Амьдралд хэрэгтэй бүх зүйл танд байгааг илэрхийлэх 15 шинж

Ихэнх хүмүүс өөрт байгаа зүйлээ үнэлж чаддаггүй хэрнээ өөрт байхгүй зүйлийн төлөө хий хоосон санааширч, одоо цагаа үнэгүйдүүлэн хийсгэж орхидог. Тэдгээр хүмүүс өнөөдөр сэтгэл амар амьдрахад шаардлагатай бүх зүйл байгаа гэдэгт тэд итгэж чаддаггүй, зарим нь бүр үүнийг хүлээн зөвшөөрөхийг ч хүсдэггүй бөгөөд өөрсдийнхөө шунал хүсэлд автсан хийсвэр төсөөлөлд живдэг гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Бид энэ үүднээс хүмүүсийн үнэ цэнийг нь орхигдуулан мартдаг зүйлсийн талаар хүргэж байна.

Амьдралд хэрэгтэй бүх зүйл танд байгааг илэрхийлэх 15 шинж

1. Аюулгүй байдал

Дэлгүүр орох, гэртээ харих, гудамжаар ганцаараа алхах зэрэг үед та ямар ч айдас мэдэрдэггүй бол үнэхээр азтай юм. Дэлхий дээрх олон сая иргэд гадагш хамраа цухуйлгахын аргагүй аюултай нөхцөлд амьдардаг тул тэд санаа амар цэлмэг тэнгэр ширтэхийг мөрөөддөг нь гарцаагүй.

2. Эрүүл мэнддээ анхаарч чаддаг

Эмчид хүссэн үедээ үзүүлж, шаардлагатай эм тариагаа харьцангуй боломжийн үнээр авч чаддаг бол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Бүр зарим өндөр хөгжилтэй орнуудад хүртэл эмнэлгийн зардал хэт өндөр тул иргэд нь хүнд өвчин туссан ч гэсэн эмчийн тусламж авч чадалгүй гэртээ харихаас өөр аргагүй болох тохиолдол бий.

3. Танд туслах хүн олддог

Гэр бүл, найз нөхөд гээд хэрэгтэй үед туслах хүн дэргэд тань байдаг бол өөрийгөө азгүй хүн гэж хэлэх нь зохисгүй. Ямар ч үед найдах хүнтэй байна гэдэг юунаас ч илүү үнэтэй зүйл шүү дээ. 

4. Орох орон

Жилээс жилд дэлхийн хэмжээнд орон гэргүй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс ямар нэгэн байдлаар түрээсийн ч хамаагүй орох оронтой бол та тэднээс илүү жаргалтай амьдардаг юм байна. 

5. Ажилтай хүн

Үнэхээр өндөр боловсрол, туршлагатай хүмүүс хүртэл ажил олоход хэцүү болсон өнөө үед амжиргаагаа залгуулах хэмжээний мөнгө олдог ажилтай байна гэдэг сайхан хэрэг шүү. Гэхдээ таны ажил үнэхээр өөрт тань хангалтгүй мэт санагдаж байвал бүү санаа зов, үүнээс илүүг чадна хэмээн илүү зүйл рүү зүтгэх эрх танд бий. 

6. Чанартай хоол хүнс хэрэглэж чаддаг

Та дэлгүүр гараад л мах, ногоо, амттан гээд хүссэнээ авч чадаж байгаа бол амьдрал сайхан байгаа юм байна. Дэлхийн өнцөг булан бүрт үхсэн амьтны сэг ч олдохгүй тарчилдаг олон хүн байгаа. 

7. Амьдралынхаа томоохон шийдвэрийг өөрөө гаргаж чаддаг

Та өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ шийдэж чаддаг бол үнэхээр эрх чөлөөтэй юм байна. Ийм эрх чөлөөний төлөө олон улс үндэстэн өнөөг хүртэл цусаа гартал тэмцэж байгаа гэдгийг сана. 

8. Боловсрол

Цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэл боловсрол эзэмших эрх өөрт тань нээлттэй бол түүнийг битгий алдаарай. Гагцхүү сайн хөдөлмөрлөж байж л сайн ажил, сайхан амьдралд хүрнэ шүү. 

9. Гэр бүл

Ээж, аав, өвөө эмээ, авга эгч, авга эгч, ах эгч нар гээд танд гэр бүл байгаа өөрийгөө бол азтайд тооц. Гэр бүл бол аливаа хүнд үед хэнээс ч илүү түшиг тулгуур болдог хүмүүс юм. Тэд таныг чин сэтгэлээсээ хайрладаг тул тэдэнд бүрэн итгэж, дэргэд нь байхдаа өөрийнхөөрөө байж болно.

10. Найз нөхөд

Бараг гэр бүл шиг болсон дотны найз нөхөд гэдэг бараг үхэн үхтлээ таныг дэмжих хүмүүс болж хувирдаг. Та харин үүний хариуд тэдэнд ч мөн шаардлагатай үед нь бүх чадлаараа туслах хэрэгтэй. 

11. Цаг хугацаа

Хэн ч хэзээ үхэхээ мэдэхгүй. Тиймээс нас залуу байхад алдаж болохгүй цорын ганц зүйл нь цаг хугацаа юм. Тиймээс бүх зүйл мөнх оршино гэж төөрөлдөлгүйгээр яг хийхийг хүссэн зүйлсдээ цагаа зарцуул. 

12. Хайр

Үүнд ганцхан амраг хосуудын хайр дурлал орохгүй. Өөрийгөө, эцэг эх, ах эгч, найз нөхөд, хамт ажиллагсад, гэрийн тэжээвэр амьтан, ажил, хоббигоо хайрлах хайр гээд олон төрөл бий. Мөн хайрлах нэрээр тухайн зүйлийг бусдаас харамлаж харддаг бол үүнийг зүгээр л харамлах сэтгэл гэнэ. Хэрэв та аливаа зүйлийг үнэхээр хайрлаж, нандигнаж чаддаг бол хэнээс ч илүү аз жаргалыг мэдэрч чадна. 

13. Мөнгө

Хорвоо дэлхий зөвхөн хөрөнгө мөнгөн дээр тогтдог юм биш. Гэхдээ мөнгө бол хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг юм. Үүнгүйгээр бид яаж хоолоо олж, эрүүл мэнддээ анхаарч, орон гэртэй болж, бусдадаа анхаарал тавьж чадах билээ. Хэрвээ дэлхий дээр өлсөж байгаа сая сая иргэд хангалттай мөнгөтэй байсан бол одоогийнхоосоо илүү жаргалтай байх нь эргэлзээгүй. Тиймээс үүнийг зөв захиран зарцуулж сурах хэрэгтэй.

14. Зорилго

Хэдий өндөр боловсрол, чадвар байгаад хүсэл зорилгогүй бол амьдрал бүхэлдээ ямар ч утгагүй болж хувирна. Зорилготой хүн л амжилтанд хүрч өөрийнхөө жинхэнэ чадварыг нээж чаддаг. 

15. Мөрөөдөл

Хүн мөрөөдөж байж аз жаргалыг мэдэрч чадна. Мөрөөдлөө биелүүлсэн хүн л гаргасан ахицаасаа сэтгэл хангалуун мэдрэмж авч, өөртөө итгэж сурдаг. Тиймээс мөрөөдөх алтан боломжийг хэзээ ч битгий алдаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()