Өөрийнхөө жинхэнэ хоолойг сонсох арга

2019-08-20, 17:32
17,988

Бичлэг дээрх өөрийн хоолойгоо сонсоод инээх, уйлахаа мэдэхгүй болох үе танд тохиолдож байсан биз дээ. "Байж боломгүй юм, миний хоолой арай ч ийм биш дээ" гэсэн бодол толгойд эргэлдсээр байдаг уу! Санаа зовох хэрэггүй дээ, хүн бүр л ингэдэг юм. Сайн мэдээ гэвэл дуу хураагуур таны хоолойг гажуудуулдаг, харин муу мэдээ нь гажуудуулсан ч тэр нь таны хоолойтой төстэй байдаг.

Өөрийнхөө жинхэнэ хоолойг сонсох арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та өөрийн хоолойны жинхэнэ тембрийг мэдмээр байна уу? Тэгвэл нэг хялбар арга бий.

Хүн бүр дор хаяж нэг удаа "дуу хураагуурын эффекттэй" тулгарч үзсэн байх. Өөрийнхөө хоолойг сонсоход бага зэрэг инээдтэй, ичмээр санагддаг.  Заримдаа бүр цочролд орох нь ч бий. Сонирхолтой нь энэ таны төсөөлж байснаас их өөр байдаг шүү. Бид бусадтай ярьж байхдаа өөрийнхөө хоолойг сайн сонсож чаддаггүй. Учир нь дууны долгион шингэнээр дүүрэн эд эрхтнүүдийг дамжин гарахдаа гажууддаг юм. 

Жишээлбэл, дуу хоолой чихний дотоод шингэн, дунд хэсгийн агаараар дамжин сонсогдоно. Мөн эргэн тойронд байгаа зүйлс, технологиуд нь төвөнхнөөс гарч буй чичирхийллийг засаж дамжуулдаг. Тэгэхээр таны өөрт сонсогдож байгаа хоолойны өнгө, бусад хүмүүст сонсогдож байгаа байдал 2 нэлээд ялгаатай байдаг гэсэн үг.

Тэгэхээр өөрийнхөө жинхэнэ дуу хоолойг ямар нэгэн бичлэг, дуу хураагуур ашиглахгүй яаж сонсох вэ? Мэдээж гадны нөлөө, техникийн гажуудлыг хэн ч өөрчилж чадахгүй. Харин авиа зүйн багш нарын эртнээс ашиглаж ирсэн нэг арга бий. Ердөө 2 ширхэг нимгэн хавтас юмуу сэтгүүлийг 2 чихэндээ доор зураг шиг параллель бариад чанга ярих эсвэл дуулаад үз. Энэ бол таны өдөр бүр бусадтай ярих үед сонсогддог хоолойны өнгө юм. Тийм ч сонин зүйл биш дээ, зүгээр л үүндээ дасан зохиох хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()