Хималайн нуруун дахь дэлхийн хамгийн үзэмжтэй нисэх буудал

2021-10-15, 18:00
2,297

2018 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улсынхаа 100 дахь онгоцны буудлыг зүүн хойд нутгийн Сикким мужид нээснээ зарлажээ. Хималайн нурууны өвөрт орших шинэхэн буудал нь түүнээс хойш үзэмж төгөлдөр байдлаараа олны анхаарлыг татсаар ирсэн юм.

Хималайн нуруун дахь дэлхийн хамгийн үзэмжтэй нисэх буудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятад, Бутан, Балба улсуудтай хиллэх Сикким муж нь дэлхийн гурав дахь өндөр цэг Канченжунга уулаараа алдартай. Мужийн төвөөс 30 км зайд орших энэхүү онгоцны буудлыг уулын энгэр газрыг тэгшлэн барьснаараа онцлог бөгөөд “инженерчлэлийн гайхамшиг” хэмээн алдаршуулаад байгаа юм.

Пакигонг хэмээх тосгоны ойролцоо, далайн түвшнээс дээш 1371 метрийн өндөрт уг онгоцны буудал байрлах бөгөөд эргэн тойрон гүн хөндийнүүдээр хүрээлүүлжээ.

Тэгээд ч зогсохгүй нэг дор 100 гаруй зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай, хоёр терминалтай,  1.75 км урт нислэгийн зурвастай аж.

Гадаргын нөхцөл болон цаг агаарын хатуу ширүүн байдлаас болж нислэгийн зурвасыг тавих ажил туйлын хэцүү байсан бөгөөд замын ажил есөн жил үргэлжилснийг гүйцэтгэгч "Punj Lloyd" компанийнхан онцолжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()