэл залруулах үүрэг хүлээсэн байдаг.

Тэнгисийн зэвсэгт хүчин NAVY SEAL

24 Делта хүчин (Delta Force)

SEAL Team 6–тай адил төстэй энэ байгууллагын талаар олон нийтэд мэдээлэл тун хомс байдаг. Тэдний үйл ажиллагаа нь туйлын төрөлжүүлсэн өндөр ур чадвартайгаар чанд хатуу нууцлалтайгаар явагддаг. Нэмж хэлэхэд, энэ нь ихэнх Delta Force–н маклерууд нь "Army Rangers" шиг бусад тусгай хүчний дивизүүдийг дэмжиж ажилладаг байгууллага юм.

Делта хүчин (Delta Force)

25 Гурха (Gurkha)

Балба гаралтай энэ дайчид 1814 онд Балбын Зүүн энэтхэгийн халдалгын үеэр Британий эзэнт гүрний анхаарлыг ихэд татжээ. Зоригтой, тулалдах авьяастай эрчүүдийг хүчээр цэрэгт татаж байсан нь Британчуудад тэдэнтэй дайтах боломжийг олгосон юм. Гурха-чууд олон зэвсэгт мөргөлдөөнд (Дэлхийн дайнууд) олон улсуудтай (Америк гэх мэт) нүүр тулж байжээ.

Гурха (Gurkha)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()