Оросын сүүлчийн хааны амьд үлдсэн үр садын хувь заяа хэрхэн эргэсэн бэ?

Оросын хувьсгалын үеэр хааны удам буюу Романовын гэр бүлийн гишүүдийн ихэнх нь амиа алдсан билээ. Азаар энэхүү удмын цөөн хэдэн гишүүн амьд гарч чадсан бөгөөд өдгөө тэдний үр сад нь мөн эрүүл саруул амьдарч байна. Өнөөдөр та бүхэнд Романовын үр сад өнөө цагт хэрхэн амьдарч байгаа талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Оросын сүүлчийн хааны амьд үлдсэн үр садын хувь заяа хэрхэн эргэсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мария Федоровна

Оросын сүүлчийн эзэн хаан II Николайн эх, III Александр хааны эхнэр, Оросын Эзэнт гүрний хатан эх Мария Федоровна нь 1917 оны 10-р сард хувьсгал гарах үед Крымд амарч байжээ. Тэрээр хүүтэйгээ захидлаар харилцаж байсан бөгөөд Петроградад болж буй үйл явдлыг гадарлаж байв. Гэвч 1918 онд большевикууд Крымд ойртсон учраас Мария Феодоровнаг нүүлгэн шилжүүлсэн юм. Тэрээр даруй Англи руу дүрвэсэн боловч тэндээ удаан суусангүй. Мария төрөлх Дани улс руугаа нүүсэн ч тэнд өөрийн зээ хүү, одоогийн Данийн хаантай сайн харилцаа тогтоож чадаагүй аж. Түүний өөр холын хамаатан болох Английн хаан нөхцөл байдлыг нь олж мэдэх хүртэл Мария ядмагхан амьдралын ирмэг дээр тулаад байв. Тэрбээр хамаатандаа жилийн 10 мянган паундын тэтгэвэр олгох болсон юм. 

Хөөрхий бэлэвсэн хатан Оросын хааны гэр бүлийг буудаж алсан гэдгийг сонсоод итгээгүй байна. Мария бүр Николай хүүгээ нас барсан гэх "цуурхал"-ыг арилгахын тулд Ленин рүү цахилгаан илгээж байсан аж. Ленин харин түүнд хариу илгээгээгүй. Мариа эцсээ хүртэл хүү нь гэр бүлийн хамт зугтаж чадсан гэдэгт итгэж байсан гэнэ. Тэрээр 1928 онд нас барсан боловч 2006 онд шарилыг нь Санкт-Петербург хотод авч ирж, III Александр нөхрийнх нь хажууд дахин оршуулсан байна. 

Мария Федоровна

2 Кирилл Владимирович

Кирилл Владимирович өөрийгөө Оросын сүүлчийн эзэн хаан хэмээн нэрлэж, хаан ширээгээ булаан авахыг мөрөөддөг байв. Хааны гэр бүлээс амьд үлдсэн бусад гишүүд Кириллд дургүй байв. Тэрээр эхлээд II Николайг түлхэн унагахыг дэмжиж байсан бөгөөд дараа нь өөрөө хаан болохоор төлөвлөж байсан юм. Дэлхийн 2-р дайны үед Кирилл мөн энэ шалтгааны улмаас нацист Германд санхүүгийн туслалцаа үзүүлсэн байдаг.

Мэдээж түүний эцсийн зорилго бол ЗСБНХУ-ыг Германы хүчээр эзэлж, өөрийгөө Оросын цорын ганц бүрэн эрхт хаан болгох байв. Тэрбээр засгийн эрхийг гартаа авах төлөвлөгөөгөө "Шинэ загалмайтны аян дайн" гэж нэрлэсэн аж. Кирилл Владимирович 1938 онд нас барсан юм. 

