Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн сэтгэл зүйн үзэгдлүүд

Ихэнх хүмүүс түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг бөгөөд ингэхийн тулд өөрсдийн сонгосон салбартаа амжилт гаргаж сайнаар дурсагдахыг хичээдэг билээ. Тэгвэл зарим хүмүүсийн санаатай болон санаандгүй гаргасан үйлдлүүд нь нийгмийн сэтгэлзүйг бүхэлд нь өөрчилсөн үзэгдэл болж түүхийн хуудсанд бичигддэг юм. Тэрхүү өөрчлөлт авч ирсэн үзэгдлүүдийг эхлүүлсэн хүмүүсийн нэрээр нь нэрлэх нь бий. 

Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн сэтгэл зүйн үзэгдлүүд

1 Страйзандын үзэгдэл (Streisand Effect)

Алдарт дуучин Барбара Страйзанд (Barbara Streisand) өөрийн хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг нэгэн юм. 20 гаруй жилийн өмнө өөрийн шинэ гэрийнх нь зургийг цахим орчинд байгааг олж мэдээд Барбара түүнийг устгуулахыг хүсчээ. Үүнээс гадна тэрээр өөрийн хувийн нууцад халдсан гэж үзээд тус зургийг авсан гэрэл зурагчнаас 50 сая ам.доллар нэхэмжилсэн байна. 

Харамсалтай нь энэ этгээд явдлын тухай мэдээ хаа сайгүй гарах болсон бөгөөд хүмүүс ч тэрхүү "нандин" байшин ямар болохыг харахын тулд зургийг нь татаж авах болсон аж. Ийнхүү хувийн мэдээллээ нуухыг хүссэн Страйзанд эсрэгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд оров. Тэр цагаас хойш ямар нэг мэдээллээ нуух гээд олны анхаарлыг татахыг Страйзандын үзэгдэл хэмээх болсон юм. 

Страйзандын үзэгдэл (Streisand Effect)

2 Финеас Барнумын үзэгдэл (Phineas Barnum effect)

Америк илбэчин Финеас Барнум нь 19-р зууны үед олон нийтийг хэд хэдэн удаа төөрөгдүүлж ихээхэн нэр алдрыг олж авсан байна. Түүний хийдэг байсан илбэнүүд дундаас хамгийн алдартай нь хүний хувь заяаг "унших" байсан юм.

Жишээ нь тэрээр хэн нэгний алганы хээ юмуу ордыг нь үзэж байгаад "Та өөртөө итгэхийн хүсдэг",  "Эцэг эхээ санаж байгаа",  "Илүү ихийг хийхийг мөрөөддөг" гэх мэт маш ерөнхий хариултууд өгч тухайн хүнд өөрийгөө үнэхээр зөнч мэргэн гэж итгүүлдэг байжээ. Өнөө үед энэ аргаар бусдыг өөртөө татаж итгүүлдэг хүмүүс илүү олон болсон байна. Тиймээс ингэж хүмүүсийг мунхруулж байгааг Финеас Барнумын үзэгдэл гэх болсон байна. 

Финеас Барнумын үзэгдэл (Phineas Barnum effect)

3 Моцартын үзэгдэл (The Amadeus Mozart effect)

Агуу хөгжмийн зохиолч Моцартын хөгжим хүний оюун ухааныг хөгжүлдэг гэсэн онол аль эртнээс байсаар ирсэн юм. Энэхүү онолыг батлахын тулд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд 80-аад онд нэгэн туршилтыг хийж үзжээ. 

Тэд 3 бүлэг хүмүүсийг цуглуулан гурван өөр өрөөнд оруулсан байна. Эхний өрөө 10 минутын турш Моцартын хөгжим, хоёр дахь өрөөнд зөөлөн аялгуу эгшиглүүлсэн бөгөөд сүүлийнх нь юу ч тоглуулалгүй чимээгүй байжээ. Эцэст нь бүгдийг нь гаргаж ирээд IQ шалгах тест бөглүүлэв.

Эхний өрөөнд байсан хүмүүс нөгөө хоёрынхоос 8-9 оноо илүү авсан аж. Сонирхолтой нь хагас цагийн дараа дахин тест авах үед өмнө нь илүү оноо авсан хүмүүсийн IQ буурсан байв. Энэхүү туршилтыг хэд хэдэн удаа давтаж үзтэл яг ижилхэн үр дүн гарсан гэнэ. 

Хүн ч гэлтгүй амьтдыг Моцартын хөгжим сонсуулах үед оюун ухааны чадамж нь өмнөхөөсөө мэдэгдэхүйц нэмэгддэг болох нь олон удаагийн судалгаагаар батлагдсан байдаг. Энэхүү үзэгдлийг мэдээж Моцартын нэрээр нэрлэсэн юм. 

Моцартын үзэгдэл (The Amadeus Mozart effect)

4 Бенжамин Франклины үзэгдэл (Benjamin Franklin effect)

Америкийн түүхэн дэх хамгийн агуу улс төрч, эрдэмтдийн нэг Бенжамин Франклин дайсагнасан үзэлтэй хүмүүсийг хүртэл өөрийнхөө талд урвуулж чаддаг байсан гэдэг. Тэрээр ингэхдээ хоосон амлалт өгөх бус тухайн хүнтэй яг нэг түвшинд харилцаж ятгах замаар амжилтанд хүрдэг байжээ. Тиймээс хүмүүсийг өөрийн талд оруулж, туслуулахыг Бенжамин Франклины үзэгдэл гэх болжээ. Энэ талаар Бенжамин "Тухайн хүн чамд нэг удаа тусласан бол дараа нь дахиж туслахдаа бэлэн байдаг" гэж дурссан юм. 

Бенжамин Франклины үзэгдэл (Benjamin Franklin effect)

5 Нелсон Манделагийн үзэгдэл (The Nelson Mandela Effect)

Манделагийн үзэгдэл гэдэг нь олон нийт аливаа үйл явдлыг хуурамчаар дурсах үзэгдлийн нэр юм. Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нелсон Мандела 1963 онд арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэж байгаад 27 жил шоронд хоригдсон юм. Үүнийхээ төлөө Мандела Өмнөд Африкийн тэмцэгчдийн бэлэг тэмдэг, шүтээн болж чадсан билээ.

Гэсэн хэдий ч 80-аад олон нийтийн өмнө гарч ирэлгүй 20 жил болсон учраас нийтээрээ түүнийг нас барсан гэж итгэх болсон юм. Хожим нь 1990 онд суллагдах үед л Манделаг Өмнөд Африкчууд амьд байсныг мэдсэн байдаг. 

Нелсон Манделагийн үзэгдэл (The Nelson Mandela Effect)

6 Марта Митчелийн үзэгдэл (Martha Mitchell Effect)

Марта Митчелл нь АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны засаг захиргаанд ажиллаж байсан Ерөнхий прокурор Жон Митчеллийн эхнэр байв. Тэрбээр Цагаан ордны албан тушаалтнуудын явуулж буй хууль бус үйл ажиллагааны бичиг баримтыг олмогцоо энэ тухай хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн юм. Гэвч олон нийт Мартад итгэлгүй хөөрхий эмэгтэйг сэтгэцийн өвчтэй гэж үзсэн байдаг. Үүнийг Цагаан ордныхон ашиглан Мартаг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн билээ. 

Хожим нь "Watergate"-ийн хэрэг гарч Ерөнхийлөгч Никсоны гэмт хэргүүд илчлэгдэх үед л Марта Митчелийн зөв байсныг олон нийт мэдсэн юм. Тэр цагаас хойш үнэн мэдээллийг дэлгэсэн ч олон нийт итгэлгүй тухайн баримтыг дэлгэсэн хүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэхийг Марта Митчелийн үзэгдэл гэх болжээ. 

Марта Митчелийн үзэгдэл (Martha Mitchell Effect)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()