Кирилл Владимирович

3 Александр Михайлович

Александр Михайлович нь II Николайн авга ах байсан бөгөөд хувьсгалын үеэр гадаадад байсан тул амьд үлдэж чаджээ. Александр Михайлович зохиолч гэдгээрээ алдартай ба "Дурсамжийн ном" хэмээх бүтээлээ хэвлүүлж, түүндээ Оросын эзэнт гүрний задралын шалтгааны талаар өөрийн үзэл бодлыг нарийвчлан гаргажээ. 

Большевикууд түүний гэр бүлд яаж хандсаныг үл харгалзан Александр тэднийг хүндэлж байгаагаа илэрхийлсэн юм. Александр Дэлхийн 1-р дайны нөлөөгөөр үүссэн эмх замбараагүй байдлаас үүдэж Орос орон сөнөх байсан ч большевикууд л үүнээс сэргийлж чадсан гэж үзсэн байна. Александр Михайлович 1933 онд таалал төгссөн бөгөөд одоо амьд байгаа бараг бүх Романовын гэр бүлийн гишүүд түүний удам аж.

Александр Михайлович

4 Андрей Андреевич Романов

Андрей Андреевич Романов бол Мариа Феодоровнагийн гуч хүү бөгөөд жинхэнэ хааны удам залгасан хүн юм. Тэрээр 1923 онд Их Британид төрсөн боловч Орос дахь хаант засаглалын тогтолцоог сэргээхийг хүсдэг байсан Ксения Александровна эмээгийнхээ хатуу хяналтан дор Орос уламжлалаар хүмүүжжээ. Тэрбээр эрт, орой хэзээ нэгэн цагт Романовын гэр бүл хаан ширээгээ эргүүлэн авна гэдэгт итгэдэг бөгөөд өөрөө хаан болох ёстой гэж итгэдэг байна.

Андрей Андреевич 1942 онд Мурманск хотод эгэл жирийн далайчны хувиар нууцаар ирж, хувьсгалын дараа Оросод хөл тавьсан Романовын удмын анхны хүн болж байжээ. 1990 онд тэрээр Ленинград хотод өөрийн уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар албан ёсоор ирсэн байна. Андрей Романов амьдралаа урлагт зориулсан бөгөөд өдгөө 98 настай.

Андрей Андреевич Романов

5 Ольга Андреевна Романовна

Ольга Андреевна Романовна нь Андрей Андреевичийн дүү, III Александрын гуч охин юм. Тэрбээр Оросод хаант засаглалыг сэргээхийг хэзээ ч хүсэж байгаагүй гэнэ. Тиймээс Ольга Андреевна Зөвлөлт ба Оросын засгийн газраас юу ч нэхэж байгаагүй аж. 

Тэрээр амьдралаа буяны ажилд зориулсан бөгөөд Зөвлөлт холбоот улс задарсны дараа байгуулсагдсан Оросын эмнэлэг, асрамжийн газарт дэмжлэг үзүүлэх санг тэргүүлэх болжээ. Ольга одоо 71 настай.

Ольга Андреевна Романовна

6 Николетта Романова

Италийн жүжигчин, дуучин Николетта Романова нь мөн  II Николай хааны удам юм. Николетта багадаа эцгийнхээ буюу Консоло хэмээх овогтой байсан ч хожим нь ээжийнхээ буюу Романова овгийг авчээ. Тэрээр хааны гэр бүлийн удам гэдгээрээ бахархдаг.

Жүжигчин бүсгүй 1998 онд хааны гэр бүлийг оршуулах ёслолд оролцсон бөгөөд дараа нь “Питер, Паулын цогчин дуганд ёслол эхлэх үед бүгд уйлж байсан. Би дараа нь Флорида, Нью-Йорк, Англи, Австралид үеэлүүд маань амьдардаг гэдгийг олж мэдсэн юм. Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, бүр англи, итали гэх мэт үндэстэн болсон байсан ч бүгдээрээ Орос улстай мөнхийн холбоотой гэдгээ мэдэрдэг." гэж ярьсан байна.

Николетта одоо 42 настай.

Николетта Романова

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()